Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2007.11.05

"Сэтгvvлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба Эрvvгийн хуулийн гvтгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах" төслийн багийнхан ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ

 

“Глоб интернэшнл” ТББ-аас 2007 оны 10-р сарын 01-нээс зургаан сарын хугацаатайгаар "Сэтгvvлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба Эрvvгийн хуулийн гvтгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах" төслийг АНУ-ын элчин сайдын яамны санхvvжилтээр хэрэгжvvлж эхлээд байгаа.

Энэхvv төслийн зорилго нь авлигатай тэмцэх, төр засгийн хариуцлагатай, ил тод байдлыг сайжруулахад чухал vvрэг гvйцэтгэдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгvvлчдэд эрх зvйн илvv таатай орчинг бvрдvvлэхэд хувь нэмэр оуулахад оршино. Төслийн багийнхан 11 хvний бvрэлдэхvvнтэй бөгөөд хууль эрх зvй, хэвлэл мэдээлэл, өмгөөллийн чиглэлээр туршлагатай, нэр хvндтэй хvмvvс энэ төсөл дээр ажиллаж байна. Төслийн багийн гишvvд дотроо “Сэтгvvлчдийн мэдээллийн эх сурвалжийг нууцлах хуулийн төсөл боловсруулах баг, Эрvvгийн хуулийн гvтгэх доромжлох зvйлvvдэд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах баг гэж 2 хуваагдан ажиллаж байна..

Төслийн багийнхны уулзалт 2007оны 11-р сарын 01-ний өдөр 17цаг 20 минутад “Глоб Интернэшнл” ТББ-ын байранд эхэллээ. Энэ удаагийн уулзалтад Х.Наранжаргал, Б.Галаарид, С.Баяр, Р.Оюунцэцэг, Д.Саранчимэг, , Д.Мөнхбvрэн, М.Алтан-Өлзий, Г.Даваахvv нар оролцов. “Эрvvгийн хуулийн гvтгэх, доромжлох зvйлvvдэд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах” багийн гишvvн Г.Даваахvv өөрийн боловсруулсан ажлын төлөвлөгөө болон судалгааны арга зvйгээ, Д.Мөнхбvрэн сэтгvvлчдээс авах анкетийн судалгааны арга зvй болон асуултуудаа уулзалтанд оролцсон багийн гишvvддээ танилцуулсан. Бусад улс орнуудын хуулийн талаар судалж vзэх, мөн байгаа хуулин дэрээ нэмэлт оруулахуу тусдаа хууль байх уу зэрэг асуудал дээр уулзалтанд оролцсон багийн гишvvд саналаа солилцож ажлын төлөвлөгөө болон, сэтгvvлчдээс авах анкетийн судалгааны арга зvйг сайтар судлан 2007 оны 11-р сарын 9-нд өөрсдийн саналаа Г.Даваахvvд e-mail-ээр явуулахаар тохиролцов..


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:159903 
 Энэ сард:14934 
 Өнөөдөр:88 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.