Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.12.22

Хэвлэлийн мэдээ

2006.12.20
Сэдэв: “Тєрийн нууц ба мэдээллийн эрх чєлєє” сэдэвт дугуй ширээний ярилцлага.
Тєслийн хvрээнд судлаач, хуульчдын боловсруулсан Төрийн нууцын тухай хуулийн тєслийг олон нийтийн дунд нээлттэй хэлэлцvvлж, тэдний санал бодлыг тусгасан хуулийн шинэчилсэн тєслийн сvvлийн хувилбарыг энэхvv дугуй ширээний ярилцлагаар танилцуулж байна.
Мөн уг ярилцлагаар Улсын Их Хурлын гишvvдэд хандсан ЄЄРЧЛЄЛТЄД ДУУДСАН УРИАЛГЫГ батлах бөгөөд Монгол Улсын Төрийн нууцын тухай, төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль болон гадаадын зарим орны ижил төрлийн харилцааг зохицуулсан хуульд хийсэн харьцуулсан судалгааны ажлын тайланг танилцуулна.
Бидний танилцуулж буй хуулийн төсөл, судалгаа, батлах уриалга зэрэг нь “Глоб Интернэшнл” ТББ-аас АНУ-ын элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр хэрэгжvvлж буй “Тєрийн нууц ба мэдээллийн эрх чєлєє” сэдэвт 6 сарын хугацаатай тєслийн vр дvн юм.
Монгол Улсад мэдээллийн ил тод байдал, иргэдийн мэдэх эрхийг хангахын тулд Тєрийн нууцын тухай хуулийг ардчилсан нийгмийн шаардлагад нийцvvлэн шинэчлэхэд тєслийн зорилго оршиж байна.
Тєсєл боловсруулахад мэдээллээ олж авахад тулгарч буй саад бэрхшээлийг баримтжуулах судалгааны баг, Тєрийн нууцын тухай хуулийн тєсєл боловсруулах хуульчдын баг тус тус ажилласан.
Монгол улсын тєрийн нууцын тухай хууль цаг vеийн шаардлагаас хоцорсон, ардчилсан нийгмийн vнэт зvйлд харшилсан, тєрийн байгууллага хvнд сурталтай, мэдээлэл хvссэн хvнд ялгавартай ханддаг, тухайн тєрийн байгууллагын тvшмэл мэдээлэл єгєх эсэхээ єєрийн vзэмжээр шийддэг, аливаа мэдээлэл жирийн иргэн хvнд хаалттай, єндєр тєлбєр нэхэх зэрэг дутагдал байгаа тул тєрийн нууцын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэж тєслийн судалгааны баг дvгнэсэн юм.
Тєслийн хуульчдын багийнхан мэдээллийн эрх чєлєєний олон улсын стандарт, зарчимд тулгуурлан Монгол Улсын Тєрийн нууцын тухай хууль, Тєрийн нууцын жагсаалт батлах хуульд дvн шинжилгээ хийж, vндэсний аюулгvй байдлыг хамгаалах шаардлага, мэдээллийн эрх чєлєєний стандарт, хэм хэмжээг vндэс болгон тєрийн нууцтай холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр тайлан бэлтгэв.
“Глоб Интернэшнл” ТББ нь 1999 онд байгуулагдсан, Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний олон улсын сvлжээний гишvvн, мэдээллийн болон хэвлэл мэдээллийн эрх чєлєєг хєхиvлэн дэмжих чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг тєрийн бус байгууллага юм.

ГЛОБ ИНТЕРНЭШНЛ ТББ
Соёлын Тєв Єргєє, Г байр, 3 давхар, Улаанбаатар-210620А, Монгол Улс, Утас: 324627,
Утас/Факс: 324764, 99189576, E-mail: globe@magicnet.mn, bayan@magicnet.mn,
Website: www.globeinter.org.mn, www.monitoring.mn

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160001 
 Энэ сард:15032 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.