Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2007.09.11

“Төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй, ил тод байдлын мониторинг хийх нь” төслийн эхний шатны vр дvн гарлаа

“Глоб Интернэшнл” ТББ-аас Авлигатай Тэмцэх Газартай хамтран 2007 оны 07-р сарын нэгний өдрөөс эхлэн “Төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй, ил тод байдалд мониторинг хийх нь” төслийг Нээлттэй Нийгэм Форумын санхvvгийн дэмжлэгээр 6 сарын хугацаатайгаар хэрэгжvvлж байгааг бид өмнө нь мэдээлж байсан.

Энэхvv төслийн эхний шатны vр дvнг танилцуулах хэвлэлийн бага хурлыг 2007 оны 9-р сарын 14-ний 12 цагаас Монгол Ньюс компаний мэдээллийн төвд боллоо. Хэвлэлийн бага хуралд хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан сэтгvvлчдээс гадна Мониторингийн судалгаанд хамрагдсан төрийн байгууллагуудын төлөөлөгчид оролцов. 

Хэвлэлийн мэдээ

Авлигатай Тэмцэх Газраас төрийн байгууллагын хvнд суртлыг багасгах, төрийн vйлчилгээг ил тод, хөнгөн шуурхай болгох, улмаар авилгаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээллийг хvртээмжтэй болгох, vйл ажиллагааг нээлттэй болгох, иргэдийн оролцоог хангах талаар гаргаж, 2007 оны дөрөвдvгээр сард төрийн байгууллагуудад хvргvvлсэн зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн мониторингийн эхний vр дvнг танилцуулж байна.

Уг мониторингид төрийн vйлчилгээг иргэдэд хvргэх чиг vvрэг бvхий төрийн 110 байгууллагыг хамрууллаа. Судалгаанд нийт 110 төрийн байгууллага, албан тушаалтан, ажилтан, 330 иргэнийг хамруулахаас:

• ажиглалтын судалгаанд 107 байгууллага,

• сурвалжилгын судалгаанд 104 албан тушаалтан, 106 ажилтан,

• төрийн байгууллагаас vйлчилгээ хvртэгч 319 иргэнийг тус тус мониторингийн судалгааны эхний шатанд хамрууллаа.

Нийт 3 байгууллага, 6 албан тушаалтан, 4 ажилтан  судалгаанд оролцохоос татгалзан. Судалгаанд оролцох байгууллагын тоо хасагдсанаас шалтгаалан тvvгээр vйлчлvvлэгч иргэдийн тоо хасагдсан. Судалгаанд оролцохоос татгалзсан vндэслэлийг иргэдтэй шууд харьцдаггvй, эсхvл даргын зөвшөөрөл хэрэгтэй гэх мэт.

Мөн төслийн хvрээнд төрийн байгууллагын хvнд суртал, төрийн vйлчилгээний ил тод байдлын талаар иргэдээс гомдол, санал хvлээн авах “19-77” гэсэн утас ажиллуулж байна. Энэ утас нь энгийн ярианы тарифтай учир иргэд шууд холбогдох боломжтой. 1977 шууд утасны судалгаанд өнгөрсөн долдугаар сард 46 гомдол, 4 санал, наймдугаар сард 83 гомдол, 6 саналыг иргэдээс иржээ.

АТГ эдгээр гомдлыг судлаж vзээд, тухайн гомдолд дурьдагдсан байгууллага,  албан тушаалтанд  зөрчлөө нэн даруй арилгаж, арга хэмжээ авахыг сануулсан шаардлага хvргvvлж, улмаар ямар арга хэмжээ авсан тухайгаа эргээд мэдээлэх vvрэг өгөн ажиллаж байна.

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд 1977 шууд утсаар төрийн vйлчилгээний байгууллагын  албан тушаалтан,  ажилтнуудтай холбоотой 129 гомдол, 9 санал ирvvлсэн байна. Гомдол ирvvлсэн иргэдийг харьяаллаар нь авч vзвэл  90,85 % нь УБ хотоос, vлдэх 9,15% нь орон нутагт оршин суугч байв.  

Иргэдийн гомдлыг байгууллагаар нь авч vзвэл долдугаар сард газрын албад 14,3 хувь, нийслэл, дvvргийн ЗДТГазрууд  28,6 хувь, ШШБАлбад 7,1 хувийг эзэлсэн бол, наймдугаар сард 21,7 хувь ЗДТГазрууд, 10,8% хувь ЗЦХэлтэсvvд, 7,2 хувь ШШБАлбадыг иргэдийг чирэгдvvлж, зөрчил гаргажээ.

