Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2007.12.10

“Авлигыг та л зогсоож чадна” сэтгvvлчдэд зориулсан сургалт болов

“Глоб Интернэшнл” ТББ Авлигатай тэмцэх газартай хамтран UNDP-ийн санхvvжилтээр авлигатай тэмцэх дэлхий нийтийн өдрөөр сэтгvvлчдэд зориулсан нэг өдрийн сургалтыг 2007 оны 12-р сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Авлигатай тэмцэх, авлигыг vл тэвчих нийгмийн сэтгэлгээг төлөвшvvлэхэд чөлөөт, хараат бус хариуцлагатай хэвлэл мэдээлэл, ялангуяа эрэн сурвалжлах сэтгvvл зvйн гvйцэтгэх vvрэг туйлын чухал билээ. Гэвч манай сэтгvvлчид авлигын мөн чанар, нийгэмд учруулах хор уршиг, шударга ёсны тогтолцоо, хариуцлагын тухай тодорхой ойлголтгvй, эрэн сурвалжлах сэтгvvл зvйн ур чадварыг шаардлагатай тvвшинд эзэмшиж чадаагvй байгаа. Нөгөөтэйгvvр, тэдний мэргэжлийн vvргээ гvйцэтгэх улс төр, эрх зvй, эдийн засгийн орчин ч таагvй байна. Хэвлэл мэдээлэл, сэтгvvлчид авлигатай тэмцэх, тvvнээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэлтэй, мэдлэгтэй мэргэшсэн байж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж чадна.

Авлигыг хэрхэн эрэн сурвалжлах, тvvнийг мэдээлэх сурвалжлах явцад учрах эрх зvйн бэрхшээлvvдийг хэрхэн давах вэ зэрэг сэтгvvлчийн мэргэжлийн ур чадварыг дээшлvvлэх  зорилгоор энэхvv сургалтыг явуулжээ.

Сургалтанд нийслэлийн ХМ-ийн 25 байгууллагаас сэтгvvлчид, Архангай аймгаас нэг сэтгvvлч болон их дээд сургуулийн сэтгvvл зvйн багш нар хамрагдав. “Авлига, тvvний тvгээмэл хэлбэр, Авлигатай тэмцэх эрх зvйн орчин” сэдвээр Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрvvлэх хэлтсийн дарга Ш.Раднаасэд, “Авлигыг хэрхэн эрэн сурвалжлах вэ?” сэдвээр бодлогын судлаач Ч.Базар, “Сэтгvvлчийн мэргэжлийн ёс зvйг дээдлэх нь” сэдвээр МУИС-ийн сэтгvvл зvйн тэнхмийн багш Ч.Чойсамба, “Авлигыг сурвалжлах явцад тохиолддог эрх зvйн бэрхшээлvvд” сэдвээр “Глоб Интернэшнл” ТББ-ын хуульч Г.Даваахvv нар хичээл заасан Мөн хичээл болгоны дараа тухайн сэдэвтэй уялдуулж,  асуулт хариулт явуулан, санал бодлоо солилцлоо.

Ямар нэгэн мэдээллийн араас тууштай эрэн сурвалжлах нөхцөл хомс, төрийн байгууллагын албан хаагчид хамтарч ажилладаггvй, мэдээлэл өгөхөөс татгалздаг зэрэг мэргэжлийн ажил vvргээ гvйцэтгэхэд нь тулгардаг бэрхшээлийн талаар сэтгvvлчид илэн далангvй хэлж байсан.

 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165598 
 Энэ сард:12510 
 Өнөөдөр:49 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.