Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2009.03.09

Мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулах хуулийн шинэ төсөл бэлэн болжээ

             Мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэ төсөл бэлэн болжээ. 2007 оны 5 сарын 2-нд УИХ-ын гишүүн С.Оюун, Ц. Мөнх-Оргил, Сү.Батболд, Э.Бат-Үүл нар санаачилж, УИХ-д өргөн барьсан билээ. Төрийн бус байгууллагуудын удаа дараагийн санал зөвлөмжийг үндэслэн ийнхүү шинээр боловсруулах тухай 2009 оны нэгдүгээр сарын 7-нд “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал, Нээлттэй Нийгэм Форумын захирал П.Эрдэнэжаргал нарын зарим хууль санаачлагчтай хийсэн уулзалтын үеэр тохиролцсон юм. Өмнө нь өргөн барьсан хуулийн төслийн 30-аас дээш   хувьд өөрчлөлт орсон тохиолдолд  УИХ- д дахин өргөн барих журамтай ажээ. 
            Ардчиллын шилжилтийн жилүүдэд Монгол Улс иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хангах талаар ихээхэн амжилтад хүрсэний нэг нь тэдний мэдээлэлтэй байх эрхийг Үндсэн Хуулиар баталгаажуулсан явдал юм. Гэсэн хэдий ч амьдрал дээр мэдээлэл авах эрх хязгаарлагдмал байдаг. Иймээс “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага 2001 оноос  “Мэдэх эрх. Мэдээллийн эрх чөлөө” хөтөлбөр хэрэгжүүлж эхлэн, мэдээллийн эрх чөлөөний мөн чанар, үзэл баримтлал, зарчмыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа юм. Үүний үр дүнд иргэдийн мэдээлэл олж авах эрх, эрх чөлөөг хангах, төрийн байгууллагын ил тод байдлыг дэмжих тухай Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан юм.
            “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага иргэдийн мэдээлэлтэй байх эрхийг хуульчлан зохицуулах зорилгоор төрийн бус арван байгууллагатай хамтран эвсэл байгуулан ажиллаж байна. Их Британи, Умард Ирландын Элчин сайдын яамны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд байгуулагдсан энэ эвсэл 2009 оны гуравдугаар сарын 11-нд УИХ-ын зарим гишүүдтэй уулзаж, хуулийн төслийн талаар санал солилцож, хуулийг Парламентад лоббидох бүлэг байгуулахаар төлөвлөж байна. 
Мэдээлэлтэй байж, мэдэх эрхээ эдлэх нь сонгогчдын эрхэм хүслийн нэг билээ.  Хууль батлагдсанаар хүний эрхийг дээдэлсэн иргэний нийгэм, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх  үйлст жинтэй хувь нэмэр болно.
          Иргэний нийгмийн эвсэл УИХ энэ хуулийн төслийг удахгүй батлагдана гэдэгт найдаж байна.

Дэлгэрэнгүйг http://www.globeinter.org.mn/?cmd=Record&menuid=343 
 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:171222 
 Энэ сард:15603 
 Өнөөдөр:72 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.