Мэдээллийн эрх чөлөөний хуулийн асуудлаар санал солилцох уулзалт 2009 оны 3-р сарын 11-ний өдрийн 13.30-16.00 цагт Төрийн ордны Е танхимд боллоо. 2007 оны 5-р сарын 2-нд УИХ-ын гишүүн С.Оюун, Ц. Мөнх-Оргил, Сү.Батболд, Э.Бат-Үүл нарын санаачилж, УИХ-д өргөн барьсан юм. Уг хуулийн төслийг Төрийн бус байгууллагуудын удаа дараагийн санал зөвлөмжийг үндэслэн шинээр боловсруулсан юм.
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага иргэдийн мэдээлэлтэй байх эрхийг хуульчлан зохицуулах зорилгоор төрийн бус 10 байгууллагатай хамтран эвсэл энэ уулзалтын үеэр Мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэ төслийн талаар УИХ-ын гишүүдтэй санал солилцож, хуулийн төслийг Парламентад лоббидох бүлэг байгуулахаар төлөвлөсөн юм.
Санал солилцох уулзалтад 61 хүн оролцсоноос УИХ-ын 20 гишүүн, дөрвөн УИХ-ын гишүүний туслахууд, УИХ-ын Тамгын Газар, УИХ-ын байнгын хороод, УИХ-ын Судалгааны Төв, УИХ дахь Ардчилсан Намын бүлэг зэргээс 14 хүн, яамдаас хоёр хуулийн зөвлөх, төрийн бус байгууллагын төлөөлөл, түүнчлэн 10 сонин 5 телевизээс 15 парламентийн сурвалжлагчид байв.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн З.Алтай, Я.Батсуурь, Г.Баярсайхан, Л.Гантөмөр, Л.Гүндалай, С.Ламбаа, Д.Тэмүүжин, Д.Энхбат, З.Энхболд нарын 9 гишүүн хууль санаачлах бүлэгт нэгдэхээр, УИХ-ын зургаан гишүүн тус хуулийн төслийг дэмжихээ илэрхийлж гарын үсгээ зурлаа.
Таван гишүүн хуулийн төсөлтэй танилцсаны дараа хариу өгөхөө амласан байна. УИХ-ын зургаан гишүүн УИХ дахь бүлгийн хоёр уулзалтад оролцсон аж.
Энэ ажиллагааны үр дүнд Парламентад лоббидох бүлэг байгуулагдан хууль санаачлагчдын тоо 13-т хүрч УИХ-ын гишүүдийн 34 %-ийг хамарчээ.
Шинэчлэн боловсруулагдсан МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ хуулийн төсөл



Гэрэл зургийг:
http://www.globeinter.org.mn/?cmd=Gallery&action=ShowCategory&id=10&menuid=281