Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2007.06.26

УИХ-аас томилогдсон ажлын хэсэг МVОНРТ-ийн дотор vvсээд байгаа хямралтай газар дээр нь танилцлаа



УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Д.Дондог, УИХ-ын гишvvн С.Оюун, Э.Бат-Vvл нар 2007 оны 6-р сарын 26-нд МVОНРТ-ийн Хамт олны зөвлөл болон захиргааныхан, мөн Vндэсний зөвлөлийнхөнтэй уулзав.Хамт олны зөвлөл 2007 оны 6-р сарын 19-ний өдөр Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын дарга Д.Лvндээжанцан, ерөнхий сайд М.Энхболд нарт хандан мэдэгдэл гаргасан билээ. Энэ мэдэгдлийн дагуу УИХ-аас ахин ажлын хэсэг байгуулсан. Хамт олны зөвлөлийн гишvvд Улсын Их Хурлын дарга болон, Төрийн байгуулалтын байнгын хороонд хандан 2006 оны 3,10р сар, 2007 оны 1сарын 5нд бичсэн хамт олны саналыг тодруулсан тайлбарыг илгээн сайтар уншиж судлахыг сануулсан байна. Мөн УИХ өөрсдийн томилсон Vндэсний зөвлөлийг эргvvлэн татахгvй бол өлсгөлөн зарлахаа мэдэгдэн хариуг өгөх хугацааг 2007 оны 6-р сарын 26-ны өдрөөр дуусгавар болгохоор мэдэгдэлдээ тусгажээ. Ажлын хэсгийн ахлагч Д.Дондог УИХ-ын даргын захирамжын дагуу 2006 оны 6-р сарын 14-нд Ажлын хэсэг байгуулагдсан боловч Улс оронд vvссэн онцгой нөхцөл байдлын улмаас өнөөдрийг хvртэл та бvхэнтэй ирж уулзаж чадсангvй хэмээн хvлцэл өчсөн. УИХ-ын гишvvд эхлээд хамт олны зөвлөлийнхөнтэй уулзаж, уран бvтээлчдийн санал сэтгэгдлийг сонссон. Уран бvтээлчдийн төлөөлөл сvvлийн 2 жилд хамт олны дотор vvсээд байгаа нөхцөл байдлыг хэлэх гэж эмх цэгцтэйгээр дугаарлан, бие биедээ микрофоноо дамжуулж байсан. Тэд гол нь хууль бус vндэсний зөвлөл, шударга бус аттестачилал, тамгын газрын даргын болон МVОНРТ-ийн дотор нvvрлээд байгаа хvнд суртлын талаар УИХ-ын гишvvдэд хэлж, vнэн зөв, шударга шийдвэрийг гаргана гэдэгт итгэлтэй байгаа гэдгээ хэлж байсан. Ажлын хэсгийнхэн Хамт олны зөвлөл болон Уран бvтээлчидтэй уулзсаны дараа Захиргааныхантай уулзсан. МVОНРТ-ийн удирдлагууд өнгөрсөн 2 жилд хийсэн ажлаа болон хийхээр төлөвлөж байгаа ажлынхаа талаар Ажлын хэсгийн гишvvдэд тайлагнасан. Ажлын байран дахь архидалт, хамаатан саднаа ажилд авдаг байсан явдлыг хязгаарлахад хамт олны дотор бухимдал vvсч өнөөдрийн байдалд хvрсэн, тэгээд ч Тамгын газрын даргыг сонгон шалгаруулах шаардлагатай гэж хуулиндаа тусгаагvй гэж Тамгын газрын дарга Л.Нинжжамц УИХ-ын гишvvдийн яагаад таныг халах гэж эсэргvvцээд байгаа юм бэ гэсэн асуултанд хариулав. Ажлын хэсгийн гишvvд захиргааныхантай хийсэн уулзалтын дараа Vндэсний зөвлөлийн гишvvдтэй уулзсан. “МVОНРТ сvvлийн vед олон нийтийн гэсэн бодлого алдагдаж байгаа нэг намыг дэмжиж байна” vvн дээр яагаад хяналт тавихгvй байна гэсэн Э.Бат-Vvл гишvvний асуултад Vндэсний зөвлөлийн дарга Х.Чилаажав Хөтөлбөр редакцын бодлогод Vндэсний зөвлөл оролцохгvй гэж хуулиндаа заасан байдаг гэж хариулсан бол Vндэсний зөвлөлийн гишvvн Л.Дамдинсvрэн ОНРТ-ийн хуулинд Vндэсний зөвлөлийг байгуулах талаар муу тусгасан, төлөвшөөгvй ТББ-аар сонгон шалгаруулалтыг хийлгэсэн нь энэ бvх маргаан гарах нөхцлийг vvсгэсэн гэж хэлж байв. Ажлын хэсгийн гишvvдийн хяналтын зөвлөлийг яагаад дотроосоо байгуулсан бэ гэсэн асуултанд бас л хуулиндаа дотроосоо байгуулж болохгvй гэж заагаагvй гэж Vндэсний зөвлөлийнхөн нэгэн дуугаар хариулцгааж байв. Мөн Vндэсний зөвлөлийн гишvvн Р.Хадбаатар бага хурлын гишvvн биш, Тв8 ын хувьцаа эзэмшигч ч биш гэж албан ёсоор мэдэгдсэн. Бусад телевизийн бодлого зохицуулахад оролцдог хvмvvс Vндэсний зөвлөлд байдаг гэсэн уран бvтээлчдийн мэдэгдлийг Vндэсний зөвлөлийнхөн эрс vгvйсгэж тийм зvйл огт байхгvй, хуулийн байгууллагаар шалгуулахад бэлэн гэж хэлцгээж байв. Ажлын хэсгийн гишvvд энэ асуудалд нэлээн нухацтай хандаж, шийдвэрийг гаргах болно гэдгээ сэтгvvлчдэд мэдэгдсэн.
Б.Насанжаргал

 



Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160069 
 Энэ сард:15100 
 Өнөөдөр:14 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.