Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2008.03.31

Ардчилсан сонгууль-Иргэний нийгмийн хяналт олон улсын бага хурал болов

 

.....Монгол Улсын сонгуулийн хууль нь- Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг ихээр  зөрчиж байгаа том заалт юм. Улс төр, санхvv, эрх зvйн таагvй орчинд Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэргэжлийн өндөр тvвшинд ажиллаж, сонгогчдод vйлчилнэ гэдэг хэцvv.Гэхдээ бvх шатны сонгуулийн vеэр тогтмол хийх мониторинг, тvvний vр дvн, зөвлөмж цаашид Монголын хэвлэл мэдээлэл сонгуулийн vеэр сонгогчдод мэдээлэл тvгээх, сонгуулийн бvхий л vйл явцад хяналт тавих vvргээ жинхэнэ утгаар биелvvлэх орчинг таатай болгоход чухал хувь нэмэр оруулна. Энэ нь зөвхөн сонгууль төдийгvй хэвлэл мэдээллийн хэрэгслийн ардчиллыг гvнзгийрvvлэх, нийгмийн хөгжлийн төлөө гvйцэтгэх vvргийг дээшлvvлэхэд онцгой чухал гэж “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргvvн Х.Наранжаргал Ардчилсан сонгууль – Иргэний нийгмийн хяналт олон улсын бага хуралд тависан илтгэлдээ дурьдав.

 

Нээлттэй Нийгэм Форумаас зохион байгуулсан Ардчилсан сонгууль- Иргэний нийгмийн хяналт сэдэвт олон улсын бага хурал Чингис зочид буудалд 3-р сарын 27, 28 ны өдрvvдэд болов. Олон улсын бага хуралд Филиппин, Гvрж, Украйн, Индонез, Болгар, Польш зэрэг 15 орны 23 иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид болон Монголын ТББ-ын төлөөлөл нийлсэн 150 гаруй хvн оролцлоо.

 

Дэлхийн олон улс оронд сонгуулийн vйл ажиллагаанд хяналт тавих эрхийг иргэний нийгмийн байгууллагуудад хуулиар олгодог байна.

Олон улсын сонгуулийн стандартын дагуу иргэний нийгмийн хяналт нь сонгуулийг ил тод, шударга явуулахад нэн чухал vvрэгтэй арга хэрэгсэл гэдгийг хуралд оролцсон мэргэжилтнvvд онцлон тэмдэглэж байлаа. Тодорхой журмын дагуу магадлан итгэмжлэл олгох замаар сонгуулийн бvхий л явцад хяналт тавих боломжоор иргэний нийгмийн байгуулалгууд хангагддаг. Ингэснээр сонгууль ил тод, шударга явагдах нөхцөл бvрддэг гэж бага хуралд оролцсон гадны байгууллагуудын мэргэжилтнvvд vзэж байна. 1980-аад оноос хойш сонгуулийн мониторингийг Ази, Европын олон оронд ТББ-ууд эрчимтэй хийж энэ талаар баялаг туршлага хуримтлуулсан төлөөлөгчид уг форумд оролцон өөрсдийн туршлагаас хуваалцав. Ялангуяа манайх шиг шинээр ардчилал хөгжиж байгаа болон шилжилтийн ардчилалтай орнуудад сонгуулийн мониторинг хамгийн онцлох ач холбог¬долтойг тэд чухалчилж байлаа.

2004 онд Нээлттэй Нийгэм Форум /ННФ/ -ын санхvvгийн дэмжлэгтэйгээр УИХ-ын сонгуулиар Нийг¬мийн дэвшил эмэгтэй¬чvvдийн хөдөлгөөн, Глоб Интернэшнл ТТБ-ууд хамтран анх удаа сонгуулийн кампанит ажлын мониторингийг хийсэн байна.


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:156027 
 Энэ сард:12545 
 Өнөөдөр:13 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.