Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2005.04.01

“Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє” гарын авлага хэвлэгдлээ

“Глоб Интернэшнл” ТББ-аас хэрэгжvvлж буй “Мэдэх эрх” тєслийн хvрээнд хvний эрхийн идэвхтэн, иргэдэд зориулсан “Мэдэх - Vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє” гарын авлага хэвлэгдэн гарлаа. Энэхvv гарын авлагыг танилцуулах уулзалтыг хэвлэл мэдээллийн хэрэгслvvд болоод олон нийт, иргэний байгууллагын тєлєєлєгчдийг оролцуулан “Хууль зvйн vндэсний тєв”-ийн мэдээллийн танхимд єнєєдєр хийлээ.
Уулзалтад Хууль зvйн vндэсний тєвийн Креминологийн судалгааны секторын эрхлэгч, хууль зvйн доктор, профессор Д.Зvмбэрэллхам, хуульч Д.Оросоо нар оролцож, “Vзэл бодлоо илэрхийлэх эрх” илтгэл тавьж, дэлгэрэнгvй мэдээлэл хийн, оролцогчдын сонирхсон асуултад хариулт єглєє.
Гарын авлагыг боловсруулсан хуульч Д.Оросоогоос номын ач холбогдлын талаар сонирхоход “Vзэл бодлоо илэрхийлэх нь хvний vндсэн эрхvvдийн нэг бєгєєд эмзэг эрхэд хамаарагддаг. Хэрвээ таныг хэн нэгэн эрх мэдэлтэн шалтгаангvйгээр ажлаас халах, хэн нэгэн гvтгэж доромжилсон бол та vзэл бодлоо илэрхийлэх бvлэг эрхийн талаар мэддэг бол тухайн албан тушаалтанд нєлєєлєх, єєрийн эрхийг хамгаалж чадах болно. Тиймээс энэхvv vзэл бодлоо илэрхийлэх эрхтэй холбоотой ойлголт, эдгээр эрхийн хvрээнд ямар vйл ажиллагаа явуулах, эрхээ зєрчигдсєн vед ямар гарц байж болох талаар гарын авлагат тvлхvv тусгасан юм. Иргэд маань хэн нэгний золиос болж хохиролгvйгээр хууль эрхийн хvрээнд эрхээ зєв хамгаалахад нь туслах зорилготой.” гэлээ.
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє нь дор дурдсан бvлэг эрхээс бvрддэг байна. Vvнд:
- Итгэл vнэмшилтэй байх эрх
- Vзэл бодолтой байх эрх
- Чєлєєтэй бодож сэтгэх эрх
- Vзэл бодлоо ямар ч хориг цээргvй баримтлах эрх
- Vзэл бодлоо єєрчлєх

Гарын авлага нь мэдэх эрх, vзэл бодлын эрх чєлєє гэж юу вэ, vзэл бодлоо хэрхэн илэрхийлэх вэ, vзэл бодпоо чєлєєтэй илэрхийлэх эрх зєрчигдвєл яах вэ, зєвлємж гэсэн vндсэн зургаан хэсгээс бvрджээ.
Хvн бvр єєрийн гэсэн vзэл бодолтой, тvvнийгээ бусдад илэрхийлэх хvсэлтэй байдаг. Тэгвэл хvн бvр єєрийн тэрхvv vзэл бодлоо “чєлєєтэй” эрхтэй болохыг Монгол Улсын Vндсэн хууль, Монгол улсын олон улсын гэрээгээр баталгаажуулсан байдаг юм байна.

Та энэ талаар дэлгэрэнгvй мэдээлэл авахыг хvсвэл “Мэдэх эрх - Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє” гарын авлагыг доорхи хаягаар уншина уу

http://www.globeinter.org.mn/mech/page5_1.php




Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:175394 
 Энэ сард:13881 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.