Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2008.07.05

Зургаан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл жагсаал цуглаан, түүний дараа болсон үймээн самууны үеэр халдлагад өртжээ.

Зургаан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл жагсаал цуглаан, түүний дараа болсон үймээн самууны үеэр халдлагад өртжээ. 2008 оны 7-р сарын 1-нд УИХ-ын сонгуулийн үр дүнг эсэргүүцэгчдийн МАХН-ын үүдэнд хийсэн жагсаал цуглаан, түүний дараа үүсэж бий болсон эмх замбараагүй байдлыг сурвалжилж байсан зургаан сэтгүүлч халдагад өртөж, эрүүл мэндээрээ хохирсонд “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага гүнээ харамсаж байна. Энэ үеэр өдөр дутмын “Өнөөдөр” сонины гэрэл зургийн сурвалжлагч Бямбасүрэнгийн Бямба-Очирын дух цөмөрч, тархины хүнд гэмтэл авсан байна. Тэрээр Гэмтэл согогийн төвд 7-р сарын 2-нд яаралтай мэс засалд орж, хагалгаа амжилттай болсон хэдий ч урт удаан хугцааны эрчимтэй эмчилгээ шаардлагатай байгаа юм. Эмч нарын хэлж буйгаар дахин хагалгаанд орж магадгүй, ийм тохиолдолд гадаадад эмчлүүлэх шаардлагатай ажээ. Энэ үйл явдлын үеэр телевизийн хэд хэдэн камера эвдэрч, МҮОРНТ-йн явуулын сатнцад гэмтэл учирчээ. Соёлын төв өргөөний Б корпуст байрлаж байсан өдөр дутмын “Өглөөний сонин”, долоо хоног дутмын “Хүмүүс”, “Хүмүүсийн амьдрал” сонины байр галд өртөж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ. Мөн МАХН, Соёлын төв өргөөнд байрлаж байсан долоон богоно долгионы радио, гал түймэр, дээрэм тонуулд өртсөн байна. Үүнээс ФМ 107.5, ФМ 102.5 үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрсэн байна.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165419 
 Энэ сард:12331 
 Өнөөдөр:66 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.