Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2007.12.11

2007 онд сэтгүүлчийн эрхийн 30 зөрчил бүртгэгдсэн байна

 

Олон улсын хүний эрхийн өдөр буюу 12-р сарын 10-нд “Глоб Интернэшнл” ТББ 2007 оны Монголын хэвлэлийн эрх чөлөөний талаар хэвлэлийн бага хурал хийлээ.  “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийн эрхийг дэмжих нь” төслийн зохицуулагч Г.Даваахүү 2007 оны 2-р сараас эхэлсэн энэ төслийн 2-дох шатанд нийт 30 сэтгүүлчийн эрхийн зөрчил бүртгэгдсэнийг хэлсэн. Бүртгэгдсэн 30 зөрчлийн тал хувь нь буюу 15 нь цагдан хяналт ба мэдэлэл хайх ,олж авах түгээхэд саад хийсэн зөрчил байгааг тус төслийн сүлжээний сурвалжлагч Б.Насанжаргал танилцуулсан. Мөн шүүхийн болон бусад төрлийн дарамт гэсэн ангилалд 8 зөрчил, сэтгүүлчийн эрүүл мэнд биеийн байдалд халдсан зөрчил 3,   ñýòã¿¿ë÷èéã õýâëýí íèéòëýõ ìýðãýæëèéí ¿éë àæèëëàãààãàà õýðýãæ¿¿ëñíèé òºëºº ãýìò õýðýãò áóðóóòãàсан  2 ñýòã¿¿ë÷èéã õýâëýí íèéòëýõ ìýðãýæëèéí ¿éë àæèëëàãààãàà õýðýãæ¿¿ëñíèé òºëºº õîðèсон 2 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн “Глоб Интернэшнл” ТББ-ын хуульч Г.Даваахүү эрүүгийн хуулийн 110, 111-р зүйл заалт дээр гарсан дээд шүүхийн тайлбар туйлын хангалтгүй байгаа талаар мэдээлэл өгч энэ тайлбарыг засварлах шаардлагатайг хэлж байсан. Учир нь эрүүгийн хуулийн энэ заалт нь сэтгүүлчдэд хамгийн их халтай бөгөөд хэн нээн албан тушаалтан, эсвэл эрх мэдэлтэн намаг гүтгэсэн доромжилсон хэмээн сэтгүүлчдэд энэхүү зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгүүлдэг юм байна.

     Хэвлэлийн мэдэгдэл

"Глоб Интернэшнл" ТББ нь “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зєрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийн эрхийг дэмжих нь” тєслийг ННФорум, Будапешт дахь ННХ- ийн санхүүжилтээр 2005 оны 10-р сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Сэтгүүлч  мэргэжлийн эрхээ хэрхэн эдэлж байгаа, олон нийтийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа шударгаар биелүүлэх боломж нь аль хэр байна, Монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өнөөгийн байдал ямар байгаа талаар тодруулахад энэ төслийн зорилго оршиж байгаа.  2006 оны 10 сард дууссан төслийн эхний шатны тайлан дээрээ үндэслэн бид “ Хэвлэл мэдээллийн эрх чөлөө Монголын өнөөгийн байдал” сэдэвт хэвлэлийн эрх чөлөөний тайланг эмхтгэн хэвлүүлсэн. Төслийн хоёрдугаар шатыг 2007 оны 2-р сараас үргэлжлүүлсэн. Олон улсын хэмжээнд Монголын сэтгүүлчдийн нөхцөл байдлын талаар vнэн бодитой мэдээ мэдээлэл төдийлөн байдаггvй учир “Глоб Интернэшнл” ТББ нь   улс орон даяар үзэл бодлын эрх чөлөөний зөрчлийг илрүүлж, мэдээлдэг өндөр ур чадвартай сурвалжлагчдаас бүрдсэн үндэсний сүлжээ байгуулан ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, сэтгүүлчдийн эрхийн зөрчлийг баримтуудад тулгуурлан илчилж, үүнд олон нийт, олон улсын байгууллагын анхаарлыг төвлөрvvлэх зорилгоор Олон Улсын Чөлөөт Илэрхийллийн Сүлжээ (IFEX)- тэй хамтран vйлдэлд уриалсан шуурхай мэдээллийг дамжуулж байна.  Манайх 21 аймагтаа сүлжээний сурвалжлагчтай бөгөөд тухайн аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын талаарх мэдээ мэдээлэл, сэтгүүлчийн эрхийн зөрчлийг бидэнд дамжуулдаг. Бид сэтгүүлчийн мэргэжлийн эрхийг зөрчсөн холбогдох албан тушаалтанд энэхүү үйлдэл нь хууль бүс гэдгийг нь сануулан тухайн үйлдлээ даруйхан зогсоож дахиж тийм зөрчил гаргахгүй байхыг шаардсан сонордуулах захидал илгээдэг. 2007  оны 2-р сараас эхэлсэн төслийн 2-р шатанд бид нийт 30 зөрчил бүртггэж авсан. 14 зөрчил нь олон улсын байгууллага IFEX-р мэдээлэгдээд байна. Манайд бүртгэлтэй байгаа сэтгүүлчдийн зөрчлийн дийлэнх хувийг Öàãäàí õÿíàëò áà ìýäýýëýë õàéõ, îëæ àâàõ, ò¿ãýýõýä ñààä õèéõ, íóóö ýõ ñóðâàëæàà èë÷ëýõèéã øààðäàõ зөрчил эзэлж байгаа нь туйлын харамсалтай. “Глоб интернэшнл” ТББ нь 1999 онд байгуулагдсан хэвлэл мэдээллийн хараат бус байдал, сэтгүүлчдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.

 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160134 
 Энэ сард:15165 
 Өнөөдөр:79 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.