Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2007.07.07

УИХ-ын дэд дарга Д.Идэвхтэн өлсгөлөн зарлаж буй хамт олны зөвлөлийн гишvvдтэй уулзав

“Бид шударга ёсыг хvснэ” уриатай МVОНРТ-ийн VЭ-ийн дэргэдэх хамт олны зөвлөлийн гишvvд өлсгөлөн зарлаж эхлээд 24 цагийн хугацаа өнгөрөв.

Энэ хугацаанд өлсгөлөн зарлагчидтай “Глоб Интэрнэшнл” ТББ-ын тэргvvн Х.Наранжаргал, МVОНРТ-ийн Vндэсний зөвлөлийн дарга Х.Чилаажав тэргvvтэй ажлын хэсгийнхэн ирж уулзан санал бодлоо солилцсон байна.

 Харин УИХ-ын дэд дарга Д.Идэвхтэн 2007 оны 7-р сарын 07-ны өдрийн 16 цагт өлсгөлөн зарлагчид болон Хамт олны зөвлөлийн гишvдтэй уулзаж санал бодлоо солилцов. Хамт олны зөвлөлийн гишvvд УИХ-р батлагдсан цагаасаа эхлээд удаа дараа хууль зөрчиж байсан Vндэсний зөвлөлийг огцруулахын тулд өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэн.

 Мөн УИХ-ын дэд дарга Д.Идэвхтэн чухам яагаад өөрсдийн эрvvл мэнд, амь насанд халтай энэ аргыг сонгосныг лавлахад, хөндлөнгийн хяналт, хамт олны оролцоо иргэний хяналтын тогтолцоог хуулиар бvрдээгvй тул бид энд сууж байгаа, хуулинд тийм зvйл залт байсан бол бид тэр арга замаар нь тэмцэх байсан гэж Хяналтын зөвлөлийн дарга Г.Бадамсамбуу хэлж байв.

 Хамт олны зөвлөлийнхөн Д.Идэвхтэн даргад УИХ-аар Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн дvгнэлтийг УИХ-аар яаралтай хэлэлцvvлэх, Хяналтын зөвлөлийн асуудлыг хуулинд маш онвчтой, зөвөөр тусгаж өгөх, Хамт олны оролцоог нэмэгдvvлэх тал дээр хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэгт хувь нэмрээ оруулахыг хvссэн өөрсдийн хvсэлтйг тусгасан мэдэгдэл өгсөн.

Тэрээр “МVОНРТ-д сvvлийн vед өрнөж байгаа vйл явдлын талаарх бvх мэдээлэл УИХ-д бий. Ажлын хэсгийн санал, дvгнэлттэй танилцсан, мөн энэ асуудлыг  УИХ-аасс байнгын хороо хуралдуулж, яаралтай арга хэмжээ авах тал дээр анхаарлаа хандуулна. Гэхдээ маргалдагч талуудын асуудлыг тэгш байдлаар авч vзэх, ямар ч байсан жэнд хvний амь настай холбоотой асуудал vvссэн тул аль болох яаралтай шийдвэр гаргах хэрэгтэй“ гэж зөвлөв.

Мөн Өлсгөлөн зарлагчидтай Монголын Vйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчид болон, ОУ-ын албан хаагчдын VЭХ-ын Токио дахь төлөөлөгч Ито Ко Ичи нар хvрэлцэн ирж мэдээлэл солилцсон. VЭ-ийн байгууллагын төлөөлөгчид өлсгөлөн зарлаж байгаа хvмvvст маш их хор хохиролтой vйлдэл хийж байгааг нь нь сануулаад өлсгөлөнгөө зогсоогооч гэсэн саналыг тавьж байв.

Хамт олны зөвлөлийн гишvvд яаралтай арга хэмжээ авч асуудлыг шийдэхгvй бол өлсгөлөнгийн хурц хэлбэрийг сонгох болно гэдгээ Д.Идэвхтэн дарга болон Ирж уулзсан төлөөлөгчдөд хэлж байв.

Одоогоор өлсгөлөнд оролцож байгаа гишvvдийн биеийн байдал хэвийн байгаа юм байна.

 Э.Одгэрэл

 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:174912 
 Энэ сард:13399 
 Өнөөдөр:16 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.