Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2007.12.13

“Төрийн ил тод байдал шударга сонгууль” сэдэвт форум боллоо

 

“Ардчилсан нийгмийн гол шинж нь чөлөөт, шударга сонгууль бөгөөд сонгууль нь иргэдийн хувьд төрөө байгуулах, төрийн хэргийг хөтлөн явуулахад оролцож буй нэн хариуцлагатай онцгой vйл ажиллагаа” гэж Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Дондог “Төрийн ил тод байдал шударга сонгууль”  сэдэвт форумд тавьсан илтгэлдээ онцлов. Ирэх онд болох гэж байгаа УИХ-ын сонгуультай холбогдуулан Нээлттэй Нийгэм Форумаас “Төрийн ил тод байдал: Шударга сонгууль” сэдэвт форумыг хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Сонгуулийн хуулинд ямар нэгэн өөрчлөлт оруулах, эсхvл өөр ямар нэгэн зорилго агуулаагvй сонгуулийг шударга явуулахад иргэдийн хяналтыг ил тод болгоход анхаарахыг зорьж энэхvv форумыг зохион байгуулснаа Нээлттэй Нийгэм Форумын захирал П.Эрдэнэжаргал форумыг нээхдээ хэлж байв.

Форумд иргэдийн төлөөлөл, хуульчид, ТББ-дын төлөөлөл, Хэвлэл мэдэллийн байгууллага зэрэг 150 гаруй хvн оролцов. Хэдийгээр ардчилсан хувьсгал ялснаас хойш 5 удаагийн сонгуулийн нvvрийг манайхан vзээд байгаа ч иргэний нийгмийн зvгээс тавих хяналт сонгуулийг ил тод явуулахад нэлээд дутагдалтай байгаа талаар оролцогчид онцолж байв. “Сонгуулийн ил тод байдлын эрх зvйн орчих” сэдвээр УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Дондог, “Сонгуулийн ил тод байдлыг хангах эрх зvйн зоицуулалт, хэрэгжих баталгаа” сэдвээр Нээлттэй Академийн гишvvн Г.Эрдэнэбат, “Сонгууль зохион байгуулах vйл явцын ил тод байдал” сэдвээр Сонгуулийн ерөнхий хорооны гишvvн Д.Буяндvvрэн, “Сонгулийн явцад иргэний нийгмийн хяналт: эрх зvйн орчин, боломж” сэдвээр Хvний эрх хөгжил төвийн гишvvн Г.Уранцоож нар тус тус илтгэл тавьсан. Сонгуулийн хуульд ил тод байдлыг зөвхөн зарчмын хувьд тунхагласнаас хэтрэхгvй байна гэж оролцргчид хэлж байсан. Мөн сонгуулийн ерөнхий хороо, ажиглагчид, саналын хэсэг дээр ажиллаж буй хvмvvстэй хариуцлага тооцох механизм байхгvй юм байна. Сонгуулийн ажиглагчдыг хянах институцтэй болсноор нэлээд асуудал шийдвэрлэгдэх тул тvvнийг даруйхан байгуулах нь зvйтэй гэдэг дээр оролцогчид санал нэгдсэн юм. Сонгуулийн ил тод байдалд сонгогчдын боловсрол чухал vvрэгтэй талар энд дурдагдаж байсан. Тиймээс ч дунд сургууль, дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт нь сонгуулийн талар хичээл оруулах санал дэвшvvлж байв. Тус форумын төгсгөлд гаргасан зөвлөмжийг бодлого боловсруулдаг төрийн байгууллагуудад хvргvvлэх юм байна.

 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:171058 
 Энэ сард:15439 
 Өнөөдөр:43 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.