Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2007.01.25

ОЛОН НИЙТЭД ХАНДСАН ИЛ ЗАХИДАЛ

Радио сонсогч, Телевиз vзэгч та бvхнийхээ амрыг эрье!
Олон тvмэн та бvхнийг бодитой , чанартай мэдээллээр алагчлалгvй шуурхай хангах vvрэгтэй, хэний ч хараа нөлөөнөөс ангид радио телевизийг vvсгэн бий болгох ажил бvтэн 2 жил сунжирч, цаашид ч энэ байдлаар vргэлжилж мэдэхээр боллоо.
Иймд ОНРТ-ийн Нийт ажиллагсдын тvр хороо, Сэтгvvлчид ,Vйлдвэрчний байгууллага, уран бvтээлчид, инженер техникийн ажилтан бид санал нэгдэн, радио телевизийг хямралт байдалд хvргэсэн ОНРТ-ийн Vндэсний зөвлөлийг эргvvлэн татаж өгөөч гэсэн саналыг Төр, Засгийн дээд байгууллагуудад өргөн бариад байна.
Төв радио,телевизийг төр засгийн харьяалал,эрх баригчдын хараа хяналтаас яаралтай гаргах тухай олон жил vргэлжилсэн яриа, шаардлагын vр дvн, басхvv улс төрийн хоёр гол хvч сонгуулиар “хайнцсан” тохиолоор 2005 онд ОНРТ-ийн тухай хууль батлагдсан. Сонсогч ,vзэгч та бvхэн ч “өөрийн” гэсэн “vнэнч шудрага” радио телевизтэй боллоо гэж баярласан нь мэдээж.
Гэвч хууль батлагдснаар асуудал шийдвэрлэгддэггvй нь энэ хугацаанд тодорхой ойлгогдлоо. ОНРТ-ийн тухай хууль батлагдаад бvтэн 2 жил, энэ шинэ байгууллагыг удирдан чиглvvлэх vvргийг хуулиар хvлээсэн ОНРТ-ийн Vндэсний зөвлөл ажиллаж эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байна.
Харамсалтай нь энэ бага биш хугацаанд ОНРТ-ийн тухай хуулийн vзэл санаа, vндсэн заалт vндэсний радио,телевизэд хэрэгжиж чадахгvй байсаар 2007 онтой золголоо.
1. Олон тvмэнд шудрага vйлчлэх vvрэг, статустай шинэ радио телевизийг vvсгэн байгуулах,
2. Тус байгууллагын зорилго зохион байгуулалт, vйл ажиллагааны зарчим, эрх зvйн vндсийг оновчтой зөв тодорхойлох,
3. Олон нийтэд хандсан шинэ агуулга чиглэлтэй хөтөлбөрийн бодлогыг боловсруулан тодорхойлох ёстойг ОНРТ-ийн тухай хуулийн агуулгын нийтлэг vндэслэлд тов тодорхой заагаад өгчихсөн байна. Гэтэл энэ бvхнийг хэрэгжvvлж, ОНРТ-ийг хуулийн дагуу vvсгэн байгуулах ажил vндсэндээ урагшилсангvй. Тухайлбал:
1. Олон нийтийн радио телевизийн ерөнхий бvтэц, зохион байгуулалтыг өнөө хир албан ёсоор шийдэж чадаагvй, тvр гэсэн бvтэцтэй, тэр тvр бvтцийн захирлуудыг хууль зөрчин томилсон нь 3 шатны шvvхээр нотлогдчихсон, хэзээ жинхэнэ ёс журмын дагуу сонгон шалгаруулж томилох нь тодорхойгvй.
