Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2007.06.25

МVОНРТ-ийн Vндэсний зөвлөлийг огцруулахыг шаардаж байна



Монголын Vндэсний Олон нийтийн радио, телевизийн сэтгvvлч, уран бvтээлчид 2007 оны зургадугаар сарын аравдаас эхлэн суулт зарласан билээ. МVОНРТ-ийн Vндэсний зөвлөлийн 15 гишvvнийг томилохдоо урьдчилан шалгаруулалтад оролцоогvй зургаан хvнийг улстөрийн намуудын шахалтаар албан хvчээр УИХ-д оруулж батлуулсан, Vндэсний зөвлөлөөс радио, телевизийн дэд захирал, алба, нэгжийн дарга нарыг сонгохдоо сонгон шалгаруулах журмыг баримтлаагvй зэрэг нь хууль бус vйлдэл болсон тул МVОНРТ-ийн ажилчдын Тvр хорооныхон шvvхэд хандан гомдол гаргасан билээ. Vvнийг гурван шатны шvvх vндэслэлтэй хэмээн шийдвэр гаргасаар байхад МVОНРТ-ийн Vндэсний зөвлөл хайхарч vзэхгvй харин ч радио, телевизийн хамт олныг хяхан хавчиж, аттестатчлал нэрийн дор олон арваар нь халахыг санаархаж байгаа тул ийнхvv МVОНРТ-ийн сэтгvvлч, уран бvтээлчид суулт зарлах болжээ.
Vvнтэй холбогдуулан МVОНРТ-ийн Vндэсний зөвлөл хуралдаж аттестатчлалын дагуу хэсэг хvмvvсийг ажлаас халах тухай МVОНРТ-ийн Ерөнхий захиралын шийдвэрийг хvчингvй болгосон боловч МVОНРТ-ийн ажилчдын Тvр хорооныхон шаардлагын хариуг бvрэн биелvvлэгvй гэж vзэж, сууотаа vргэлжлvvлсээр байна.
МVОНРТ дээр болж байгаа vйл явдалтай холбогдуулан Монголын сэтгvvлчдийн нэгдсэн эвлэл 2007 оны зургадугаар сарын 12-ны өдөр мэдэгдэл гаргаж МVОНРТ-ийн ажилчдын Тvр хорооны тэмцлийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Гэтэл МVОНРТ-ийн Vндэсний зөвлөлөөс МСНЭ-ийн ерөнхийлөгч Д.Сарангэрэлд хандан 2007 оны зургадугаар сарын 14-ны өдөр Албан шаардлага гаргаж “Улс төрийн захиалгат мэдэгдэл гаргалаа” хэмээн буруутгасан байна. Тэр ч бvvхэл МVОНРТ-ийн Vндэсний зөвлөлийн гишvvн Р.Хадбаатарын хувийн сонинд ажилладаг сэтгvvлчдийг нэгтгэдэг Монголын Чөлөөт Сэтгvvлчдийн Холбооноос 2007 оны зургадугаар сарын 25-ны өдөр мэдэгдэл гаргаж МVОНРТ-ийн ажилчдын Тvр хорооны гишvvн Г.Бадамсамбуу, Д.Наранцэцэг, Б.Баяраа нарыг нэр заан шvvмжилж, МVОНРТ-д эмх замбараагvй байдал бий болгон олон нийтийг төөрөгдөлд оруулж байгаа хэмээн буруутгаж МVОНРТ-ийн хvний нөөцын газрын дарга Л.Нинжжамцын /Монголын Чөлөөт Сэтгvvлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишvvн/ хувийн болон албан хэргийн нэр хvндэд халдаж байгаагаа зогсоохыг шаарджээ. Л.Нинжжамц нь сонгон шалгаруулалтад оролгvйгээр шууд МVОНРТ-ийн хvний нөөцийн албаны даргаар томилогдсон бөгөөд МVОНРТ-ийн ажилчдыг бөөнөөр нь хоморголон халах асуудлыг санаачлан хэрэгжvvлж байгаа гол хvн гэж МVОНРТ-ийн ажилчдын Тvр хороонхон vзэж, албан тушаалаасаа огцрохыг шаардаад байгаа юм.
МVОНРТ-д болж байгаа vйл явдалтай холбогдуулан УИХ-аас ажлын хэсэг томилогдон газар дээр нь асуудалтай танилцаад хамт олны гаргасан гомдол vндэслэлтэй байна гэсэн дvгнэлт гаргажээ. УИХ-ын дарга Ц.Нямдорж “МVОНРТ-ийн ажлыг сайжруулж энэхvv мэдээллийн хэрэгслийг ард тvмэнд vйлчилдэг болгох учиртай. МVОНРТ-ийн Vндэсний зөвлөл нь хэрэг дээрээ олон нийтийн радио, телевизийг улс төрийн тэмцлийн талбар болгож, олон жилийн тvvхтэй энэ сайхан хамт олныг хоёр жил туйлдууллаа. Иймд төр дахин ийм шийдвэр битгий гаргаасай” хэмээн УИХ-ын чуулган дээр мэдэгдсэн нь МVОНРТ-ийн Vндэсний зөвлөлийг байгуулах цагаасаа эхлээд хууль зөрчиж байсныг дахин нотоллоо.
Г.Энхбаатар

 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:159961 
 Энэ сард:14992 
 Өнөөдөр:56 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.