Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2005.04.25

Мэдэх эрх- Иргэдийн шууд оролцооны эрх

"Мэдэх эрх – Иргэдийн шууд оролцооны эрх" хэмээх гарын авлага хэвлэгдлээ. “Глоб Интернэшнл” ТББ-ын “Мэдэх эрх” тєслийн хvрээн дэх хvний эрхийн идэвхтэн, иргэдэд зориулсан дєрєв дэх гарын авлага уншигчдын гар дээр очлоо.

Єнєєдєр Хууль зvйн vндэсний тєвд дээрхи гарын авлагыг танилцуулах уулзалт ярилцлагад “Ардчиллын боловсрол” ТББ-ын ажилтан Б.Оюунгэрэл оролцож мэдээлэл хийв. Тэрээр, Тєрийн vйл хэрэгт иргэд хэрхэн оролцох, яаж нєлєєлєх талаар хамгийн энгийн ойлгомжтой vг хэллэгээр боловсруулахыг зорьсон тєдийгvй Монгол Улсын иргэн та тєрийн хэрэгт шууд оролцож, мєн сонгож байгуулсан тєрийн эрх барих тєлєєлєгчдийн байгууллагаараа уламжлан энхvv эрхээ эдлэх нь Монгол Улсын Vндсэн Хуулиар баталгаажсан, энэ эрхээ эдлэх арга замуудын талаар ярилаа. Мєн “Ардчилалын боловсрол” ТББ-аас санаачилсэн “Хvн амын орлогын татварын нэг хувийн хуулийн тєслийн талаар танилцуулсан. /Энэ талаар мэдээлэл авахыг хvсвэл www.demo.org.mn хаягт хандана уу/

Мєн уулзалт ярилцлагад “Иргэний боловсрол тєв” ТББ-ын тэргvvн, УИХ-ын гишvvн асан Р.Нарангэрэл оролцож, иргэдийн оролцоо гэж юу болох, иргэд энэхvv эрхээ амжилттай эдлэсэн жишээ хийгээд, тулгардаг бэрхшээл, мэдлэг, мэдээлэлгvй байгаа, єєрийн байгууллагын энэ чиглэлээр явуулдаг сургалтын талаар нэлээд дэлгэрэнгvй мэдээлэл хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт єглєє.
Р.Нарангэрэл “Иргэд ийм эрх байдаг гэдгээ мэддэг хэдий ч хамгийн харамсалтай нь эрхээ хэрэгжvvлэх арга, зєв хандлага, мэдлэг дутсаг байгаа нь алхам тутамд мэдрэгдэж байна. Мєн арга зам, итгэл байдаггvйн улмаас аливаа шийдвэрт нєлєєлж чаддаггvй. Монгол улсын иргэд тєрийн харилцааг зохицуулсан хуулиудыг аваад vзэхэд Азийн улс дундаа хамгийн ардчилсан орон гэж хэлж болох боловч хуулийг хэрэгжилтийн тvвшинд энэ нь хамгийн хангалтгvй байдаг. Єнєєдєр иргэдийн оролцоо бухимдлаас хэтрэхгvй, эсэргvvцлийн сvvлийн хэлбэр суулт жагсаал, єлсгєлєн зарлах мэтээр тєрд хяналт тавих, тєрийн шийдвэрт нєлєєлєх гэж оролдож байна. Гэтэл эдгээрээс гадна єєр хялбар, энгийн замаар оролцож, нєлєєлж болохоо тэр бvр мэддэггvй. Тиймээс тєрийн бус байгууллагууд энэ талаар хамтран ажиллаж, алхам алхамаар бодитойгоор хэрэгжvvлээгvй цагт иргэдийн тєрийн хэрэгт оролцох оролцоог нэмэгдvvлэх боломжгvй” гэлээ. Тэрээр иймээс сургуулийн сургалтад нэмэлт хэлбэрээр энэ талаархи мэдлэг, мэдээлэл єгєх, нєгєє талаас багш бэлтгэдэг сургуулиудыг сайжруулах зэргээр хvvхдvvдийг багаас нь зохион байгуулах аливаа vйл ажиллагаанд татан оролцуулах, идэвхийг хєгжvvлэх хэрэгтэй гэсэн санал тавьсан. Мєн энэ vйл хэрэгт тєрийн дэмжлэг мєн зайлшгvй хэрэгтэйг онцлон дурдсан юм.

Мэдэх эрх – Иргэдийн шууд оролцоо гарын авлагыг доорх хаягаар уншина уу.

http://www.globeinter.org.mn/mech/page3_2.php



Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:174912 
 Энэ сард:13399 
 Өнөөдөр:16 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.