Манай байгууллага: радио,телевизийн нэвтрvvлэг явуулах нэг л vндсэн vvрэгтэй.Гэтэл vндсэн vйлдвэрлэлээ эрхэлдэг 2 салбараа зориудаар жижигрvvлэн сулруулж, туслан vйлчилж ажиллах ёстой аж ахуй, санхvv,татвар хураамж, хvний нөөц зэрэг албадыг механикаар нэгтгэн томруулж радио телевизтэйгээ ав адилхан статустай 7 газар байгуулав. Тэр газрууд нь тус бvр захирал,нарийн бичгийн дарга, 10 гаруй тvшмэлийн орон тоотой, бичиг хэрэг, vйлчилгээ, хангамжийн боломжийн зардалтай, нэвтрvvлэг нийтлэлээс хол хөндий захиргааны данхар бvтэцийг бий болголоо. Радио телевизийн дарга нарыг vндсэн хамт олны дундаас, мэргэжлийн хvнээр томилж болохгvй гэсэн хууль, албан ёсны шийдвэр байхгvй хэдий ч заавал гаднаас, заавал мэргэжлийн бус, заавал Vндэсний зөвлөлийн аль нэг гишvvний гарын хvнийг авчирч тавьдаг “хатуу хууль” vйлчлэх болов. Нэг vгээр хэлбэл МVОНРТ-ийг хууль журмын дагуу vvсгэн зохион байгуулах ажлыг зохих ёсоор нь эхлэж чадахгvй байна.

2. Нэгэнт байгууллагын бvтцийг албан ёсоор шийдэж, удирдлагын баг бvрдvvлэн ажилд нь оруулж чадахгvй байгаагаас vvдэн, зохион байгуулалт vйл ажиллагааны зарчим, эрх зvйн vндсийг оновчтой тогтоох, тvvнээ тогтвортой мөрдөх боломж, нөхцөл бvрдсэнгvй. Чиглэл, салбарын гол менежерvvд болох зохион байгуулалтын нэгжийн захирлуудыг ямар ч сонгон шалгаруулалтгvйгээр мэргэжлийн бус, өөрсдийн гарын хvмvvсээр томилчихоод сууж байгаа Vндэсний зөвлөлийн гишvvд, энэ байгууллагын vйл ажиллагааны зарчим, эрх зvйн vндэсийг хэрхэн оновчтой тодорхойлох нь эргэлзээтэй.
Ер нь ОНРТ-ийн vндэсний зөвлөл зөвхөн захирлуудын томилгоон дээр хууль зөрчсөн юм биш. Vндэсний зөвлөл, өөрийн бvтэцдээ хуулинд байхгvй, Гадаад харилцаа,хөрөнгө оруулалтын болон Удирдлага зохион байгуулалт, ёс зvйн 2 хороог дур мэдэн байгуулсан.Хуулиас гадуур хороод байгуулсан цаад зорилго нь дурдсан 2 чиглэлээр радио,телевизийн өдөр тутмын ажилд чөлөөтэй гар дvрэх бололцоог баталгаажуулах явдал байжээ. Энэ нь хууль, дvрэмд харшилж байгаа тухай Хууль зvй, дотоод хэргийн яам албан ёсны тайлбар ирvvлээд байхад өнөө хvртэл тэр хороодыг татан буулгаагvй байна.

3. Радио,телевизийн нийтлэлийн бодлогыг олон нийт рvv хандуулан өөрчлөхдөө шинжлэх ухааны vндэслэлтэй судалгаанд тулгуурлаж, байгууллагынхаа стратеги зорилттой уялдуулан ул суурьтай хийх ёстой ч өргөн олон нийтэд мэдрэгдэхээр тодорхой ахиц гарсангvй. Олон нийттэй харилцах алба байгуулах, иргэдийн санал гомдол ярьдаг нэвтрvvлгийн цагийг жаахан нэмэгдvvлэх зэрэг ойр зуурын ажлаар хязгаарлагдаж байгаагаас бид сонсогч,vзэгч та бvхэнд чамлагдан шvvмжлэлд өртөх болсноо нуухгvй.
