Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2008.05.04

2008 оны УИХ-ын сонгуулийн өмнөх тогтмол хэвлэлийн мониторингийн тайлан

Өнөөдөр Монголд 400 шахам хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байгаагаас өргөн нэвтрүүлгийн хэрэгсэл 80 шахам, өдөр тутмын 13 сонин ажиллаж байна. Зөвхөн Улаанбаатар хотод телевизийн бараг хориод суваг үйл ажиллагаа явуулж байгаа юм.

1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар Монголд төр олон нийтийн мэдээллийн хэрэгсэл өмчлөх, мөн цензурыг хориглосон. ХМХ нийтэлж, нэвтрүүлж буй зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ.    2008 оны 6-р сард Монголд УИХ-ын ээлжит сонгууль болно. Монголын хэвлэл мэдээлэл энэ удаа ч УИХ-ын сонгуульд чухал үүрэг гүйцэтгэнэ. Хэвлэл мэдээлэл сонгуулийн үеэр үзэл бодлын индэр, мэтгэлцээний талбар болж, нэр дэвшигч, улс төрийн намуудын байр суурийг олон нийтэд ойлгуулж, зөв сонголт хийхэд тусалдаг. Энэ үүргээ хэвлэл мэдээлэл хэрхэн биелүүлэхээс улс орны ирээдүйн амьдрал ихээхэн шалтгаална.

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага 2008-03-14 ний өдрөөс 2008-04-04-ний өдрийг хүртэлх гурван долоо хоногийн хугацаанд өдөр тутмын 12 сонинд хийсэн сонгуулийн өмнөх мониторингийн тайланг танилцуулж байна. Энэ мониторинг нь хэвлэл мэдээллийн сонгуулийн сурталчилгааны дүр төрхийг тодорхойлох зорилготой, анх удаа албан ёсны сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийснээрээ онцлогтой мониторинг юм.  Full Report


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:156027 
 Энэ сард:12545 
 Өнөөдөр:13 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.