Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2008.05.25

Хэвлэл мэдээлэл дэх материалын Сонгуулийн хуулийн хэрэгжилтийг хянах, далд сурталчилгааны мониторинг хийх мониторчдыг сургах сургалт боллоо

Нээлттэй нийгэм форум, Сонгогчдын боловсрол төв, Глоб Интернэшнл,  Филантропи хөгжлийн төв, Хүний эрх хөгжил төв, Мидас төрийн бус байгууллагууд нэгдэн 2008 оны УИХ-ын сонгуулийн үйл явцын ил тод байдлыг сайжруулахад иргэний нийгмийн хяналт оролцоог хангах зорилготой “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ байгуулсан. “Глоб Интернэшнл” ТББ Нээлттэй нийгэм форумын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг хянаж байгаа. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонгуулийн үеэр тэнцвэртэй ажиллаж чадаж байгаа эсэх, далд сурталчилгаа хэр явуулж байна, сонгуулийн хуулийн хэрэгжилт ямаршүү байгааг хянах зорилгоор 1 сарын хугацаанд Үндэсний 6 телевиз, өдөр тутмын 3 сонин үндэсний хэмжээний 7 хоног тутмын 2 сонинг мониторинг хийхээр болсон.  Хэвлэл мэдээлэл дэх сонгуулийн тэнцтэртэй байдлын мониторингийг 5-р сарын 19-нөөс хийж эхэлсэн бол .хуулийн хэрэгжилт, далд сурталчилгааны мониторинг хийх мониторчдыг бэлтгэх сургалт 5-р сарын 23, 24 –ний өдрүүдэд болов.

 

Сонгуулийн хуулийн хэрэгжилтийг хянах мониторингийг хэрхэн хийх талаар иргэн Д.Ламжав мониторчдод хичээл заасан. Тэрээр өөрийн боловсруулсан мониторингд хэрэглэх хуудсыг хэрхэн бөглөх талаар хэлж Монгол улсын их хурлын сонгуулийн тухайн хуулийг хэрэжүүлэх цаг хугацааны хуваарийг мониторчдод тарааж өгсөн. Иргэн Д.Ламжав 2008 оны сонгууль маш онцлог болохыг хэлээд нийтээрээ тохирсон зарчмыг чанд баримтлан үнэнч ажиллахыг сануулсан. Мониторчдод сонин, телевизийн мэдээ нэвтрүүлэг үзүүлж сонгуулийн хуулийн хэрэгжилтийн талаар байгаа эсэх дадлага ажлыг хийлгүүлэн судалгааны програамд оруулан юун дээр алдсан гэдгийг нь мониторчдод хэлж өгч байлаа. Мэдээлэл хэрхэн цуглуулах талаарх болон мэдээлэл цуглуулахад тохиолдож болох байнгын ба санамсаргүй алдаануудын талаар АУ-ы доктор Л.Буянтөгс багш хичээл заасан. Мониторинг хийх найвдартай байдал, нарийвчлал, байнгын ба санамсаргүй алдааг хэрхэн багасгах мониторинг хийж байхдаа юуг анхаарах талаар тэрээр хэлж байв. Санамсаргүй алдаанууд их байвал нарийвчлал муутай байдгийг онцлоод хамгийн түрүүнд ажиглалт явуулж буй орчноо тайван чимээгүй байлгах хэрэгтэйг мониторчдод зөвлөж байв. .

 

Хэвлэл мэдээллийн мониторингийн далд сурталчилгааны мониторинг хийх талаар Монголын хэвлэл мэдээллийн ажиглагч, сэтгүүлч Д.Цэрэнжав мониторчдод мэдээлэл өгсөн. Мониторингийг 2008 оны компанит ажил буюу түүнд оролцож буй улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчидтэй ямар нэгэн агуулга, арга хэлбэрээр холбоотой нэвтрүүлэг нийтлэлүүдийг бүртгэн авч тэдгээрээс янз бүрийн мэдээлэл, сурталчилгаа, түүний дотор далд сүрталчилгааг илрүүлэн тэмдэглэх аргаар явуулахыг мониторчдод хэлсэн. Тэрээр юуны өмнө мониторингд хамрагдаж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн өмчлөл, эзэмшилийн талаарх мэдээллийг мониторчдод өгч 2004 оны сонгуулийн үед харэглэж байсан болон одоо явагдаж байгаа хэвлэл мэдээллийн далд сурталчилгааны жишээ хэлж дадлага ажил хийлгүүлэв.

 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:171222 
 Энэ сард:15603 
 Өнөөдөр:72 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.