Байгууллагын дотоодод ч шийдлээ хvлээсэн олон ажил хуримтлагдан хамт олны идэвх эрмэлзэл суларч, эргэлзэж тээнэгэлзсэн, мохож цөхөрсөн байдал илт ажиглагдах боллоо. ОНРТ-ийн Vндэсний зөвлөлийн эрхэм гишvvд уг нь энэ байгууллагыг удирдан залж, өөд татан төлөвшvvлээд, асуудал бэрхшээлийг нь хамтран цэгцлэж шийдэж явах учиртай баймаар. Гэтэл энэ хvмvvс зvгээр л зам дээрээс хэн нэгний гээчихсэн “том шуудайтай юм” олоод, эзэн нь хэн юм бол бодох ч сөхөөгvй булаалдан хувааж авч байгаа, шийдчихсэн этгээдvvд шиг авирлах юм. Манай зөвлөлийн гишvvд, радио телевизийн хувь заяаны төлөө санаа тавихын оронд “ –Хэнийгээ авчирч хаана арай гайгvй суудал дээр тавих вэ? Гадаадын ямар орон явчих томилолт эндээс гарах бол! Хэл ам татлаад байгаа хэнийг яаж дуугvй болгох вэ” гэсэн шиг юм бодон толгойгоо өвтгөөд завгvй явцгаадаг бололтой.
Харин, манай уран бvтээл, инженер техникийн хамт олны тогтсон хэвшил, ухамсар, туршлага, мэргэжлээ дээдлэх ёс зvйн хvчинд одоохондоо ажил маань инерцээрээ явж байгааг бахархууштай.
Энэ хугацаанд Ажиллагсдын Тvр хорооноос, өөрийн байгууллагын ажил, хамт олны эрх ашигтай холбоотой санал хvсэлт, шаардлага,мэдэгдэл 10 гаруйг ОНРТ-ийн Vндэсний зөвлөлд хvргvvлж, хэвлэл мэдээлэлд ч хандсан. ( Радио телевизийн ерөнхий захирлын томилгоог олон сараар саатуулан ажил эзэнгvйдvvлж байгаа тухай, Олон нийтийн радио телевизэд зохицохгvй захиргааны нvсэр бvтэц vvсгээд байгаагаа яаралтай өөрчлөх, Захирлуудыг сонгон шалгаруулах дvрэм журмаа батлаагvй ерөөс сонгон шалгаруулалт хийгээгvй байж гарын хvмvvсээ шууд томилсноо эргэж харах, Ажилтан шалгаруулж авах дvрэм журмаа ил тод болгох, Хууль зөрчин байгуулсан хороодоо татан буулгах, Өөрсдийн цалингаа жирийн ажилтныхаас хэд дахин өндөр тогтоосноо өөрчлөх г.м )
Харамсалтай нь ОНРТ-ийн Vндэсний зөвлөл эдгээрийн нэгэнд нь ч албан ёсоор нааштай хариу өгөлгvй, мэргэжлийн хамт олны vг саналыг vл тоомсорлож ирэв. Харин ч хамт олноо төлөөлөн яриа тэмцэл хийж яваа Ажиллагсдын Тvр хорооны гишvvд, олон нийтийн сонгуультан нар, дарга нарыг аялдан дагаагvй шудрага ажилтнуудыг албан тушаал хөөцөлдөгчид, хоцрогдсон хөгшин, туршлагагvй залуу гэхчлэн гоочилж ил далд аргаар шахаж хавчих нь ил цагаандаа гарлаа. Тухайлбал Тvр хорооны гишvvн Б.Баяр, Ажиллагсдаас алдаатай тестээр хуулийн шалгалт авч буруу дvгнэсэн Хvний нөөц,хамтын ажиллагааны газрын захирлын vvрэг гvйцэтгэгч Л.Нинжжамц нарын зохисгvй vйлдлийг эсэргvvцсэн мэдэгдэлд гарын vсэг зурсан Д.Туул нарын нэвтрvvлгийг телевизийн программаас шалтгаангvйгээр хаслаа. Мөн тус байгууллагад насаараа зvтгэсэн ахмад туршлагатай ажилтнуудыг хуулийн хугацаа нь болоогvй байхад тэтгэвэрт гар гэж шахаж дарамтлаж байгаа нь дарга нарын дvргvйг хvргэсэний “шагнал” гэнэ. Онцын шаардлагагvй байхад технологийн зориулалттай өрөө, тасалгаануудын даацын ханыг нураан хэдэн зуун сая төгрөгийн илvv зардал гаргаж байгаа төдийгvй, ажлын байрны аюулгvй байдлын баталгааг алдагдуулав.
