Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2007.01.25

Санал уламжлах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
Ц.НЯМДОРЖ ТАНАА Санал уламжлах тухай

Монгол Улсын Их Хурлын дарга Цэндийн Нямдорж таны амрыг эрэн мэндчилье.
Шахуу их ажлын vед албаны цагаас тань хумслан бичиг захидал илгээж байгаа маань төдийлөн зохистой биш гэдгийг бид ойлгож байгаа ч аргагvй нөхцөл байдлын улмаас Улсын Их Хурал, тухайлан танд хандахад хvрлээ.
ОНРТ-ийн тухай хууль батлагдаад бvтэн 2 жил, энэ шинэ байгууллагыг удирдан чиглvvлэх vvргийг хуулиар хvлээсэн ОНРТ-ийн Vндэсний зөвлөл ажиллаж эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Харамсалтай нь энэ бага биш хугацаанд ОНРТ-ийн тухай хуулийн vзэл санаа, vндсэн зорилт манай байгууллагад бодит ажил болж чадахгvй байсаар 2007 онтой золголоо.
Хуулийн заалт vл хэрэгжин, ажил удааширч байгаа гол шалтгаануудыг дурдвал:
1. Олон нийтийн радио телевизийн ерөнхий бvтэц, зохион байгуулалтыг албан ёсоор шийдэж чадаагvй, тvр гэсэн бvтэцтэй, тэр тvр бvтэцийн зохион байгуулалтын нэгжийн захирлуудыг хууль зөрчин томилсон нь 3 шатны шvvхээр нотлогдчихсон, хэзээ зохих журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж удирдлагын баг бvрдэх нь тодорхойгvй байна. Манай байгууллага: радио,телевизийн нэвтрvvлэг бэлтгэх нэг л vндсэн vvрэгтэй. Гэтэл гол vйлдвэрлэлээ эрхэлдэг 2 салбараа жижигрvvлэн сулруулж, туслан vйлчилж ажиллах ёстой аж ахуй, санхvv, татвар хураамж, хvний нөөц, төлөвлөлт зэрэг албадыг хооронд механикаар нэгтгэн томруулж радио, телевизтэйгээ адил статустай 7 газар байгуулсан. Тэр газрууд нь тус бvр захирал,нарийн бичгийн дарга, 10 гаруй тvшмэлийн орон тоотой, нэвтрvvлэг нийтлэлээс хол хөндий захиргааны нvсэр бvтэц бий болсон. Байгууллагын удирдах багийг vндсэн хамт олны дундаас томилж болохгvй гэсэн ямар нэг хууль, журам байхгvй хэдий ч заавал гаднаас, заавал мэргэжлийн бус, заавал Vндэсний зөвлөлийн аль нэг гишvvний гарын хvнийг тавьдаг “хатуу хууль” vйлчлэх болов.Тодорхой хэлбэл МVОНРТ-ийг хууль журмын дагуу vvсгэн зохион байгуулах ажил зохих ёсоор хийгдэж чадахгvй байна.

2. Нэгэнт байгууллагын бvтэцийг албан ёсоор эцэслэн шийдэж, удирдлагын багаа бvрдvvлэн ажилд нь оруулж чадаагvй байгаагаас vvдэн, зохион байгуулалт vйл ажиллагааны зарчим, эрх зvйн vндсийг оновчтой тогтоох, тvvнээ тогтвортой мөрдөх боломж нөхцөл бvрдсэнгvй. Чиглэл, салбарын гол менежрvvд байх ёстой зохион байгуулалтын нэгжийн захирлуудыг ямар ч сонгон шалгаруулалтгvйгээр, өөрсдийн гарын хvмvvсээр томилчихоод сууж байгаа Vндэсний зөвлөлийн гишvvд энэ байгууллагын vйл ажиллагааны зарчим, эрх зvйн vндэсийг оновчтой зөв тодорхойлох нь эргэлзээтэй.
Ер нь ОНРТ-ийн vндэсний зөвлөл зөвхөн захирлуудын томилгоон дээр хууль зөрчсөн юм биш. Vндэсний зөвлөл, өөрийн бvтэцдээ хуулинд байхгvй, Гадаад харилцаа,хөрөнгө оруулалтын болон Удирдлага зохион байгуулалт, ёс зvйн 2 хороог дур мэдэн байгуулсан. Хуулиас гадуур 2 хороо байгуулсан цаад зорилго нь дурдсан 2 чиглэлээр радио телевизийн дотоод ажилд чөлөөтэй гар дvрэх бололцоог баталгаажуулах явдал байжээ. Энэ нь хууль, дvрэмд харшилж байгаа тухай Хууль зvй, дотоод хэргийн яам албан ёсны тайлбар ирvvлээд байхад өнөө хvртэл тэр хороодыг татан буулгаагvй байна.

