Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2007.11.21

“Глоб Интернэшнл” ТББ-ын хуульч Г.Даваахvv Дорнод аймагт ажиллалаа

“Глоб интернэшнл” ТББ-аас хэрэгжvvлж байгаа “Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийн эрхийг дэмжих нь” төслийн зохицуулагч Г.Даваахvv Дорнод аймгийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний нөхцөл байдалтай танилцаж, дvгнэлт хийх зорилгоор тус аймагт 2007 оны 11 сарын 13-ны өдрөөс 2007 оны 11 сарын 15-ны өдрийг дуустал нийт 3 хоног томилолтоор ажиллалаа. Орон нутгийн сэтгvvлч нарт эрх зvйн мэдлэг олгох зорилгоор зохион байгуулсан ”Эрх зvйн аюулгvй байдал” бvсчилсэн сургалтын хvрээнд Дорнод аймгаас ирж оролцсон сэтгvvлч нар манай аймагт хэвлэл мэдээллийн эрх чөлөөний нөхцөл байдал хангалтгvй, бид маш хэцvv нөхцөл байдалд ажилладаг гэж хэлцгээж байснаас vvдэн тус аймагт газар дээр нь очиж vнэн бодит байдалтайнь танилцлаа. Дорнод аймагт “ТВ 6”, “Хэрлэн”, “Шинэ суваг” гэж нийт 3 телевиз, “Бvсийн олон нийтийн радио”, “FM 102” гэж 2 богино долгионы радио, “Дорнод”, “Vргэлж залуугаараа”нэртэй 2 сонин, нийт 7 хэвлэл мэдээллийн хэрэгсэл тогтвортой vйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Г.Даваахvv тус аймгийн зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зогсохгvй хvний эрхийн чиглэлээр ажилладаг ТББ болон шvvх, цагдаагийн байгууллагуудтай уулзаж ярилцсан байна. Тэрээр Дорнод аймгийн хувьд хэвлэл мэдээллийн эрх чөлөө бvрэн гvйцэт буюу туйлын байдлаар хангагдаагvй байна гэсэн дvгнэлтийг гаргаж байна. Учир нь .төрийн байгууллагууд болон өмчийн бусад хэлбэрийн байгууллагуудтай хамтран ажиллахдаа гэрээ байгуулж, тэднээс төлбөртэйгээр тогтмол мэдээлэл авч нийтэд тvгээдэг, мөн зах зээл багатай орчинд ажиллаж байгаа болохоор хэвлэмэл байдлаар нийтэд тvгээгддэг сонинуудын хувьд тухайн зах зээлд шинээр нэвтрэн орох боломж муу. Санхvvгийн хангалттай нөөц байхгvй бол өөрийн гэсэн захиалагчын хvрээ vvсгэж амжилгvй хаагдсан гашуун туршлага байна. Нэр төр, алдар хvндтэй холбоотой иргэний хэрэг маш цөөхөн гарсан, эрvvгийн хэрэг гараагvй. Энэ байдал нь Дорнод аймгийн хуулийн байгууллагын хувьд тийм төрлийн хэргvvдийг хянан шийдвэрлэх практик туршлага хуримтлагдаагvй байгаагаас болж хэвлэл мэдээллийн эрх зvй, нэр төр, алдар хvнд сэргээх тухай асуудлаар мэргэшиж ажиллаж байгаа өмгөөлөгч болон бусад хуульчид тус аймагт байдаггvйтэй холбоотой. Сэтгvvлчийн мэдээллийн нууц эх сурвалжийг хамгаалах харилцааг зохицуулсан хууль байдаггvйгээс болж ихэнхи хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээс хэн нэгэн нь мэдээллийн нууц эх сурвалжаа илчлэхийг шаардсан тохиолдол байдаг байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийн хувьд өмчийн хэлбэрээсээ болж улстөржсөн цензурт байнга өртөж байдаг гэж хэлсэн. Харин өмчлөлийн байдлаараа аль нэг улс төрийн намтай холбоогvй хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийн хувьд тийм ч их аюултай хэлбэрээр цензур илэрдэггvй байна. Гэхдээ зарим төрийн албан тушаалтнууд хэвлэл мэдээллийн хэрэгсvvдийг өөрсдийнхөө хэлсэн vг, тушаал зааврыг vг дуугvй биелvvлж байх ёстой мэтээр ойлгодог энэ ойлголт тус аймагт ч гэсэн байдаг ажээ.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:189117 
 Энэ сард:13059 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.