Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2007.06.27

МVОНРТ-ийн Тамгын газрын дарга Л.Нинжжамцыг ажлаас нь халав


МVОНРТ-ийн Vндэсний зөвлөлийн шаардлагаар Ерөнхий захирал М.Наранбаатар Тамгын газрын дарга Л.Нинжжамцыг ажлаас нь халлаа. Л.Нинжжамц хэвлэлийн бага хурал зарлаж сэтгvvлчдэд мэдэгдэл хийсэн. Би уснаас хуурай гарах гэж хэвлэлийн бага хурлыг зарлаж сэтгvvлчид та нарыг дуудаагvй, энэ байгууллагын төлөө шударга ажилласнаас болж золиослогдлоо гэдгийг тодруулахын тулд зарласан гэдгээ сануулаад хэвлэлийн бага хурлаа эхлvvлсэн. Суулт зарлаж байгаа Хамт олны зөвлөлийн гишvvд Л.Нинжжамцыг хууль бусаар энэ суудалд суусан, мөн аттестачилал нэрийн дор булхайтай vйл ажиллагааг явуулсан, хамт олны дотор сөрөг уур амьсгал бvрдvvлсэн гол хvн гэж vзэж огцрохыг шаардаж байсан билээ. Ман МАХН-ын байга хурлын гишүүн, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төөлөөлөгч байсан нь түүнийг халах бас нэг шалтгаан гэж Үндэсний зөвлөл үзжээ. Өнгөрсөн хугацаанд хангалттай доромжлол, гvтгэлэг ирсэн боловч би эцсээ хvртэл тэмцсэн. Харамсалтай нь Хамт олны зөвлөлийн хэдэн хvний шахалтаас болж намайг ажлаас халж байгаад гомдолтой байна.Тэгээд ч ажил хийсэн хvн л буруутдаг юм байна гэж Л.Нинжжамц мэдэгдсэн. Намайг энэ ажлыг авч байхад Архины зөрчлөөр 2005 онд 1800, 2600 онд 2300 хvн дотоодын хамгаалах ангийн 05-р ангид бvртгэгдэж байсан бол, энэ он гарсаар ердөө 120 хvн л бvртгэгдсэн байна. Тэгээд ч одоо vйлчилгээний ажилтнууд хэлдэг юм. Таныг ажлаа авахаас өмнө манай телевизийн vvдэнд архины шилийг шуудай шуудайгаар нь авдаг цэг байдаг байсан одоо байхгvй болсон гэж хэлдэг талаар ч яриандаа дурдсан. Мөн МVОНРТ-ийн уран бvтээлчид болон ажилчид зөвхөн Содмонгол ШТС-аас шатахуун авдаг талаар жолооч, уран бvтээлчид бухимдалтай байдаг юм байна. Энэ талаар Л.Нинжжамц Содмонголоос өөр ШТС бvгд талоноо мөнгөөр худалдаж авдаг. 10000-ын талон бичээд өгөхөд 5000-аар нь бензин авчихаад 5000төгрөгийн талон болгон солиулаад мөрийтэй тоглодог байсан. Энэ бvх байдлыг халахын тулд зөвхөн Содмонголоос шатахуун авахаар зохицуулсан. Тэгээд ч 2006 оныхоос 13 сая 565 мянган төгрөг зөвхөн шатахуунаас хэмнэсэн гэж хэлэв. Таныг ажлаас халах шийдвэр гаргасан Vндэсний зөвлөлийн талаар юу хэлмээр байна гэсэн сурвалжлагчын асуултанд Л.Нинжжамц би Vндэсний зөвлөлийн өмнөөс тайлбар хийхгvй хэмээн татгалзав. Мөн ажлаа өгчөөд юу хийнэ гэж бодож байна гэсэн асуултанд Намайг маш олон хувийн сонинтой гэж гадуур ярьж байна лээ. Тийм бол тэд нарынхаа төлөө л ажилладаг байхдаа гэж хариулсан. Мөн Сохрын газар сохор, Доголонгийн газар доголон болж яваагvйдээ би хохирлоо гэж Л.Нинжжамц хэлж байв. Эцэст нь тэрээр өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай их гvтгvvлсэн тул хуулийн байгууллагад хандах болно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Харин Хамт олны зөвлөлөөс Л.Нинжжамц халагдсанд ямар байр суурьтай байгааг сонирхоход, зөвхөн Л.Нинжжамцыг халлаа гээд бид суултаа зогсоохгvй, хууль бус vндэсний зөвлөлийг огцруулах болно. УИХ-ын ажлын хэсэг ямар дvгнэлт гаргахыг хvлээж байгаа, тэр дvгнэлтээс шалтгаалж тэмцлийн дараагийн шатанд шилжих болно гэдгээ хэлсэн.

Б.Насанжаргал

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:189469 
 Энэ сард:13411 
 Өнөөдөр:41 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.