Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2007.12.23

Сэтгvvлчийн мэргэжлийн vйл ажиллагаатай холбоотой эрvvгийн хуулийн 139-р заалтын тайлбар дээр хийсэн дүгнэлт

139 дүгээр зүйл ??? Монгол Улсын Дээд Шүүх бол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлийнхээ дагуу Үндсэн хуулиас бусад хуулиудад албан ёсны тайлбарыг хийдэг эрх бүхий ганцхан субьект билээ. Энэ эрхийнхээ дагуу 2002 онд батлагдан гарсан Эрүүгийн хуулийн зарим зүйл заалтуудад албан ёсны тайлбарыг хийж эхлээд байгаа юм. Эдгээрийн нэг нь 2007 оны 12 сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн 139 дүгээр зүйл /Сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийх/-ийг хэрхэн ойлгож нэг мөр дагаж мөрдөх тухай тайлбарыг хийсэн байна. Улсын Дээд Шүүхийн 2007 оны 12 сарын 21-ний өдрийн №51 дүгээр тогтоолтой уншиж танилцахад ерөнхийдөө сайн муу хоёр талтай болжээ. Сайн тал нь: • Энэхүү 139 дүгээр зүйлийг хуульчид янз бүрээр буюу өөрсдийнхөө хэрхэн ойлгосноор өөр хоорондоо зөрүүтэй байдлаар тайлбарлах хандлага нэлээд байсан. Энэ нь тухайн 139 дүгээр зүйл нь өөрөө анхнаасаа ойлгомж муутай хийгдэж хуульч болгон өөрийнхөөрөө тайлбарлах нөхцлийг үүсгэсэн байгаатай холбоотой биз ээ. Улсын Дээд Шүүхээс албан ёсны тайлбар гаргасан байгаа нь дээрх үзэгдлийг таслан зогсоох алхамыг хийсэн явдал юм. • Уг тогтоолын 1.3-т “...саад хийсэн...” гэдэг үгийг тайлбарласан байна. Үүний дотор “...мэдээлэл олох боломжийг хаах...” үйлдэл нь сэтгүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаанд саад хийх үйлдэл болох тухай заасан байна. Энэ нь сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэдэгт мэдээлэл хайх явдал нь багтаж байдагтай шууд холбоотой юм. Энэ асуудал дээр хуульчид өөр өөр байр суурьтай байсан. Тодруулбал зарим хуульчид мэдээлэл түгээхэд саад хийх үйлдлийг л сэтгүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаанд саад хийх гэж ойлгоно гэж үздэг байсан. Эдгээр нь уг тайлбарын авууштай сайн талууд гэж ойлгож болно. Муу буюу шаардлага хангахгүй болсон тал нь: • Уг тайлбар нь ерөнхийдөө Эрүүгийн хуулийн 139 дүгээр зйлийг хэрхэн ойлгож нэг мөр хэрэглэх явдлыг хангахуйц хэмжээний тайлбар болж чадаагүй. Өөрөөр хэлбэл уг тайлбар нь ердөө л зарим нэг үгийг хэрхэн ойлгох вэ гэдгийг л тайлбарласан байна. Энэ нь нэр томьёоны тайлбар болжээ гэсэн дүгнэлтэд хүргэж байна. • Улсын Дээд Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргүүдийн талаар тайлбар гаргахдаа эрүүгийн эрх зүйн судлал талаас нь буюу гэмт хэргийн бүрэлдхүүний элементүүдийг нь нэгбүрчлэн тайлбарлаж өгч байвал цаашид маш бодитой сайн тайлбар болох талтай байж болох юм. Гэмт хэргийн бүрэлдхүүн гэдэгт тухайн 139 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн улмаас хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хохирсон нийгмийн харилцаа, гэм буруугийн хэлбэр буюу үйлдэлдээ санаатай болон болгоомжгүй хандсаны аль нь болох, гэмт хэрэгт ял шийтгэгдэх учиртай болох, үйлдэл, эс үйлдэхүйн алинаар нь уг гэмт хэргийг үйлдэж болох тухай зэргийг тайлбарласан бол маш сайн болох байлаа. • Энэхүү тайлбарт логикийн алдаатай зүйлүүд хэд хэд байна. Эрүүгийн хуулийн 139 дүгээр зүйлд “Өөрийн болон бусдын ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг нийтэд тараах болон тараалгахгүй байхын тулд сэтгүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаанд саад хийсэн бол...” гэж томьёолсон байдаг. Эндээс харахад уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Гэтэл тайлбарын 1.3-т “...үндэслэл бүхий шалтгаангүйгээр хүндрэл учруулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно...” гэсэн байна. Санаатай гэмт хэрэгт “...шалтгаангүй...” буюу зорилгогүйгээр гэмт хэрэг үйлдэнэ гэсэн ойлголт байх боломжгүй мэт санагдана. • Тогтоолын 1.4, 1.5-д “...нийтэд тараах...”, “...тараалгахгүй байх...” гэдэг үгнүүдийн утгыг тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл нийтэд тараах гэж юу гэсэн үг болох, тараалгахгүй байх гэж юу гэсэн үг болох тухай. Гэтэл эдгээр үгнүүд нь хуулийн томьёололд орж илэрхийлж байгаа утга санаа нь юу гэсэн үг болох тухай тайлбарлаагүй байна. Эрүүгийн хуулийн 139 дүгээр зүйлд “...нийтэд тараах...” гэдэг үг нь сэтгүүлчийн өөрөө тараахыг хүсээгүй үнэн бодит байдалд нийцээгүй мэдээллийг хэн нэгэн этгээд нийтэд тараах зорилгоор сэтгүүлчийг албадсан байхыг гэмт хэрэг гэж үзэх тухай заасан. Гэтэл энэ тухай Улсын Дээд Шүүхийн тайлбарт юу ч дурдаагүй байна. Хуулийн тайлбарыг тайлбарласан хуульч Г.Даваахүү

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:171376 
 Энэ сард:15757 
 Өнөөдөр:47 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.