Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2005.04.28

IFEX-ээс мэдээлж байна


1. Фридом хаус хамгийн дарангуйлагч дэглэмийн талаарх жил бvрийн уламжлалт судалгаагаа гаргалаа

2. ХVНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ САЛБАРТ ГАРГАСАН АМЖИЛТИЙН ТӨЛӨӨХ РИБОКИЙН ХОЛБООНЫ «REEBOK» ШАГНАЛ

3. OPENGOVJOURNAL.ORG

1. Фридом хаус хамгийн дарангуйлагч дэглэмийн талаарх жил бvрийн уламжлалт судалгаагаа гаргалаа

Тус байгуулллагын гаргасан судалгаагаар 2005 оны байдлаар хvний эрх ихээр зөрчигдөж байгаа хамгийн их дарангуйллын системтэй оронд Беларусь,Бирма, Хятад, Куба, Экваторийн Гвиней, Эритрей, Гаити, Лаос, Ливи, Хойд Солонгос, Саудын Араб, Сомали, Судан, Сири, Туркменистан, Узбекистан, Вьетнам, Зимбабве гэсэн 18 улс орсон байна.Эдгээр 18 улсаас гадна Оросын Чечень, Хятадын Төвд, Мароккогийн Баруун Сахар гэсэн гурван нутаг дэвсгэрийн нэгж энэ жагсаалтанд орсон байна.
Эдгээр улсуудаас Хятад, Куба, Эритрей, Саудийн Араб, Судан, Зимбабве гэсэн 6 улс нь НVБ-ын хvний эрхийн Хорооны гишvvн орнууд байгаа нь тус Хорооны хvний эрхийн хангалтийн олон улсын ажиглагчийн vvрэгт ажлын vр нөлөөг бууруулж байна гэж IFEX vзэж байна.
“Хvний эрхийн Хороо нь хvний эрхийг хамгийн хортойгоор зөрчигчдийг илрvvлэн олон нийтийн өмнө нээлттэйгээр зэмлэгч олон улсын байгууллагын vvргээ гvйцэтгэхийн оронд эдгээр улсуудыг хамгаалж хууль цааз, эмх журмыг эрхэмлэн дээдэлдэг ардчилсан улсуудын эгнээнд байлгаж байна” гэж Фридом Хаузын тайланд тэмдэглэжээ.
Женев дэх хvний эрхийн Хорооны жил бvрийн хуралдаан энэ сард болох бөгөөд Фридом Хаус энэхvv тайлангаа тус хуралдаанд хэлэлцvvлэхээр илгээгээд байна.

Тайлангийн дэлгэрэнгvй эхтэй танилцахыг хvсвэл http://www.freedomhouse.org/research/mrr2005.pdf

хаягаар орж vзнэ vv.


2. ХVНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ САЛБАРТ ГАРГАСАН АМЖИЛТИЙН ТӨЛӨӨХ РИБОКИЙН ХОЛБООНЫ «REEBOK» ШАГНАЛ


Хvний эрхийг хамгаалах Рибокийн холбоо хvний эрхийн төлөө тэмцэгчид болон төрийн бус байгууллагуудыг ХVНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ САЛБАРТ ГАРГАСАН АМЖИЛТИЙН ТӨЛӨӨХ РИБОКИЙН ХОЛБООНЫ «REEBOK» ШАГНАЛ-д нэр дэвшvvлэхийг урьж байна.

Жил бvр олгодог энэхvv шагналын 2005 оны шагналыг хvний эрхий төлөө идэвхтэй, эр зоригтой тэмцсэн залуу идэвхтнvvдэд олгоно.

Залуу идэвхтнvvдийн ажил хэрэгт дэмжлэг vзvvлэх, дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлыг тэдэнд хандуулах нь тус хобооны зорилго юм.

Ялагчдад 50 000 ам. долларын шагнал олгох болно. Нэр дэвшигч 30-аас илvvгvй настай байх ёстой. Хvчирхийллийг сурталчлагч байгууллага нэр дэвшvvлэх эрхгvй.

Нэр дэвшvvлэгч байгууллага нь НVБ-ын Хvний Эрхийн тунхагтай шууд холбоотой салбарт vйл ажиллагаа явуулдаг байх ёстой. Шагналд эрэгтэй, эмэгтэй, арьс өнгө, яс vндэс, шашин шvтлэг харгалзахгvйгээр нэр дэвшvvлж болно.

Тус холбооны энэ шагнал нь 1988 онд бий болсноос хойш 36 орны наян залуу идэвхтний vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хvний эрхийг хамгаалах амаргvй vйлсэд нь дэмжлэг болсон байна.
Нэр дэвшигчийн тодорхойлолтыг 2005 оны 5-р сарын 31-нээс өмнө өгсөн байх ёстой бөгөөд ялагчдыг 2005 оны 12 сарын 1-нд шалгаруулна.
Нэмэлт мэдээлэл авахыг хvсвэл
http://www.reebok.com/humanrights
орж vзнэ vv. Мөн rhraward@reebok.com имэйл хаягаар хандаж болно


3. OPENGOVJOURNAL.ORG


Англид “Нээлттэй засаглал” («Open Government»)нэртэй он-лайн сэтгvvл гарч эхэлсэн нь мэдээлэлд чөлөөтэй
хандах боломжийг хангах эрхийн төлөө тэмцэгчдэд сонирхолтой байх нь дамжиггvй. Ливерпуль хотын Жон Мурсын нэрэмжит Бизнес мэдээллийн их сургуулийн санхvvжvvлж байгаа тус сэтгvvлийн зорилго нь дэлхийн улс орнуудын мэдээлэлд хандах боломжийг хангах талаарх хууль эрх зvйн актуудтай холбоотой эрдэм шинжилгээ, судалгааны материалуудыг байрлуулах явдал юм. холбоото

2005 оны 3-р сарын 22-нд гарсан эхний дугаарт нь мэдээлэл олж авах эрхийн Энэтхэгийн нөхцөл байдлын талаарх өгvvлэл, Их Британийн
Мэдээллийн хуулийн талаарх судалгааны материалууд нийтлэгдсэнээс гадна Мэдээллийн жил тутмын Чуулга уулзалтын гуравдахь нь 2005 оны 2 сард Мексикийн Канкун хотноо болсны тайлантай танилцаж болох аж.
Таныг http://www.opengovjournal.org
сайтад зочлохыг урьж байна

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:174912 
 Энэ сард:13399 
 Өнөөдөр:16 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.