Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2007.06.18

Сэтгvvлчид ДОХ-ын эсрэг нэгдэв

ХДХВ/ДОХ-ын халдвар шvдний чигчлvvр, vсчний сам, шивээсний зvvгээр дамжин халдварлахгvй. Харин тариурын зvvгээр дамжин халдварлах аюултай юм байна.

Пакт Монгол байгууллага, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгээс Монголын Сэтгvvлчдийн Нэгдсэн Эвлэлийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “ХДХВ/ДОХ- Сэтгvvл зvйн ёс зvй” сэдэвт сэтгvvлчдэд зориулсан сургалт 2007 оны 6 сарын 18-ны өдөр болов.

Тус сургалтад телевизийн 7 сэтгvvлч хамрагдаж сертификат гардаж авлаа. 6 сарын 13 нд сонины сэтгvvлчид энэ сургалтанд хамрагдсан бол 14-нд Сэтгvvлч мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд, 15 нд Орон нутгийн сэтгvvлчид хамрагдаж ХДХВ, болон ДОХ-ын талаар мэдлэгтэй болжээ. Манай улсад одоогоор ХДХВ/ДОХын халдвартай 30 хvн байдаг. Дэлхий дээр энэ өвчний улмаас 10 секунд тутамд нэг хvн нас бардаг юм байна.

ӨАБНУ-ын иргэн сэтгvvлч Сюзан Валентин хичээлийг зааж явуулсан бөгөөд тэрээр 20 гаруй жил ХДХВ/ДОХ болон Сэтгvvл зvйн ёс зvйн чиглэлээр ажиллаж байгаа туршлагатай сэтгvvлч юм байна. Тэрээр танай сэтгvvлчдийн гаргадаг ноцтой алдааны нэг бол ХДХВ-ийн вирус тээгч хvнийг ДОХ-той хэмээн ярьж бичиж байгаа явдал гэв ХДХВ-ын нян тээгч нь эмээ тогтмол уугаад, дэглэмээ нарийн мөрдөж байхад урт удаан амьдрах бvрэн боломжтой юм байна. Харин өвчнийхөө хамгийн сvvлийн шатанд орсон ямар ч эмчилгээгvй, найдваргvй хvнийг ДОХ-той гэж нэрлэдэг юм билээ. Мөн халдвартай эцэг эхээс, ХДХВ/ДОХ-ын халдваргvй хvvхэд төрөх бvрэн боломжтой юм билээ. АНУ-д 1986 онд ХДХВ-ын нян тээгч илэрсэн хvн одоог хvртэл амьд, ажил эрхлээд явж байгаа талаар Сюзан Валентин сонирхуулсан. Тvvний төрсөн ӨАБНУ 46 сая хvн амтай юм байна.5 сая хvн нь ХДХВ-ын нян тээгч байдаг гэдгийг хэлж байсан. ХДХВ/ДОХ-ын халдварыг бууруулахад хэвлэл мэдээллийн ажилтнууд гол vvрэгтэй байх ёстой гэдгийг ч онцолсон. Олон нийтийн дунд зөв мэдээлэл өгч, нийгмийн чиг хандлагыг эерэг болгохын тулд сэтгvvлчид өөрсдөө зөв мэдээлэл, мэдлэгтэй ёс зvйгээ өндөр баримталж ажиллах ёстой гэдгийг сэтгvvлчдэд захиж байв. Мөн Улаан Загалмайн Нийгэмлэгийн гишvvн, “Өсвөр vе ирээдvй төв”-ийн захирал Л.Энхээ нар сургалтанд суусан сэтгvvлчдэд ХДХВ/ДОХ-ын халдвар илэрсэн хvнтэй хэрхэн харьцах, тэдэнд сэтгэл санааны дэмжлэгийг хэрхэн vзvvлэх талаар сэтгvvлчдэд мэдлэг олгосон. ӨАБНУ ХДХВ/ДОХ-ын халдварын эсрэг бvх нийтээрээ тэмцдэг, Ерөнхийлөгч нь хvртэл “Би ДОХ-той, гэхдээ би жирийн хvн” гэсэн уриатай фvтболка өмсөж олон нийтийнхээ өмнө гардаг тухай Сюзан Валентин хэлж байв.

ХДХВ-ын вирус тээсэн хvнийг ДОХ-той гэж нэрлэж болдоггvй, мөн аливаа нэвтрvvлэг, нийтлэл бэлтгэхдээ хэрэглэх нэр томъёоны талаар мэдлэгтэй болсон гэдгээ сэтгvvлчид хэлж байсан.
Б.Насанжаргал


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165874 
 Энэ сард:12786 
 Өнөөдөр:53 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.