Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2008.01.21

Эрvvгийн хуулийн гvтгэх доромжлох заалтуудыг өөрчлөн найруулах төслийн талаарх зөвлөлдөх уулзалт Lobby төвд боллоо

 

.....Өнөөдөр Монголд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, редакцын хараат бус байдал байхгүй байгаа, мөн манай сэтгүүлчид өөрсдийгөө 100 хувь цунзурддаг. Энэ нь гүтгэж доромжиллоо хэмээн дуртай нэгэн сэтгүүлчийг эрүүгийн хуулиар буруутгадагтай холбоотой....гэж “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал Lobbyтөвд болсон  гэж Эрүүгийн хуулийн гүтгэх доромжлох заалтуудыг өөрчлөн найруулах төслийн зөвллдөх уулзалтыг нээж үг хэлэхдэ онцлов.

“Глоб интернэшнл” ТББ 2007 оны 10-р сарын 01-нээс зургаан сарын хугацаатайгаар "Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба Эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах" төслийг АНУ-ын элчин сайдын яамны санхүүжилтээр хэрэгжvvлж эхэлсэн. Төслийн багийнхан “Сэтгүүлчдийн мэдээллийн эх сурвалжийг нууцлах хуулийн төсөл боловсруулах баг, Эрүүгийн хуулийн гүтгэх доромжлох зүйлvvдэд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах баг гэж 2 хуваагдан ажиллаж байгаа.Эрүүгийн хуулийн гүтгэх доромжлох зүйлийг өрчлөн найруулах төслийг боловсруулахад хуульч, өмгөөлгч, сэтгүүлчдийн саналыг авахын үүднээс зохиосон энэхүү уулзалтын МУИС-ийн багш Ч.Батсуурь гүтггэх доромжлох хуулийн харьцуулсан судалгаг танилцуулсан. 15 улсын хуулинд харьцуулсан судалгаа хийсэн гэдгээ тэрэр хэлээд хамгийн энэрэнгүй бөгөөд хөнгөн ялтай нь АНУ, Австрали, Канад байдаг бол хамгийн хүнд ялтай нь Монгол, Герман 5 жилийн хорих ялтай байдаг гэдгийг онцолсон. Ер нь бусад улс орнуудын хулийг харахад гүтгэх, доромжлох гэдэг зүйл анги дээр хорих биш ихэвчлэн торгох ялаар шийтгэдэг аж.   Зөвлөлдөх уулзалтанд оролцсон сэтгүүлчид эрүүгийн хуулийн заалтаас болж өөрсдийгөө ценкурддаг гэдгээ хэлээд энэ заалтыг тэр чигэр нь иргэний хуульд оруулвал зүгээр байх гэсэн саналаа хэлж байв.Мөн бодлогын судлаач Ч.Базар ч энэхүү саналыг дэмжиж ...тухайн хүнийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хорьж болохгүй, энэ зүйл заалтыг бүхлээр нь иргэний хуульд шилжүүлэх хэрэгтэй.. гэж хэлж байв. Харин хуулийн харьцуулсан судалгааг гаргасан Ч.Батсуурь энэ зүйл заалт дээр нэмэлт тайлбар оруулж өгөх хэрэгтэй бүхлээр нь хасч болохгүй гэсэн саналыг хэлж байсан. Манай улс НҮБ-д 1962 онд гишүүнээр элссэн. Тэгвэл НҮБ эрүүгийн хуулийн зүйл заалтуудаа эргэн харахыг гишүүн орнууддаа уриалсан байдаг юм байна.

 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165419 
 Энэ сард:12331 
 Өнөөдөр:66 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.