“Глоб Интернэшнл” ТББ-аас Улаанбаатар дахь Их Британи, Умард Ирландын Вант Улсын Элчин сайдын яамны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь” төслийн хүрээнд орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт зориулан “Төрийн байгууллагын ил тод байдал, мэдээллийн нээлттэй байдал” сэдэвт 2 өдрийн сургалтыг 2008 оны 2-р сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтанд Архангай, Баян-Өлгий,Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар оролцож тусгай хөтөлбөрийн дагуу илтгэлүүд сонсон хэлэлцэв.
“Глоб Интернэшнл” ТББ-аас мэдээллийн эрх чөлөөний ач холбогдол, орон нутагт мэдээллийн эрх чөлөөг хэрхэн хангах талаар “Иргэддээ мэдээлэл хэрхэн түгээх вэ?” зөвлөмж боловсруулан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт тараав.
- Мэдээллийн эрх чөлөөг хуульчлах шаардлага
Н.Энхболд /УИХ-ын дэд дарга/
- Мэдээллийн эрх чөлөө: Манай амлалтууд ба Олон улсын хэм хэмжээ
Х.Наранжаргал /”Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн/
- Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрт мэдээлэлтэй байх эрхийг тусгасан нь
Д.Жанчивдорж /Хүний Эрхийг Хангах Үндэсний Хөтөлбөрийн Хорооны Ажлын алба/