3. Радио,телевизийн нийтлэлийн бодлогыг олон нийт рvv хандуулан, өөрчлөхдөө шинжлэх ухааны vндэслэлтэй судалгаанд тулгуурлаж, байгуулагынхаа стратеги зорилттой уялдуулан хийх учиртай ч ийм байдлаар хийж эхэлсэн ажил vндсэндээ алга. Олон нийттэй харилцах алба байгуулах, иргэдийн санал гомдол авдаг нэвтрvvлгийн цагийг жаахан нэмэгдvvлэх зэрэг ойр зуурын ажлаар энэ гол зорилтыг хялбарчлан ойлгож байгаагаас манай радио,телевизийн нэвтрvvлэг сонсогч, vзэгчиддээ чамлагдан шvvмжлэлд өртөж байгааг нуух хэрэггvй.
Хуулийн vндсэн чиглэл талаас манай ажил иймэрхvv байхад байгууллагын дотоодод, цаг алдалгvй цэгцлэн зохицуулах ёстой ерөнхий санхvvжилт, техникийн шинэчлэл, мэргэжлийн сургалт, мэргэшvvлэх тасралтгvй ажиллагаа, ажиллагсдын хөдөлмөрлөх нөхцөл, цалин урамшил зэрэг олон тулгамдсан асуудал шийдлээ хvлээж байна.
Энэ хугацаанд Ажиллагсдын эрх ашгийг хамгаалах хорооноос байгууллагын ажил, хамт олны эрх ашигтай холбогдсон санал, шаардлага, мэдэгдлийг 10 гаруй удаа Vндэсний зөвлөлд хvргvvлсэн юм.( Радио телевизийн ерөнхий захирлын томилгоог удаашруулан ажил эзэнгvйдvvлж байгаа тухай, Олон нийтийн радио телевизэд зохицохгvй захиргааны нvсэр бvтэцийг эргэн харж өөрчлөх, илvv орон тоо шат дамжлагыг цэгцлэх, Захирлуудыг сонгон шалгаруулах дvрэм журмаа батлаагvй байж шууд томилгоо хийснээ хvчингvй болгох. Ажилтан сонгон шалгаруулах шалгуур vзvvлэлтийг ил тод болгох, Хууль зөрчин байгуулсан хороодоо татан буулгах, Өөрсдийн цалинг жирийн сурвалжлагчийнхаас 3 дахин өндөр тогтоосноо эргэн харж өөрчлөх г.м )
Харамсалтай нь ОНРТ-ийн Vндэсний зөвлөл эдгээрийн нэгэнд нь ч анхаарал тавьж нааштай хариу өгөлгvй, мэргэжлийн хамт олны vг, саналыг vл тоомсорлож ирэв. Харин ч хамт олноо төлөөлөн яриа тэмцэл хийж яваа тvр хорооны гишvvд болон өөрсөдтэй нь санал нийлдээгvй шудрага ажилтнуудыг, албан тушаал хөөцөлдөгчид, хоцрогдсон хөгшин, туршлагагvй залуу гэхчлэн гоочилж ил далд аргаар шахаж хавчих нь ил цагаандаа гарлаа. Тухайлбал Тvр хорооны идэвхтэй гишvvн Б.Баяр, Ажилтнуудаас буруу тестээр хуулийн шалгалт авч, худал дvн гаргасан Хvний нөөц, хамтын ажиллагааны газрын захирлын vvрэг гvйцэтгэгч Л.Нинжжамц нарын зохисгvй vйлдлийг эсэргvvцсэн мэдэгдэлд гарын vсэг зурсан редактор Ч.Ганзориг, Д.Туул, найруулагч Ш.Бямбасайхан нарын нэвтрvvлгийг телевизийн программаас шалтгаангvйгээр хаслаа. Мөн тус байгууллагад насаараа ажилласан ахмад туршлагатай ажилтнуудыг хуулийн хугацаа нь болоогvй байхад нь тэтгэвэртээ гар гэж шахаж байгааг дарга нарын дургvйг хvргэсний ”шагнал” гэхээс өөрөөр тайлбарлах аргагvй. Онцын шаардлагагvй байхад технологийн зориулалттай өрөө тасалгаануудын даацын ханыг нураан илvv зардал гаргасан төдийгvй, ажлын байрны аюулгvй байдлын баталгааг алдагдуулав.
