Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2007.07.10

МVОНРТ-ийн Хамт олны зөвлөл, Vндэсний зөвлөлтэй зөвшилцөлд хvрснээр өлсгөлөн зогслоо

МVОНРТ-ийн 6 уран бvтээлч албан ёсоор өлсгөлөн зарласнааш хойш 76 цагийн дараа өлсгөлөнгөө зогсоолоо.

ОНРТ-ийн Vндэсний зөвлөлд сvvлийн 2 жилийн хугацаанд 30 гаруй өргөх бичиг, санал, шаардлага тавьж, төр засгийн дээд байгууллагуудад хандсан ч тодорхой vр дvнд хvрсэнгvй гэж vзэн 6-р сарын 14-нөөс хамт олны зөвлөл эсэргvvцлийн суулт зарлаад байсан билээ. 23 хоног vргэлжилсэн энэхvv суултыг хайхарч vзээгvй, тодорхой ямар ч арга хэмжээ аваагvй гэж Хамт олны зөвлөлийн гиишvvд vзэн 7-р сарын 6-наас тэмцлийн хамгийн хvнд, хурц хэлбэрийг сонгон Хамт олны зөвлөлийн 6 уран бvтээлч өлсгөлөн зарлаад байсан билээ.

2007 оны 7-р сарын 9-ний өдрийн 11 цагт Монголын Vйлдвэрчний эвлэл, Глоб Интернэшнл ТББ болон хамт олны зөвлөлийнхөн МVОНРТ-ийн нийт ажилтан албан хаагчидтай уулзаж санал бодлоо солилцон өлсгөлөнг яаралтай зогсоох шаардлагатайг уриалж, холбогдох эрх мэдэлтнvvдэд өлсгөлөн зарлагчдын шаардлагыг дамжуулсан.

ОНРТ-ийн ажилчид өлсгөлөн зарлаж байгаа хамт олноо дэмжин 5 минутын сануулах ажил хаялт зарлаж МVОНРТ-ийн гадна байрласан өлсгөлөн зарлаад байсан гэрийг тойрон тэдний vйл хэргийг сэтгэл санаагаараа дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн.

 Глоб Интернэшнл ТББ, Монголын Vйлдвэрчний Эвлэлийн хvчтэй лоббигоор  Vндэсний зөвлөл болон Хамт олны зөвлөлийн ажлын хэсгийн гишvvд зөвшилцөлд хvрч Vндэсний зөвлөлийн зvгээс хуулийн хvрээнд чин шударгаар ажиллахаа мэдэгдэн өлсгөлөн зарласан уран бvтээлчдийн 4 зvйлийн шаардлагыг хvлээн авсны дагуу МVОНРТ-ийн 6 уран бvтээлч өлсгөлөнгөө зогсоолоо.

Хамст олны зөвлөл өнгөрсөн хугацаанд Аттестачилалын дvн, халагдах мэдэгдлvvдийг хvчингvй болгуулж, Ажлын хариуцлага алдсан ОНРТ-ийн Ерөнхий захирал болон нэгжийн захирлуудад захиргааны арга хэмжээ авхуулсан. Мөн Vндэсний радио Телевизэд vvссэн асуудлын талаар төр засгийн дээд байгууллагуудад хандан, дарга нарын хууль зөрчсөн томилгоог 3 шатны шvvхээр батлуулжээ.

 Байгууллагын санхvvгийн баримт бичгvvдийг битvvмжлэн хамтарсан шалгалт оруулж, хамт олноос ирvvлж байгаа гомдол мэдээлэл vндэслэлтэй эсэхийг магадлах тал дээр Vндэсний зөвлөл болон Хамт олны зөвлөлийн гишvvд зөвшилцөлд хvрсэн.

 Цаашдаа мэргэжлийн хамт олны санал дvгнэлтийг тогтмол сонсож, vйл ажиллагаа шийдвэрvvддээ харгалзан vзэх. захиргааны vйл ажиллагааны ил тод байдлыг ханган ажиллах болно гэдгээ МVОНРТ-ийн Vндэсний зөвлөл мэдэгдсэн.    

 Э.Одгэрэл

 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:174912 
 Энэ сард:13399 
 Өнөөдөр:16 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.