Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2008.12.17

ОНРТ-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага

Хэвлэл мэдээллийнхэнд зориулсан танилцуулга
          “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, дэд дарга Н.Энхболд, Г.Батхүү, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц. Нямдорж нарт  хүргүүлэв. 
          Олон нийтийн радио, телевизийн тухай хууль 2005 оны 01 дүгээр сарын 27 өдөр батлагдаж, мөн оны 2 дугаар сарын 17-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсноос хойш гурван жил гаруй хугацаа өнгөрч байна.  Түүнээс хойших хугацаанд тус хуулийн хэрэгжилтийн талаар иргэд байгууллага, олон нийт, Үндэсний олон нийтийн радио, телевизийн ажиллагсдаас удаа дараа санал, шүүмжлэл гарч байв.
2006 оны 5 дугаар сард УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг хуулийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, дүнг тус байнгын хорооны гишүүдэд илтгэх хуудсаар танилцуулсан байна.
2007 оны 6 дугаар сард ОНРТ-ийн хамт олны зөвлөлөөс дахин УИХ-ын даргад хандан өргөдөл гаргаснаар УИХ-ын зургаан гишүүний бүрэлдхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ОНРТ-д үүссэн нөхцөл, байдлыг судалж санал, дүгнэлт боловсруулах үүрэг өгөгдсөний дагуу санал, дүгнэлт гаргажээ.
          Иймд дараахь үндсэн хоёр чиглэлээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тавигдаж байна. 

Үүнд: 1. Олон нийтийн хяналт, хариуцлагын механизмыг боловсронгуй болгох

• Үндэсний Зөвлөлийг бүрдүүлсэн үйл явцад хамт олон,  олон нийтийн зүгээс  улс төрийн намууд талцан өөрийн хүнээр бүрдүүлсэн гэсэн шүүмжлэлд өртөж байв. Иймд ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг улс төрийн нөлөөллөөс хараат бус байлгах үүднээс олон намын оролцоотой хууль тогтоох байгууллага болох УИХ-аас төрийн бус байгууллагын санал болгосон Монгол улсын иргэнийг хуульд заасан шалгуурыг удирдлага болгон томилохоор өөрчлөх нь зүйтэй
• Үндэсний Зөвлөлийн олон нийтийн өмнө хүлээх хариуцлагыг дээшлүүлэх, санал болгох, сонгон шалгаруулах, хэлэлцэх, томилох үйл явцыг  ил тод, нээлттэй болгож, олон нийтийн оролцоо, итгэлийг нэмэгдүүлэх зүйл заалт шинээр оруулсан болно.
• Хяналтын зөвлөлийг  Үндэсний Зөвлөлийн зөвлөлийн гишүүн бус хүмүүсээр бүрдүүлж, хариуцлагыг  нэмэгдүүлэх

2. ОНРТ-ийн төрөөс болон санхүүгийн хувьд хараат бус байдлыг улам баталгаажуулах

• 2008 оны 07 дугаар 01-нд зарласан онц байдлын үеэр Олон нийтийн радио, телевиз нь хэрхэн ажиллах талаар нарийвчилсан зохицуулалтгүй учир төрийн цензур тогтоосон гэж олон нийт, хүний эрхийн байгууллагуудын зүгээс шүүмжлэгдсэн тул тусгайлсан зохицуулалт нэмэх
• Олон нийтийн радио, телевизийн санхүүжилтийг төрөөс хараат бус, тогтвортой байлгахын тулд Олон нийтийн радио, телевизэд олгох улсын төсвийн дэмжлэгийн хэмжээг өмнөх жилийнхээс бууруулахгүй байх, төсвийн төслийг Сангийн Яамнаас бус, Үндэсний Зөвлөлөөс өргөн барьснаар  УИХ-аас батлахаар нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

       Хуулийн төсөл батлагдсанаар Үндэсний зөвлөл, Хяналтын зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн тодорхой болж, хараат бус байдлыг улам бэхжүүлж, хяналт хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгосноор Олон нийтийн радио, телевиз, Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны үр нөлөө дээшлэн,  улмаар хуулийн үзэл санаа, зарчмын хэрэгжилт сайжирч, Олон нийтийн радио, телевизийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж, төлөвшүүлэхэд тодорхой  ахиц гарна гэж үзэж байна.  
        ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газраас тус хуулийн төслийг ойрын үед Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна


 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165419 
 Энэ сард:12331 
 Өнөөдөр:66 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.