Харин ч ийм нөхцөл байдалд манай уран бvтээлчид, инженер техникийн ажилтнууд тогтсон хэвшил, ухамсар, туршлага, мэргэжлээ дээдлэх ёс зvйн хvчинд одоохондоо ажил маань инерцээрээ явж байгааг бахархууштай.
Энэ байдал цаашид удаан vргэлжилбэл Монгол улсад хараат бус мэдээллийн хэрэгсэл төлөвших нь байтугай, 70 гаруй жилийн замналтай радио, 40 жилийн тvvхтэй телевиз маань хэвийн оршин тогтнож чадахгvйд хvрэх болно. ОНРТ-ийг “зөв аргаар” өөрчлөн байгуулж “зөв гараар” авч явах нь Ажиллагсдын Тvр хороо болон тус байгуулагын Сэтгvvлчид, Vйлдвэрчний сонгуультай хэдэн хvн, цаашлаад манай 700-гаад ажиллагсдын асуудал огт биш.
Vндэсний мэдээллийн хэрэгслийн нэг том голомт, vе vеийн радио,телевизийнхний мэргэжлийн “Их гэр” болсон энэ байгууллагын “галыг манаж” vлдэх нь нийт улс орны хэмжээний өнөө ба ирээдvй, vндэсний эрх ашигтай холбоотой том асуудал гэсэн итгэл vнэмшилдээ хөтлөгдөн бид цөхрөлтгvй явж байна. Бидэнд ямар нэг хувийн сонирхол,тооцоо байхгvй, харин ч дарамт шахалтанд өртдөг.
Иймд бид, Монгол Улсын Их Хурал, тухайлан Ц.Нямдорж танд хандан: Vндэсний радио,телевизэд vvсээд байгаа бодит нөхцөл байдлыг магадлан vзэж, мэргэжлийн хамт олны удаа дараагийн шаардлага, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны шалгалтын ажлын хэсгийн дvгнэлтийг vндэслэн ОНРТ-ийн Vндэсний зөвлөлийг эргvvлэн татаж, ОНРТ-ийн тухай хууль жинхэнэ утгаараа хэрэгжих бололцоо олгож, хууль ёсыг сахин ажиллаж чадах ОНРТ-ийн Vндэсний зөвлөлийг шинээр бvрдvvлэх талаар холбогдох арга хэмжээг яаралтай авч өгнө vv! гэсэн хvсэлтийг МVОНРТ-ийн Ажиллагсдын эрх ашгийг хамгаалах Тvр хороо, Сэтгvvлчид, Vйлдвэрчний салбар байгууллагуудтайгаа хамтран өргөн барьж байна.
.
МVОНРТ-ИЙН
АЖИЛЛАГСДЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ТVР ХОРОО

ДАРГА Г.БАДАМСАМБУУ
Д.НАРАНЦЭЦЭГ
Б.ГАНБААТАР
Ц.ХУРЦБИЛЭГ
Ө.МӨНХ
Б.НАРАНТУЯА
Р.САРАНЧИМЭГ
Д.ШАГДАРСVРЭН
О.ЦЭНДАЮУШ
Б.БАЯР
Ц.ЛХАГВАДАШ
О.ГАНХVV
Д.ЭНХТУЯА
Г.ЖИГЖИДСVРЭН
А.ЦОГТБАЯР


МVОНР- ИЙН СЭТГVVЛЧДИЙН САЛБАР
ДАРГА Д.БАЙГАЛЬМАА

МVОРНР-ИЙН VЙЛДвЭРЧНИЙ ХОРОО

ДАРГА М.БАТТӨМӨР

2007.1.15

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:173408 
 Энэ сард:14427 
 Өнөөдөр:57 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.