Ийм байдал цаашид удаан vргэлжилбэл Монгол улсад хараат бус мэдээллийн хэрэгсэл төлөвших нь байтугай, 70 гаруй жилийн замналтай радио, 40 жилийн тvvхтэй ууган телевиз маань цаашид оршин тогтнож чадах эсэх нь эргэлзээтэй болно. Олон нийтэд зориулсан ганц радио телевизийг “зөв аргаар” өөрчлөн байгуулж, “зөв гараар” авч явах нь энд ажилладаг хэдэн хvний хэрэг биш. Vндэсний мэдээллийн хэрэгслийн том голомт, vе vеийн ажиллагсдын мэргэжлийн “их гэр”, vе vеийн vзэгч, сонсогчдын “дотно танил” энэ айлын “галыг манаж” vлдэх нь монгол улсын өнөө төдийгvй ирээдvйн эрх ашигтай холбоотой том асуудал гэсэн итгэл vнэмшилдээ хөтлөгдөн бид цөхрөлтгvй явж байна.
Монголын өргөн олон нийт, сонсогч vзэгч та бvхэнд алагчлалгvй шудрага vйлчлэх vvргийг хуульчлан Монголын Vндэсний Олон нийтийн Радио,Телевизийг байгуулсан. Гэтэл та бvхэнд vйлчилэх ёстой энэ байгууллага хуулийн дагуу зохих ёсоороо байгуулагдаж чадахгvй өнөөдрийг хvрлээ.
Тийм ч учраас бид, Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Монгол улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж, Монгол улсын Ерөнхий сайд М.Энхболд нарт хандан:
Vндэсний радио,телевизэд vvсээд буй нөхцөл байдлыг магадлан vзэж, мэргэжлийн хамт олны удаа дараагийн санал, шаардлага, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны шалгалтын ажлын хэсгийн дvгнэлтийг vндэслэн ОНРТ-ийн Vндэсний зөвлөлийг эргvvлэн татаж, ОНРТ-ийн тухай хууль жинхэнэ утгаараа хэрэгжих бололцоо олгож, хууль ёсыг сахин ажиллаж чадах ОНРТ-ийн Vндэсний зөвлөлийг шинээр бvрдvvлэх талаар холбогдох арга хэмжээг авч өгнө vv! гэсэн хvсэлтийг МVОНРТ-ийн Ажиллагсдын Тvр хороо, Сэтгvvлчид, Vйлдвэрчний байгууллага, ажилтнууд хамтран өргөн бариад байна.
Олон нийтийн радио,телевизийн өнөөгийн байдлын тухай олон тvмэн та бvхэндээ дуулгах нь бидний vvрэг билээ.
Vндэсний Олон нийтийн радио телевизийн хувь заяа нь та бидний хамтдаа санаа зовох ёстой нийтлэг асуудал гэдгийг сонсогч, vзэгч та бvхэндээ дахин сонордуулъя !

МVОНРТ-ИЙН
НИЙТ АЖИЛЛАГСДЫН ТVР ХОРОО
МVОНР-ИЙН СЭТГVVЛЧДИЙН САЛБАР
МVОНР-ИЙН VЙЛДВЭРЧНИЙ ХОРОО
ДЭМЖИЖ БУЙ АЖИЛТНУУД ( ГАРЫН VСЭГ )
2007.01.22


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:171376 
 Энэ сард:15757 
 Өнөөдөр:47 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.