Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2008.05.12

Сэтгүүл зүйн сургалт явуулах, сонгуулийн сэтгүүл зүйн чанарыг сайжруулах замаар сонгогчдын мэдлэгийг дээшлүүлэх нь төслийг хэрэгжүүлэх гэж байна.

 

2008 оны УИХ-ын сонгуульд хэвлэл мэдээлэл чухал үүрэг гүйцэтгэнэ. Хэвлэл мэдээлэл сонгуулийн үеэр үзэл бодлын индэр, мэтгэлцээний талбар болж, нэр дэвшигч, улс төрийн намуудын байр суурийг олон нийтэд ойлгуулж, зөв сонголт хийхэд тусалдаг. Харамсалтай нь, “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын судалгаа, 2004 оны УИХ, 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторингийн дүнгээс харахад монголын хэвлэл мэдээлэл энэ үүргээ зохих ёсоор биелүүлж чадахгүй байгаа юм. Иймд манай байгууллага сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулж, хэвлэл мэдээлэлд мониторинг хийх төслийг Нээлттэй Нийгэм Форумын санхүүгийн дэмжлэгээр хийх гэж байна.

Энэхүү мониторинг нь Монголын сонгогчдод 2008 оны сонгуулийн гол асуудлууд, нэр дэвшигчдийн  байр суурийг ойлгуулах замаар ардчилсан үйл явцад үр дүнтэй оролцох боломж олгох зорилгоор хийнэ. Төслийг гурван сарын хугацаанд хэрэгжүүлж, хэвлэл мэдээллийн мониторинг, сонгуулийн сэтгүүл зүйн сургалт хоёр чиглэлийн үйл ажиллагаа явуулна. 2008 оны УИХ-ын  үеэр хэвлэл мэдээллийн бүх хэрэгслийг хамруулах боломжгүй учир олон нийтийн буюу төрийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, зах зээл дээр харьцангуй урт хугацаанд үйл ажиллагаа явуулж, олон нийтэд танигдсан, хамгийн нөлөөтэй гэсэн шалгуураар монголын 10 том ХМХ-ийг сонгон авч мониторинг хийнэ. Хөтөлбөрт, тухайлбал сургалт, мониторингт үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлэг эрхэлдэг зургаа, гадаадын хөрөнгө оруулалт бүхий нэг, нийт долоон радио, телевиз, хамгийн олон уншигч бүхий өдөр дутмын гурван сониныг хамруулна.

Сэтгүүлч, редактор, продюсерүүдэд зориулан мэргэшсэн сургалт зохион байгуулан сонгуулийн үеийн мэдээллийн хөтөлбөрийг мэргэжлийн түвшинд бэлтгэж, кампанит ажлын гол асуудлуудыг тодорхойлоход тусална.

Мониторингийг сонгуулийн сурталчилгааны турш хийнэ. Мониторингийг дараах гурван чиглэлээр хийнэ.

           Мэдээллийн тэнцвэрт, шударга байдал

           Сонгуулийн хуулийн хэрэгжилт

           Далд сурталчилгаа

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн дор дурдсан зүйл тэнцвэрт сурталчилгааны гол

үндэслэл юм. Тэнцвэрт байдлын мониторингийн судалгааны арга зүй нь чанарын ба тоон үзүүлэлтээр хэмжигдэнэ. Мөн хэвлэл мэдээллийн үр нөлөөг мөн судална. Эдгээр нь улс төрийн өрсөлдөгчдийн тухай ХМХ-ийн мэдээлэл аль хэр шударга, тэнцвэртэй байсныг олон нийтэд таниулах гол арга хэрэглүүр юм. Словакийн MEMO 98 төрийн бус байгууллагын аргачлалыг ашиглана.

Сонгуулийн хуулийн Ухуулга сурталчилгаатай холбоотой заалтад мониторинг хийнэ. Мониторингийн арга зүйг төрийн бус бусад байгууллага, сэтгүүл зүйн мэргэжлийн багш нарын тусламжтай боловсруулан  мониторчдод сургалт явуулна. 

            Хэвлэл мэдээллийн далд сурталчилгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, улс төрчдийн башир аргын нэг юм.  Далд сурталчилгганы мониторинг хийхдээ 2004 оны УИХ-ын сонгуулийн үеэр ашиглаж байсан аргачлалаар, Зар сурталчилгааны  хуулийн зохих зүйл заалтыг үндэслэн хийнэ.

Төслийн хугацаанд мониторингийн арга зүйг танилцуулах,  дунд шатны үр дүнг

олон нийтэд мэдээлэх дөрвөн удаагийн хэвлэлийн бага хурал зохион байгуулж,   мониторингийн эцсийн тайланг танилцуулах дугуй ширээний ярилцлага зохион байгуулна. 

            "Глоб Интернэшнл" ТББ нв анх удаа ийм сургалт, мониторингийн хосломол хөтөлбөрийг санаачилж байгаа бөгөөд  үүний дүнд сонгуулийн сэтгүүл зүйн чанар сайжирна гэж тэд найдаж байгаа аж. 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:156027 
 Энэ сард:12545 
 Өнөөдөр:13 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.