Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2007.06.15

МVОНРТ-ийн ажилчид суулт зарлалаа

Олон нийтийн телевизийн хамт олон 2005 оны 1сарын 27-нд батлагдсан Олон нийтийн радио телевизийн тухай хуулийг батлагдсан цагаас эхлэн хуулийг гажуудуулсан дарга албан тушаалтныхаа эсрэг ажилчдын эрх ашгийг хамгаалах Тvр хороог байгуулан Шvvхийн гурван тогтоол, аудитын шалгалтын дvн, УИХ-ын байнгын хорооны дvгнэлтийг гаргуулсан боловч өнөөг хvртэл нөхцөл байдал өөрчлөгдөөгvй харин ч Аттестачилал нэрийн дор халаа сэлгээ хийж эхэлжээ. Vvнийг эсэргvvцсэн Олон нийтийн телевизийн ажилчид өөрсдийн эрх ашгийг хамгаалах Тvр хороог Хамт олны зөвлөл болгон өргөжvvлэн тэмцэхээр болсон байна. Хамт олны зөвлөл Титэм студийн захирал Д.Наранцэцэг, Хурд агентлагийн ерөнхий редактор, МСНЭ-ийн салбар зөвлөлийн тэргvvн Д.Байгалмаа, Гавъяат жvжигчин Г.Равдан, Ахмадын зөвлөлийн дарга Ц.Ганбаатар, сэтгvvлч Г.Бадамсамбуу нарын 18 гишvvнтэй. Суулт зарлаад байгаа хамт олон “Vзэгчидээ хvндэтгэж байгаа учраас ажил хаяхгvйгээр, ажлын цагаар суулт хийж байгаа” гэж хэлж байсан. Төрийн бус байгууллагуудаас санал болгон сонгогдоно гэсэн заалтыг зөрчин Vндэсний зөвлөлд хууль бусаар орсон Н.Золжаргал, О.Эрдэнэ-Өлзий, Л.Болд, М.Буянбадрах нарын 6 хvнийг vндэсний зөвлөлөөс явуулах, Олон нийттийн радио телевизийн хуулинд өөрчлөлт оруулах, Аттестачилалын материалын эх хувийг одоогийн танилцуулсан гэх дvнтэй харьцуулан vзэхийг шаардаж байгаа юм. Мөн Олон нийтийн телевизийн ММ агентлаг мэдээллийг гуйвуулж мэдээлж байгаад харамсаж байна гэж Хамт олны зөвлөлийн гишvvд мэдэгдэж байв
Б.Насанжаргал


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165875 
 Энэ сард:12787 
 Өнөөдөр:54 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.