Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2005.04.12

МСНЭ сэтгvvлчдэд хандан уриалга гаргалаа

Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдэд хандан МСНЭ-ээс гаргасан уриалга 2005 оны 4-р сарын 8

Vйлс, зорилго нэгт эрхэм журмын нєхєдєє!
Монгол улс Vндсэн хуулийнхаа дагуу Тєрийн тэргvvнээ шинээр сонгох тvvхэн хариуцлагатай цаг vеийн босгон дээр ирээд байна. Чєлєєт, шударга сонуулиар тєрийг барилцах vйл хэрэгт иргэн бvрийн оролцох эрхийг баталгаажуулахад дєрєв дэх засаглалынхан онцгой шийдвэрлэх vvрэгтэйг иш vндэс болгон МСНЭ та бvхэндээ хандаж байна.

Саяхан хуралдсан МСНЭ-ийн II их хурлаар Монголын сэтгvvлчдийн ёс зvйн зарчмыг баталсан билээ. Єєрсдийхєє мэргэжлийн хэм, хэмжээ хэмээн тунхагласан энэхvv зарчмаа бид мєрдлєг болгохын зэрэгцээ дараахь хэд хэдэн зарчимд онцгой анхаарахыг уриалж байна.

- Сонгогч олон тvмэнд нэр дэвшигчдийн ялгаатай байр суурь, vзэл бодлыг хvргэж, тэдэнд єєрийн vнэлэлт дvгнэлт хийх боломжийг олгох нь бидний эрхэм vvрэг мєн.
- Нэр дэвшигчдийг улс тєрийн нам эвслээр нь ялгаварлан гадуурхахгvй байхыг vvргээ гэж vзвэл зохино.
- Нэр дэвшигчдэд эфирийн цаг, нийтлэлийн зай талбайгаа шударгаар тэнцвэртэй хуваарилах нь зvйд нийцнэ.
- Сэтгvvлчид шан харамж, бэлэг сэлт, амлалтын нєлєєнд автахыг хувь хvний хийгээд сэтгvvлчдийн ёс зvйг умартсан ичгvvртэй хэрэг хэмээн vзэж, бусдыг гvтгэх, нэр тєрийг нь гутаах, ташаа буруу мэдээллээр олон нийтийг тєєрєгдvvлэхийг цээрлэх ёстой.

Та бvхэн vнэн мєний, эрх чєлєєний дуу хоолой, иргэн тvмний итгэлт зарц нь байх нэр хvнд, хариуцлага хосолсон ариун vvрэгтээ эзэн нь байж ажиллахыг vзэг нэгт нєхєд та бvхэндээ уриалж байна.

Монголын сэтгvvлчдийн нэгдсэн эвлэл

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:174912 
 Энэ сард:13399 
 Өнөөдөр:16 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.