Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2007.11.14

“Ил тод байдлыг хангах эрх зvйн орчин” сэдэвт иргэний нийгмийн форум боллоо

 

 

“УИХ-ын дөрвөн гишvvний 2007 оны 5-р сарын 2-нд УИХ-д өргөн барьсан  Мэдээллийн эрх, эрх чөлөөний тухай хуулийн төслийн vзэл баримтлалыг зайлшгvй эргэн хянах шаардлагатай“ хэмээн “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын тэргvvн Х.Наранжаргал 2007 оны  11-р сарын 13-нд “Нээлттэй Нийгэм Форум”-аас зохион байгуулсан “Ил тод байдлыг хангах эрх зvйн орчин” иргэний нийгмийн форумд оролцож, илтгэл тавихдаа мэдэгдэв. Тvvний хэлснээр хуулийн төсөлд  мэдээлллийг нээлттэй байлгах чиглэлээр нааштай зvйл заалт байгаа боловч “Дээд зэргээр нээлттэй байх“ Йоханесбургийн нэгдvгээр зарчим бvрэн  хангагдаагvй байна. Шинэ төсөл нь “Мэдээлэл нууц, зарим мэдээлэл ил тод“ гэсэн зарчим хадгалагдаж буй хаалттай соёлооос “бvх мэдээлэл ил тод, зарим мэдээллийг хязгаарлаж болно” гэсэн нээлттэй соёлд шилжихэд хувь нэмэр болох тул шинэтгэлийн шинжтэй юм. Гэтэл энэ төслийг өнөөгийн хаалттай соёл, заншлын сэтгэлгээ, одоогийн vйлчилж буй хуульд нийцvvлэн хийсэн гэж vзэж байна. Энэ нь хуулийн төслийн дор дурдсан заалтаас илт байна.

3.1 Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төр, байгууллага, хувь хvний нууцад хамааруулсан мэдээлэл авахад энэ хууль хамаарахгvй

 9. 5 Нийтлэг vйлчилгээ vзvvvлдэг хуулийн этгээд нь дор дурдсан мэдээллийг нийтэд заавал нээлттэй байлгана

9.6  Нийтэд vйлчилдэг хуулийн этгээд өөрийн байгууллагын нууцын жагсаалтыг батлан нийтэд мэдээлэх vvрэгтэй

Тэрээр  гишvvд төслөө “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын 2003 онд санаачлан боловсруулсан Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн анхны хувилбарт тулгуурласанд талархал илэрхийлж,  харин тэр төслийн “Vл хамаарах хvрээ“ гэсэн 5-р бvлгийг бvхэлд нь хассанд харамсаж байгаагаа илэрхийлэв. Мөн “Энэ хууль нь мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулсан Vндсэн Хуулийн vзэл баримтлалд нийцсэн тvvний дараахь гол хууль байх ёстой” хэмээн тэмдэглэв.

Тэрээр Мэдээллийн эрх, эрх чөлөөний хуулийн төслийг Йоханесбургийн зарчим, 19-р зvйл байгууллагын “Олон нийтийн мэдэх эрх. Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай хууль тогоомжийн зарчмууд” зэрэг олон улсын хэм хэмжээ, баримт бичигтэй харьцуулан судалснаа  Иргэний Форумд оролцогсдод танилцуулж, хуулийн төслийн vзэл баримтлал, зvйл заалтад өөрчлөлт оруулах санал зөвлөмж өглөө.

“Ил тод байдлыг хангах эрх зvйн орчин” иргэний нийгмийн форум нь 2006 оны 12-р сард ННФ-аас зохион байгуулсан “Төрийн ил тод байдал. Нийгмийн баялагийн хуваарилалт” иргэний нийгмийн форумаас гаргасан санал зөвлөмжийн биелэлтэд дvгнэлт хийх зорилготой байсан юм. Өнгөрсөн жилийн Иргэний форумаас Мэдээллийн хvртээмжийг сайжруулахын тулд хэд хэдэн арга хэмжээг яаралтай авч хэрэгжvvлэхийг санал болгосоны дотор “Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг нэн даруй баталж, нууцтай холбоотой хууль тогтоомжийг олон улсын жишигт нийцvvлэн өөрчлөх, Байгууллагын нууцын тухай, Хувийн нууцын тухай хуулийг хvчингvй болгох, холбогдох харилцааг Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар зохицуулах” тухай дурдсан билээ.

Сая болсон Иргэний форумд оролцсон УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д. Дондог “Мэдээллийн эрх, эрх чөлөөний тухай хуулийг төслийг УИХ намрын чуулганаар хэлэлцэнэ “ гэж мэдэгдэв.

 

“Глоб Интернэшл” төрийн бус байгууллага Монголд мэдээллийн эрх чөлөөний мөн чанар, vзэл санаа, зарчим, олон улсын хэм хэмжээг тvгээн дэлгэрvvлэх, хууль батлахад нөлөөлөх зорилгоор 2002 оноос эхлэн идэвхтэй vйл ажиллагаа явуулж байгаа юм.

 

Дэлгэрэнгvйг http://www.osf.org/

 

 

 

 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:156027 
 Энэ сард:12545 
 Өнөөдөр:13 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.