Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2008.07.07

Цагдаагийн газар телевизүүдийн бичлэгийг иргэдийн эсрэг хөдөлшгүй нотлох баримт мэт ашиглаж буйг “Глоб Интернэншнл” төрийн бус байгууллага буруушаав.

2008 оны 7-р сарын 1-нд МАХН-ын өмнө болсон жагсаал, түүний дараа үссэн хямралт байдлын үзэр Улаанбаатар хотын телевизүүдийн хийсэн дүрс бичлэгийг Цагдаагийн Ерөнхий Газар өөрийн тайлбартайгаар гэмт хэргийн хөдөлшгүй нотлох баримт мэтээр энэ үед ганцаараа өргөн нэвтрүүлэх эрхтэй бөгөөд Засгийн газрын бүрэн хяналтад байгаа МҮОНТ-ээр байн байн нэвтрүүлж буйг “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага эрс буруушаав. Энэ тухай тус байгууллагын тэргүүн Х. Наранжаргал 2008 оны 7-р сарын 4-ний өдөр Ийгл телевиэд өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэсэн юм. “Эдгээр бичлэгийг жагсагч, ажиглагчдын эсрэг ийнхүү ашиглахыг таамагласан телевизийн сувгууд бичлэгээ өгөхаас татгалзах эрхтэй байсан “ хэмээн тэрээр хэлэв. Монголын цагдаа, шүүхийн практикаас үзэхэд, ялангуяа нэр төр, гүтгэлэг, доромжлолтой хоблоотой сэтгүүлч, хэвлэл мэдээллийн эсрэг иргэний, эрүүгийн хэргийг шалгах, шийдвэр гаргахдаа хэвлэл мэдээллийн материалыг нотлох баримт гэж үздэггүй. Харихщн тэдгээр бичлэгийг ингэж ашиглаж туйлын буруу бөгөөд ёс зүйгүй хэрэг гэж бид үзэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэн нэнийг буруутгах гэж бус олон нийтэд мэдээллээр үйлчлэхийн тулд ажилладаг. Иймд бид Цагдаагийн Ерөнхий газрыг энэхүү зохисгүй үйлдлээ зогсоохыг шаардаж байна.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:171376 
 Энэ сард:15757 
 Өнөөдөр:47 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.