Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2007.06.14

Олон нийтийн радио телевизийн vйл ажиллагаа доголдов

Монголын Vндэсний Телевизийн ажилтан, албан хаагчид Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт Vндэсний зөвлөлд томилсон хvмvvсээ эргvvлэн татахыг шаардсан албан бичиг хvргvvлснээ vзэг нэгт нөхөддээ мэдэгдлээ. Vндэсний телевизийн ажилтан албан хаагчдын  төлөөлөл болсон Хамт олны зөвлөл Vндэсний Телевиз, радиогийн дотор юу болж байгааг олон нийтэд дэлгэхээр сэтгvvлчдэд хандсан гэдгээ хэлж байв.

Тус телевизийн удирдлага өнгөрөсөн 4-р сард ажилчдынхаа дунд тvвшин тогтоох аттестачилал явуулж тvvнд тэнцээгvй гэх 100-аад хvнийг албанаас нь чөлөөлөхөө мэдэгджээ. Гомдол гаргаж шалгалтын материалыг vзэхийг хvсэхэд төрийн нууц гэж зөвшөөрөөгvй байна. Харин vvнийг ажилчид нь өөрсдийн хvнээ оруулах башир арга гэж vзэж байгаагаа хэлж байв.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэг Олон нийтийн радио телевизийн хуулийн хэрэгжилтийн талаар шалгаад Олон нийтийн радио телевизийн ерөнхий захирал, vндэсний зөвлөлийн гишvvдэд таван заалт бvхий дvгнэлт гаргасан юм байна.

Хэвлэлийн бага хурлын vеэр Олон нийтийн телевизийн сэтгvvлчид маш их дарамт, шахалтанд уран бvтээл хийж байгаагаа байгаагаа хэлж байв. Мөн сэтгvvлч сурвалжлагчдын цалин бага, унаа тэрэг хvрэлцдэггvй, нэвтрvvлгийн чанар муудсан гээд удирдлагуудын буруу vйл ажиллагаанаас болоод МVОНРТ-ийн нэр хvнд унах болсон. Тиймээс танил тал хамаатан саднаа ажилд авдаг, шударга ажилтнаа дарамталдаг vндэсний зөвлөлийн гишvvдийг огцруулах болно гэж Хамт олны зөвлөлийн гишvvд хатуу мэдэгдлээ. Мөн УИХ, засгийн газар Vндэсний зөвлөлийг эргvvлэн татах шаардлагад нааштай хариу өгөхгvй бол өгөхгvй бол суулт хийж, МVОНРТ-ийн эфирийг таслах болно гэдгийг Хамт олны зөвлөлөөс мэдэгдэв.
Б.Насанжаргал

 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:167745 
 Энэ сард:12309 
 Өнөөдөр:13 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.