Гомдол гаргасан vндэслэлээ иргэдийн 29,1 хувь нь хvнд суртал чирэгдэлтэй байна, 26,8 хувь нь хуулийн дагуу асуудал шийдэж өгөхгvй байна, 18,1 хувь нь хуулийн хугацаанд шийдэж өгөхгvй байна, 11 хувь нь албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын болон бусдын эд хөрөнгийг завшиж байна хэмээн тайлбарласан байна.

Эхний шатны тандалт, сурвалжлагын судалгааг 2007 оны 8 дугаар сарын 06–10–ны  хооронд ажлын таван өдөрт багтаан, нийслэл хотод байрлалтай төрийн vйлчилгээг иргэдэд хvргэх чиг vvрэг бvхий улс, нийслэл, дvvргийн эрх хэмжээтэй байгууллагуудад хийлээ. Бичиг баримтын шинжилгээгээр дамжуулан, байгууллагын чиг vvргийг судлах ажлыг төсөл эхэлснээс хойшхи хоёр сарын хугацаанд хийв.

Судалгааны vр дvнгээс харахад АТГ-аас хvргvvлсэн 18 зvйл заалт бvхий зөвлөмжийг хэрэгжvvлэх суурь боломж ерөнхийдөө байгаа юм. Тодруулбал зөвлөмжид тусгасан байгууллагуудын мэдээллийн хvртээмжтэй байдал, ил тод нээлттэй байдал, иргэдийн оролцоог хангах механизмыг бvрдvvлж буй гол элементvvд байна. Суурь боломж ойролцоогоор 55 хувьтай байна. Гэхдээ энэ тоо зөвхөн механизмыг илэрхийлэх тул механизмын ажиллагааг бvрэн утгаараа илэрхийлэхгvй болно. Vvний нэг жишээ нийт байгууллагуудын 52 хувь нь вэб сайттай байгаа боловч тэдгээр байгууллагуудын 21 хувь нь л тогтмол мэдээллээ шинэчилдэг, дээр нь нийт вэб сайтын 20 хувь нь ажиллагаагvй, 17 хувь нь шинэчлэл өөрчлөлт байхгvй, vлдсэн 45 хувь нь 2 сараас 2 жилийн өмнөх мэдээлэлтэйгээ байв.

2007 оны 4 сард хvргэсэн АТГ-ын зөвлөмж мартагдах дөхжээ. Зөвлөмжийг хvргэсэн гэх зарим газруудад тус зөвлөмжийн талаар огт сонсоогvй албан хаагчид их байсан. Төрийн байгууллагууд нь өөрөө хатуу бюркрат бvтэцтэй байдаг бөгөөд байгууллага дахь ямарваа статус бvр өөр өөрийн vvрэгтэй. Иймд тухайн байгууллагад албан ёсны статусгvй зөвлөмж нь ажил vvргийн явцад сугарч vлдэх мартагдаж байгаа жишээ цөөнгvй байна. Тиймээс байгууллага бvрд АТГ-ын зөвлөмжийн хэрэгжилтийг дор хаяж нэг албан хаагчид албан ёсны vvрэг хэлбэрээр давхар хариуцах нь зvйтэй. АТГ хvргvvлсэн зөвлөмжийнхөө хэрэгжилтийг хянах, хэрэгжилтгvй байгууллагуудад анхааруулга өгөх зэргээр идэвхтэй ажиллах шаардлагатай. Учир нь хяналтын систем байхгvй байна.

Мониторингийн тандалт, сурвалжлагын мэдээллийг найм, аравдугаар саруудад цуглуулж, суурь мэдээллээ бvрдvvлэн, хоёр сар тутамд судалгааны явцын vр дvнг хэвлэлийн бага хурлаар дамжуулан олон нийтэд мэдээлж, 1977-утасны судалгааны vр дvнг АТГ болон “Глоб Интернэшнл” ТББ-ын  вэб сайтаар дамжуулан олон нийтэд сар тутамд танилцуулж байна.

Төслийн эцсийн vр дvнд төрийн байгууллагын мэдээллийн ил тод байдлын төлөв байдал тодорхой болж, цаашид төрийн vйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн ерөнхий зөвлөмж гарч, АТГ-аас цаашид төрийн байгууллагуудын ил тод, нээлттэй байдлыг сайжруулахын төлөө ажиллах суурь мэдээлэл болох юм.

Эх сурвалж: “Глоб Интернэшнл” ТББ

2007.09.14. Хэвлэлийн бага хурал


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:174912 
 Энэ сард:13399 
 Өнөөдөр:16 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.