Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2007.11.23

Эрүүгийн хуулийн доромжлох, гүтгэх хэрэгт Улсын дээд шүүхэс хийсэн албан ёсны тайлбарын талаархи үзэл бодол

Монгол Улсад хууль тогтоох дээд эрх мэдлийг Улсын Их Хурал эдэлдэг. УИХ-аас батлан гаргасан хуулиудыг хэрхэн зөв ойлгож нэг мөр хэрэглэх нөхцөлийг хангахын тулд хуулийн албан ёсны тайлбар хийх шаардлага урган гарч ирдэг. Энэхүү албан ёсны тайлбарыг Улсын Дээд Шүүхээс хийдэг. Энэ эрхийнхээ дагуу Улсын Дээд Шүүх 2002 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн 110 /Доромжлох/, 111 /Гүтгэх/ зүйлүүдийн зарим заалтыг хэрхэн нэг мөр хэрэглэх тухай албан ёсны тайлбарыг 2007 оны 10 сарын 29-ний өдөр гаргасан байна. Энэхүү тайлбарын зарим заалт нь туйлын хангалтгүй болсон байна.  Тайлбарын 1.1-т “нэр төр” гэдэг ойлголтыг “тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар , мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг хэлнэ” гэж тайлбарласан байна. Өмгөөлөгч Г.Даваахүү миний хувьд “нэр төр гэдэг ойлголт тухайн хүний өөрийгөө бусдаар хүндлүүлэх эрх” гэж ойлгож байна. Энэ нь хүнийг төрсөн цагаас эхлэн бий болдог, хүнээс салгаж үл болох, жам ёсны эрх юм. Өөрөөр хэлбэл бусдын өмнө өөрийгөө хүн мөн гэдгийг хүлээн зөвшөөрч, хүн ёсоор харьцахыг шаардах эрх юм.  Тайлбарын 1.2-т “алдар хүнд” гэдэг ойлголтыг “бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг ойлгоно” гэж тайлбарласан байна. Энд заасан бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээ гэдэг нь бол зөв, харин өөрөө өөртөө өгсөн үнэлэмж гэдэг нь эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл алдар хүнд гэдгийг “тухайн хүнд хийсэн бүтээсэн бүтээл, гавъяа, шагнал, авъяас чадвар, гоц ухаан зэрэгт нийгмийн зүгээс үзүүлж байгаа үнэлэмж” гэвэл арай зөв болох байсан болов уу.  Мөн гүтгэх хэрэгт байгаа “илт худал гүжирдлэг” гэдгийг тайлбарлаагүй байгаа нь хамгийн гол зүйлээ тайлбарлаагүй орхигдуулсан байна. Зөвхөн “худал гүжирдлэг” гэдгийг тайлбарласан байна. “Худал гүжирдлэг”, “илт худал гүжирдлэг” нь хоорондоо ялгаатай ойлголтууд юм. Уг илт худал гүжирдлэг гэж юуг ойлгох тухай тайлбар хийсэн байсан бол хамгийн чухал байсан юм.  Гүтгэх, доромжлох хэргүүдийг хэлбэрийн бүрэлдхүүнтэй хэрэг гэдэг нь тийм ч зөв тайлбар биш. Ялангуяа гүтгэх гэмт хэрэг дээр хэлбэрийн бүрэлдхүүнтэй гэж тайлбарласан нь гүтгэсэн гэж үзэж байгаа мэдээлэл үнэн бодит байдалд нийцэхгүй, худлаа мэдээлэл юм гэдэг нь тогтоогдвол шууд л гэмт хэрэг үйлдсэн байна гэж ойлгохоор болсон байна.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160134 
 Энэ сард:15165 
 Өнөөдөр:79 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.