Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2008.12.10

“19 дүгээр зүйл ба хараат бус сэтгүүл зүй”

                Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан уг тунхаглалын 19 дүгээр зүйлийн үзэл санаанд тулгуурлан “19 дүгээр зүйл ба хараат бус сэтгүүл зүй” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг амжилттай зохион байгууллаа. Сэтгүүл зүйн багш, хараат бус хэвлэл мэдээллийн шинжээч, судлаачид, төрийн бус байгууллагын төлөөлөл болох 42 хүн оролцож Монголын хэвлэл мэдээллийн салбарт болон сэтгүүлчдэд тулгамдаж буй асуудлуудаар баг болон  ажиллаж бэлтгэсэн  илтгэлүүдийг  хэлэлцүүлсэн байна. 
              Ярилцлагад оролцогчид үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний өнөөгийн байдал, түүнд нөлөөлж буй орчны талаар хэлэлцүүлэг өрнүүлэн эрх зүйн орчин ба цагдан хяналт, мэргэжлийн сэтгүүл зүйд тулгамдсан асуудлууд, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт гэсэн үндсэн гурван багц асуудалд анхаарлаа хандуулсан байна. 
             Дугуй ширээний ярилцлагаар дараах илтгэлийг хэлэлцлээ.

 19 дүгээр зүйл ба эрх зүйн орчин
                                 Х.Наранжаргал, ”Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн
 Монголын хэвлэл мэдээлэл Өнөөдөр
                                 Г.Гүнжидмаа, ”Хэвлэлийн Хүрээлэн” мэдээлэл судалгааны алба
 Хэвлэлийн эрх чөлөө ба бодит байдал 
                                Ж.Батбаатар, МУБИС-ийн сэтгүүл зүйн тэнхмийн эрхлэгч
 Сонгуулийн “бизнес” мэдээ
                                 Д.Цэрэнжав, Хэвлэл мэдээллийн ажиглагч
 Зар сурталчилгаа ба хараат сэтгүүл зүй
                                Д.Дагиймаа, ХИС, сэтгүүл зүйн тэнхмийн эрхлэгч
 Телевизийн халз мэтгэлцээний хөтлөгч
                                Л.Ариун, ХИС-ийн сэтгүүл зүйн багш/
 Сонины хэл найруулга
                               М.Наранмандах ”Соёл Эрдэм” ДС, сэтгүүл зүйн тэнхмийн эрхлэгч
 Редакцийн хараат бус байдал
                                Д.Доржхорол, ”Хэвлэлийн Хүрээлэн”, мэдээллийн төвийн менежер
 Монголын хэвлэл мэдээлэл хэний гарт байна вэ?
                                Б.Галаарид, сэтгүүлч
 Хэвлэл мэдээлэл: Бид зохицуулах уу, Ц.Нямдорж зохицуулах уу?
                               Ц.Онон, сэтгүүлч
 Сэтгүүлчдийн эрхийг хамгаалахад үйлдвэрчний эвлэлийн гүйцэтгэх үүрэг
                               Ч.Чойсамба, МУИС, сэтгүүл зүйн сургуулийн багш

                 Ярилцлагад оролцогчид Монгол улс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжихэд тодорхой ахиц дэвшил гарсан гэдгийг цохон тэмдэглээд цаашид хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг зохицуулсан, орчныг бэхжүүлэхэд чиглэсэн хуулиудыг батлах, сэтгүүл зүйн салбарт Хэвлэл мэдээллийн Зөвлөл, Сэтгүүлчдийн Үйлдвэрчний Эвлэл байгуулах зэргээр өөрийн зохицуулалтыг хөгжүүлэх, сэтгүүл зүйн сургалтыг дэмжих, өргөжүүлэх, давтан сургахад чиглэгдсэн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай байгаатай санал нэгдсэн байна.  

 

 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:171058 
 Энэ сард:15439 
 Өнөөдөр:43 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.