Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2007.06.15

Сэтгvvлч, Уран бvтээлчид шаардах эрхтэй

Сэтгvvлч, уран бvтээлчдийнхээ эрх ашгийг хамгаалах vvрэгтэй Монголын Сэтгvvлчдийн Нэгдсэн Эвлэл, ОНРТ-ийн хууль болон Удирдах зөвлөлийг нь баталсан УИХ-д шаардлага тавьж байгаагаа мэдэгдлээ.  МСНЭ Удирдах зөвлөл болон,удирдлагын хууль зөрчсөн баримтыг олон нийтэд мэдээлэх, Монгол телевизийн уран бvтээлчдийг ёс зvйгvй хvмvvсээс ангижруулж, чөлөөтэй ажиллах нөхцлийг энэ хаврын чуулганы хугацаанд багтааж бvрдvvлэх, УИХ-ын дарга болон хуулийг санаачлагчид МVОНРТ-ийн Хамт олны зөвлөлийг хvлээн авч уулзахыг энэ шаардлагад тусгасан байна.

 Монголын анхны радио, телевизийн хамт олноо дэмжин тэмцэхийг мэргэжил нэгт нөхөддөө уриалж, цаашлаад орон даяар хэвлэл мэдээллийн хэргслийн ажилтны нийтийг хамарсан ажил хаялт зарлахаа МСНЭ мэдэгдлээ. 

Б.Насанжаргал

Сэтгvvлч, уран бvтээлчид шаардах эрхтэй

Москва хотод саяхан болсон Дэлхийн сэтгvvлчдийн XVI их хурал “Сэтгvvлчид халдсан хэн боловч хариуцлагын гадна vлдэх ёсгvй” гэж мэдэгдсэний дээр “Сэтгvvлч, уран бvтээлчид хөдөлмөрийн сайн нөхцөл шаардах эрхтэй” болохыг албан ёсоор тунхагласан юм. Чухамдаа энэ эрх нь эцэс төгсгөлгvй зөрчигдөж байгааг ОНРТ-ийн уран бvтээлчид олон арван хуудас бvхий баримт дэлгэн Монголын сэтгvvлчдийн мэргэжлийн байгууллагадаа хандсан юм.

 

Төр, засгийн мэдлээс гарч одоо л нэг дөнгөнөөсөө саллаа гэтэл “барын амнаас гарч чонын аманд орох” гэгчийн vлгэр болжээ. Анхнаасаа аятайхан хvмvvсийн удирдлагад урам зоригтой ажиллах сэтгэлээр жигvvрлэсэн Монголын радио, телевизийн уран бvтээлчид Удирдах зөвлөлийг шалгаруулах тендерийг анхааралтай ажигласан ч харамсалтай нь улс төрийн намууд хуучин нөлөөгөө алдахгvйн тулд төлөөллийн хvмvvсээ Зөвлөлд шахаж, эцэстээ тэр санаархал нь дийлсэн төдийгvй Зөвлөлийн 15 хvний бvрэлдэхvvнд шалгаруулалтад оролцоогvй зургаан хvн оржээ. Тvvнчлэн шалгаруулалтад өндөр оноо авсан хvмvvс нь “тэнцэлгvй”, бага оноо авсан нь МVОНРТ-ийн Vндэсний зөвлөлд орсон байна.


Энэ мэтчилэн гишvvд болон удирдлагатай холбоотой олон баримт бидэнд байна.

Дээрх 15 хvн анхнаасаа л мордохын хазгай гэгч болж радио, телевизийн дэд захирал, нэгжийн дарга нарыг сонгон шалгаруулах журамд хяналт тавиагvй, хуулиар олгогдсон бvрэн эрхээ хэрэгжvvлж чадаагvй байна. Энэ талаар хамт олон удаа дараа хурал зөвлөлгөөнөөр хэлээд нэмэргvй байсан тул Тvр хороо байгуулж, шаардлага тавиад ч тусыг олсонгvй. Аргаа барсан Тvр хороныхон шvvхэд хандаад зөвтжээ.

 

Гэвч хариуцагч тал нь муйхарлан зvтгэж Нийслэлийн шvvхэд давж заалдсан ч Тvр хорооны шаардлага хуулийн дагуу болохыг нотолжээ. Хоёр шатны шvvхийн шийдвэрийг “нотлох баримтыг шинжилж vзэлгvйгээр шийдвэр гаргасан нь санамсаргvй алдаа биш” гэж МVОНРТ-ийн Vндэсний зөвлөлийн гишvvн Р.Бурмаа мэдэгдэн давж заалдсан ч Дээд шvvх хоёр шатны шvvхийн шийдвэрийг алдаа, мадаггvй гэж vзэн асуудлыг радио, телевизийн хамт олны талд гурав дахь удаагаа шийдсэн байна.

 

Гэвч шvvхийн шийдвэрийг хоёр жил шахам болж байхад биелvvлээгvй төдийгvй энэ нь удирдлагын зvгээс хамт олныг хавчин хяхах vндэс болсон гэж хамт олон vзэж байна. Энэ нь ч vндэстэй аж. Vндэсний зөвлөлийн гишvvд болон удирдлагаас өөрийн хvмvvсийг радио, телевизэд хөтлөн авчирч шvvхэд ялагдсан хонзонгоо авч эхэлжээ.

