Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2007.12.21

“Сэтгvvлчийн нууц эх сурвалжийг хамгаалах нь” төслийн талаарх хуульчдын багийн хэлэлцvvлэг Lobby төвд боллоо

 

 ...Өөрт нь итгэж мэдээлэл өгсөн эх сурвалжаа нууцлах нь сэтгvvлчийн эрх төдийгvй vvрэг байх хэрэгтэй. Бидний хэрэгжvvлж байгаа “Сэтгvvлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба Эрvvгийн хуулийн гvтгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах" төсөл нь Монголд хариуцлагатай сэтгvvл зvйг хөгжvvлэх амин сvнс нь болох юм гэж “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргvvн Х.Наранжаргал Lobby төвд болсон “Сэтгvvлчийн нууц эх сурвалжийг хамгаалах нь” төслийн талаарх хуульчдын хэлэлцvvлгийг нээж vг хэлэхдээ  онцлов.

 “Глоб интернэшнл” ТББ 2007 оны 10-р сарын 01-нээс зургаан сарын хугацаатайгаар "Сэтгvvлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба Эрvvгийн хуулийн гvтгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах" төслийг АНУ-ын элчин сайдын яамны санхvvжилтээр хэрэгжvvлж эхэлсэн

Төслийн багийнхан “Сэтгvvлчдийн мэдээллийн эх сурвалжийг нууцлах хуулийн төсөл боловсруулах баг, Эрvvгийн хуулийн гvтгэх доромжлох зvйлvvдэд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах баг гэж 2 хуваагдан ажиллаж байгаа.  2007 оны 12-р сарын 21-нд Lobby төвд  “Сэтгvvлчдийн мэдээллийн эх сурвалжийг нууцлах хуулийн төслийн багийн гишиvvд, сэтгvvлчид, мөн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл шvvгч нар оролцсон зөвлөлдөх уулзалт боллоо. Сэтгvvлчийн нууц эх сурвалжийг хамгаалах хуулийн төслийг боловсруулахад халуун тогоонд нь ажилладаг хэвлэл мэдээллийнхний санааг нэмэхийн vvднээс зохиосон уулзалтын эхэнд хуульч М.Доржханд 3Сэтгvvлчийн мэдээллийн нууц эх сурвалжийг хамгаалах хуулийн харьцуулсан судалгааныхаа талаар танилцуулсан. Тэрээр  Олон улсын жишгийг харахад Сэтгvvлчийн нууц эх сурвалжийг хамгаалах талаар Vндсэн хуулийндаа зааж өгсөн юм уу эсввэл тусгай хуулийр зохицуулсан гэдгийг хэлж байсан. Тэдгээрээс Евродын улсуудын эрх зvйн зохицуулалт хамгийн сайныг нь хэлээд Бельги, Англи, Финлянд, Франц, Нидерланд зэрэг орныг жишээ болгон хэлсэн. Бельги улс “Сэтгvvлчийн нууц эх сурвалжийг хамгаалах нарийвчилсан хуулийг 2005 оны 4 сард хуульчилж өгчээ. Харьцуулсан судалгааг танилцуулсны дараа сэтгvvлчид хэлэлцvvлэгтээ орсон. “Зууны мэдээ” сонины орлогч эрхлэгч Б.Галаарид 90-ээд оны эхэр нэр төр сэргээх асуудлыг сэтгvvлчдээс их шаарддаг байсан бол сvvлийн vед эх сурвалжаа тодруулахыг шаардсан тохиолдол их гарах болсон энэ vед энэхvv хуулийн төсөл санаачилж байгаа “Глоб Интернэшнл”-д талархлаа илэрхийлээд цахим хэлбэрээр орж ирсэн мэдээллийг энэ төсөлд маш тодорхой тусгаж өгөх шаардлагатайг төслийн багийнханд хэлж байв.  Зөвлөлдөх уулзалтанд оролцсон сэтгvvлчид өөрсдөд нь тулгардаг бэрхшээлvvдийнхээ талаар төслийн багийнханд хэлж хамтарч ажиллах болно гэдгээ мэдэгдсэн. Мөн Мэдээллийн эрх чөлөөний хууль, ух сурвалжаа хамгаалах зэрэг олон хуулиуд гаргаж байснаас багц нэг хуультай байвал хэрэгжихэд илvv дөхөм гэдгийг сэтгvvлчид хэлж байсан. Мөн сэтгvvлчид өрсдийн гэсэн vйлдвэрчний эвлэлтэй болох хэрэгтэй талаар ч хэлж байсан. Мэдээллийн эх сурьалжийг нууцалсан хууль батлагдсанаар Монголд эрэн сурвалжлах сэтгvvл зvй жинхэн утгаараа бvрдэх хөрс бий болно гэдэгтэй хэлэлцvvлэгт орсон сэтгvvлчид хульчид санал нэгтэй байв.

           

 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165660 
 Энэ сард:12572 
 Өнөөдөр:47 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.