“Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь” төслийн хүрээнд Иргэний Нийгмийн Эвсэл байгуулагдан ажиллаж байна. Эвслийн зорилго нь төрийн байгууллагаас мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх, ил тод, хариуцлагатай засгийн газрыг дэмжихэд Мэдээллийн эрх чөлөөний хуулийн хэрэгцээ шаардлага, түүнчлэн төрийн нууцын илүүц хязгаарлалтыг арилгахын чухлыг таниулан сурталчлах, нөлөөлөхөд хувь нэмрээ оруулахад чиглэж байна.
Эвслийн гишүүнээр дараах байгууллагууд ажиллаж байна.
- Зориг сан
- Ил Тод Байдал сан
- Нээлттэй Академи
- Хэвлэлийн Хүрээлэн
- Хүний Эрх Хөгжил төв
- Нээлттэй Нийгэм Форум
- Ардчиллын Боловсрол төв
- Сонгогчдын Боловсрол төв
- Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо
- Хүний Эрхийг Хангах Үндэсний Хөтөлбөрийн Хорооны Ажлын алба