Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2007.10.12

Vзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө эрvvгийн ялаар шийтгvvллээ

 

 Монгол улсын хэвлэл мэдээллийн албаны дарга асан Н.Дэмбэрэл “Ардын эрх” сонинд  “Улаан сайдад овоо тоогдсон юм болов уу” гарчигтай ярилцлага  “Нvд улаан олигархиуд” нэртэй нэвтрvvлэг хийснийхээ төлөө эрvvгийн хэрэгт холбогдон шалгагдаж байсан билээ. Дээр дурдсан ярилцлага, нэвтрvvлэгт  Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр болон УИХ-ын гишvvн Ч.Улаан нарын талаар дурдсан байна.  

            Харин эдгээр нийтлэл, нэвтрvvлэгт гарсан мэдээллийг Н.Энхбаяр, Ч.Улаан нар эрс vгvйсгэж өөрсдийг нь доромжилсон, гvтгэсэн хэмээн vзэж хуулийн байгууллагад хандсанаар 2007 оны 08 сарын 31 нд н Н.Дэмбэрэл нь гvтгэх, доромжлох гэмт хэрэгт буруутгагдаж 4-н сарын баривчлах ял шийтгvvлсэн.

Н.Дэмбэрэл шvvхийн өмнө мэдvvлэхдээ: “Би өмнө сонинд гарсан зарим баримт мэдээллvvдийг базаад нэвтрvvлэг болгож, олон нийтэд тvгээсэн. Vvнийгээ хуулиар олгосон эрхээ эдэлж байна гэж vзэж байна” гэж мэдvvлсэн байна.  

 

Н.Дэмбэрэлийн өмгөөлөгч М.Алтан-Өлзий давж заалдах шатны шvvхэд гомдол гаргасан бөгөөд 2007 оны 10 сарын 11-ний өдөр Нийслэлийн Шvvх дээр давж заалдах шатны шvvх хуралдаан боллоо. Давж заалдах шатны шvvх хуралдаанд өмгөөлөгч М.Алтан-Өлзийгээс гадна Н.Дэмбэрэлийн талд өмгөөлөгч Б.Цолмон оролцсон. Н.Дэмбэрэлийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шvvх хуралдаан дээр “Н.Дэмбэрэлийг ял шийтгэсэн нь хууль зvйн vндэслэлгvйгээр ял шийтгэсэн vйл явдал болж байна, тvvний хийсэн vйлдэл нь гэмт хэргийн шинжгvй тул эрvvгийн хариуцлагад татах шаардлага байгаагvй” гэсэн байр суурийг дахин дахин илэрхийлж байлаа.

 

Эцэст нь давж заалдах шатны шvvхээс “Н.Дэмбэрэлийн vйлдэл нь Эрvvгийн хуулийн 110, 111 дvгээр зvйлvvдэд заасан гэмт хэргийн бvрэлдхvvнтэй байгаа тул хэрэгсэхгvй болгох боломж байхгvй харин анхан шатны шvvхээс оногдуулсан 4 сар баривчлах шийтгэл нь vйлдсэн хэрэгт нь хvндэдсэн байна, тийм учраас баривчлах ялыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 130 дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх буюу 9.970.000 төгрөгөөр торгох ялаар сольж шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шvvх хуралдаан болсны дараа Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгvvлчид энэ хэргийн талаарх өөрсдийн байр сууриа илэрхийлж хэвлэлийн бага хурал хийсэн. Уг хэвлэлийн бага хурал дээр энэ бол Монголын хэвлэлийн эрх чөлөөний эсрэг маш ноцтой хортой vйл явдал болж байгаа тухай хэлж байсан.

 

Мөн анхан шатны шvvх хуралдаан дээр сурвалжлагчдыг бараг оруулаагvй. Энэ шvvх хуралдаан нь ямар нэг нууцад хамаарах асуудал хэлэлцээгvй тул нээлттэй шvvх хуралдаан байсан, гэтэл сурвалжлагчдыг бараг оруулаагvй. Зөвхөн “Зууны шуудан” сонины сурвалжлагчыг оруулсан.

                     


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:189115 
 Энэ сард:13057 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.