 

Тvvгээр ч барахгvй аргаа өөрчлөн аттестатчилал нэрийн дор олон арваар нь халахыг санаархаж, амь амьдралаа зориулсан ажил төрлөөс нь салгах гэж байгаа нь хамт олны хилэгнэлийг бадраажээ. Энэ мэтчилэн олон арван увайгvй vйлдлийнх нь талаар Vндэсний радио, телевизийн сэтгvvлчид бичжээ.

 

Нөхцөл байдал улам даамжран хамт олон УИХ-д хандахад Д.Дэмбэрэл гишvvнээр ахлуулсан гишvvн Э.Бат-Vvл, С.Отгонбаяр, Ж.Гvррагчаа нарын бvрэлдэхvvнтэй ажлын хэсэг уг байдалтай газар дээр нь танилцахад хамт олны гомдол батлагдсан төдийгvй Зөвлөлийн гишvvд өөрсдөдөө 180 мянган төгрөгийн цалин баталж, Хөрөнгө оруулалтын хороо, Ёс зvйн хороо гэгчийг байгуулж, Ёс зvйн хорооны даргаар нь мөн Р.Бурмаа ажиллаж байна.

 

Дээрх хоёр хорооны талаар радио, телевизийн хамт олон ХЗДХЯ-нд хандахад “Энэ нь хууль бус vйлдэл” гэсэн хариу өгчээ. Vvгээр ч зогсохгvй Хяналтын зөвлөлөө 100 хувь Vндэсний зөвлөлийн гишvvдээсээ бvрдvvлсэн байна. Ингэж болох уу?

 

Мөн засвар нэрийн дор 400 сая төгрөг зарлагадаж,нэн тvрvvнд шаардлагатай тоног төхөөрөмжийн шинэчлэлийн асуудлыг орхигдуулан шаардлага тавьсан хvнийг “албан тушаал горилогч, зайлуулах хэрэгтэй” гэх мэтээр адлан, айдас хvйдэст автуулжээ.

 

УИХ-ын ажлын хэсэг энэ бvхэн vнэн болохыг мэдэж, хууль зөрчсөн, хийвэл зохих ажлынхаа дийлэнхийг хийгээгvй, мэргэжлийн хамт олны санал, шаардлагыг vл тоомсорлож, эрх мэдлээ хэтрvvлсэн гэж дvгнээд 20 зvйл бvхий “санамж бичиг”-ийг Vндэсний зөвлөлд гардуулж, хийсэн ажлынхаа талаар УИХ-ын намрын чуулганд танилцуулах vvрэг өгчээ.

 

2006 оны арваннэгдvгээр сарын 1-нд болсон энэ явдлаас хойш байдал огтхон ч өөрчлөгдөөгvйгээр барахгvй, тайлан ч тавьсангvй, харин ч бөөнөөр нь хоморголон халах нь vргэлжилж, Тvр хорооныхныг мөшгих явдал ч зогссонгvй. Тиймээс шvvхийн шийдвэр, УИХ-ын өгсөн vvргийг vл тоомсорлогч МVОНРТ-ийн Vндэсний зөвлөлийн тохуурхал, доромжлолыг бид тэвчиж чадахгvй.

 

Учир иймд сэтгvvлчид, уран бvтээлчдийнхээ эрх ашгийг хамгаалах vvрэгтэй МСНЭ дараах шаардлагыг ОНРТ-ийн хууль болон Vндэсний зөвлөлийг нь баталсан УИХ-д тавьж байна. Vvнд:

 

1. Vндэсний зөвлөл болон удирдлагын зvгээс уран бvтээлчдэд увайгvй хандаж, хууль зөрчсөн тухай есөн хэсэг бvхий баримтыг vг алдалгvй уншиж танилцан олон нийтэд мэдээлэх.

 

2. 70 жилийн тvvхтэй Монголын радио, 40 жилийн ойтойгоо золгох гэж байгаа Монгол телевизийн уран бvтээлчдийг өөрсдийнхөө илгээсэн ёс зvйгvй хvмvvсээс ангижруулж, чөлөөтэй ажиллах нөхцөлийг энэ хаврын чуулганы хугацаанд багтааж бvрдvvлэх.

 

3. УИХ-ын дарга болон хуулийг санаачлагчид МVОНРТ-ийн Тvр хорооны гишvvдийг яаралтай хvлээн авч уулзахыг шаардаж байна.

 

Эс тэгвээс Монголын анхны радио, телевизийн хамт олноо дэмжин тэмцэхийг мэргэжил нэгт нөхдөдөө уриалах бөгөөд цаашлаад орон даяар хэвлэл, мэдээллийн хэрэгслийн ажилтны нийтийг хамарсан ажил хаялт зарлахаа мэдэгдэж байна.

 

Бидний ард ухаант Монголын ард тvмэн, бас дэлхийн сэтгvvлчид байгаа гэдгийг сануулъя.

 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:164071 
 Энэ сард:13185 
 Өнөөдөр:55 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.