Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2007.11.22

УИХ-ын гишvvн өөрийг нь гvтгэсэн хэмээн буруутгаж “Улс төрийн” сониноос 100.000.000 төгрөг нэхэмжлэн шvvхэд шилжvvллээ

 

Монгол Улсын УИХ-ын гишvvн Х.Баттулга нь өөрийг нь гvтгэсэн цуврал нийтлэлийг зохиогчийн нэр хаяггvйгээр хэвлэлн олон нийтэд тvгээсэн гэж vзэн Монголын 10 хоног тутмын хэвлэл  “Улстөрийн сонин”-д иргэний хэрэг vvсгvvлэн шvvхэд шилжvvлээд байна.

“Улстөрийн сонин”ны 07-р сарын 26 дахь дугаартаа ”Оросын олтгархиуд Монголын банк санхvvгийн 35%-ийг бvрэн хяналтандаа аваад байна” гэсэн гарчигтай нийтлэлийг хэвлэжээ. Мөн 2007 оны 08-р сард гарсан 28 дахь дугаартаа “Дерипаска Х.Баттуулын нэр дээр 850.000$ шилжvvлэв” гэсэн гарчигтай нийтлэлийг мөн хэвлэжээ. Эдгээр нийтлэлд Оросын тэрбумтан Олег Дерипаска УИХ-ын гишvvн Х.Баттулгын төрсөн дvv болохХ.Баттуулын нэр дээр ХонКонг дахв нэгэн банкны дансанд 850.000$ доллар шилжvvлсэн талаар, энэ мөнгөөр Х.Баттулга Өмнөговь аймгийн Таван толгойн орд газарт “Энержи Ресурс” компанийн хувь эзэмших эрхийг хvчингvй болгуулах, тэдний эсэрэг Пи Ар хийх улстөрийн хөдөлгөөнvvдийг санхvvжvvлэх зорилгод ашиглаж байгаа талар дурьджээ. Мөн цуврал нийтлэлд Дерипаскагийн мөнгийг авснаар Оросын рекетvvдэд барьцаалагдан Худалдаа Хөгжлийн банкны болон Эрдэнэт vйлдвэрийн хувьцааг авч акциар шилжvvлэх, нvvрсгний лиценк цуглуулах даалгавар хvлээсэн, Японоос тагнах чагнах хэрэгсэл захиалсан зэрэг агуулгатай материалыг нийтэлжээ.  

Х.Баттулга “Улстөрийн сонин”-г өөрийг нь гvтгэсэн хэмэн vзэж дээрх мэдээллийн эх сурвалжийг нэрлэн нийтлэлээ хvчингvй болгож, уучлал гуйн хэвлэлээр нийтлэх, Монгол Улсын Иргэний хуулийн 497-р зvйлийн 497.1ь 511-р зvйлийн 511.1, 511.2-т зааснаар эрхэлж байгаа ажил төрөлтэй нь холбогдуулан гvтгэсний vр дагаврыг тооцоолон гэм хорын хохирол хэмээн 100.000.000 төгрөг нэхэмжилжээ. Анхан шатны шvvх хурал 2007 оны 11-р сарын 26-нд Чингэлтэй дvvргийн шvvх дээр болох юм байна.

Нэмэлт мэдээлэл:

“Улстөрийн сонин”-ы эрхлэгч Г.Уянга энэ нийтлэлийн талаар өөрийн байр суурийг илэрхийлэхдээ: Манай сонин уншигчдаас ирсэн санаа бодол, мэдээ мэдээллийг  ямар нэг цензургvй нийтэлсээр ирсэн. Дээрх дугааруудад нийтлэгдсэн мэдээлэл бол нэгэн уншигчаас ирсэн захидал бөгөөд Улстөрийн сонины байр суурь биш гэжээ. Мөн тэрээр ийм захидлууд ирэхэд бид УИХ-ын гишvvн Х.Баттулгад хандан vнэн эсэхийг тодруулахыш оролдсон ч бидэнд тайлбар хийгээгvй тийм учраас бид өөрийн сониндоо нийтэлсэн хэмээн тайлбарлаж байна. Мөн энэхvv захидалд Монгол Улсын vндэсний аюулгvй байдалд нөлөлөхvйц хэмжээний ноцтой асуудал байсан учир бид захидлыг засваргvйгээр нийтэлж  Монгол Улсын тагнуулын байгууллага цагдаагийн байгууллага болон vндэсний аюулгvйн зөвлөлд мэдээллийг нягтлан шалгаасай гэсэн vvднээс хэвлэсэн гэж хэлж байв.


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:189117 
 Энэ сард:13059 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.