Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2009.03.31

“Глоб интернэшнл” 10 жилийн ойгоо тэмдэглэв.

                                      “Мэдлэг бол хүч” гэсэн уриаг дээдэлсэн “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагын 10 жилийн ойд зориулсан ёслол 2009 оны 3-р сарын 31-ний өдөр Бишрэлт зочид буудалд боллоо.
        “Глоб интернэшнл” байгуулагдсан цагаасаа эхлэн Монголд хүмүүнлэг ардчилсан нийгэм төлөвшүүлэн тогтоох хууль эрхзүйн үндсийг бүрдүүлэх асуудалд анхаарлаа хандуулж ирсэн. Мэдээллийн эрх чөлөөний хуулийн анхны төслийг боловсруулж, Олон нийтийн радио телевизийн хуулийг батлах үйл явцад ихээхэн хувь нэмэр оруулж, Төрийн нууцын тухай хууль тогтоомжийн шинэтгэлийг санаачилж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг дэмжиж, Олон улсын эрүүгийн шүүхийн үндэсний эвсэл байгуулахад оролцлоо. Энэ хугацаанд урт богино хугацааны 60 орчим төсөл хэрэгжүүлж, сургалт семинар, уулзалт зөвлөгөөн, форум, дугуй ширээний ярилцлага зэрэг 180 гаруй үйл ажиллагаанд 8000 гаруй хүнийг шууд оролцуулж, төв орон нутгийн 160 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран хэвлэлийн бүтээгдэхүүн 200 орчмыг гаргаж, 100 орчим нэрийн ном, гарын авлагыг нийт 300 мянган хувиар хэвлэн олон нийтийн хүртээл болгосон байна.
         2001 онд Лондонд төвтэй “XIX зүйл” байгууллагатай хамтран “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон мэдээллийн эрх чөлөөнд нөлөөлж буй Монгол улсын хуулиудад хийсэн дүн шинжилгээ” анхны тайланг бэлтгэж, үзэл бодлоо илэрхийлэх болон мэдээллийн эрх чөлөөний  чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
         Монгол улсын хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүнээр ажиллахын зэрэгцээ  Канадад төвтэй үзэл бодлоо илэрхийлэх олон улсын сүлжээ - IFEX, Бангкок хотноо төвтэй хүний эрхийн Forum - Asia бүсийн сүлжээ байгууллага, Хэвлэл мэдээллийн хөгжлийн төлөө дэлхийн форум - GFMD, Интерньюс Интернэшнл гэсэн нэр хүндтэй дөрвөн байгууллагын гишүүнээр элсээд байна.  

          “Глоб Интернэшнл” ТББ-тай 10 жилийн  туршид хамтран ажиллаж дэмжин тусалж ирсэн байгууллагууддаа талархал илэрхийлье. Үүнд:
Олон улсын санхүүжүүлэгч байгууллагууд
        Нээлттэй Нийгэм Хүрээлэн -Соросын сан
        Монгол дахь Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын ЭСЯ
        Монгол дахь АНУ-ын Эся
        НҮБ, агентлаг, салбар байгууллагууд, сангууд
        ЮНЕСКО
        Мама Каш сан
        Их Британий Хүүхдийг ивуух сан
        Австралийн хөгжлийн агентлаг
        Азийн сан
        Канад сан
        Интерньюс Интернэшнл сүлжээ
        NDI-АНУ-ын Ардчиллын Үндэсний хүрээлэн
        IFEX- Үзэл бодлоо лэрхийлэх олон улсын сүлжээ
        Ил тод байдлын төлөөх түншлэлийн сан
        Дэлхийн сонины холбоо
        Японы Эн Эйч Кей Телевиз
        Монгол дахь ОХУ-ын ЭСЯ
        Монгол дахь Болгарын ЭСЯ
Дотоодын санхүүжүүлэгч байгууллагууд
        Чөлөөт хэвлэл сан
        Монголын урлагийн зөвлөл
        Монголын эмэгтэйчүүдийн сан
        Монголын Үйлдвэр, худалдаа аж үйлдвэрийн танхим
        Говь ХК
        Агь ХХК
        Нью Тел Карт ХХК
        Монгол-Британий нийгэмлэг
        М Си Эс Кока Кола ХХК
        Бодь компьютерс ХХК
Сайн түншүүд
       Улсын Их хурал
       Хууль зүй дотоод хэргийн яам
       Хүний эрхийн үндэсний комисс
       ХААН банк
       Тогтвортой амьжиргаа - 2 төсөл
       Улсын драмын эрдмийн театр
       Дуурь бүжгийн эрдмийн театр
       Соёл урлагийн их сургууль
       Авлигатай тэмцэх газар

         “Глоб Интернэшнл” ТББ-ын 10 жилийн ойн баярыг тохиолдуулан баяр хүргэж  мэндчилгээ ирүүлсэн  сэтгэл, зорилго нэгт олон байгууллага, хувь хүмүүст талархлаа илэрхийлье. Үүнд:
Олон улсын гишүүн байгууллагуудаас
         Форум Эйжа
         Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын сүлжээ
         Интерньюс Европ
         Ил тод байдлын төлөө түншлэлийн сан
Үндэсний байгууллагуудаас
         Өдөр тутмын сонинуудын холбоо
         МҮОНРТ Монголын Үндэсний олон нийтийн Радио, Телевиз
         Ийгл телевиз
         Тагнуулын ерөнхий газар
         Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл
         Өвөрхангай, Хэнтий, Дархан-Уул аймгийн сэтгүүлчид
Ажилтан
        Канадаас Ж.Туул
        ОХУ-аас Г.Нарангарав
        Ноён Девид О.Коннор
        Ник Фильмор

Ёслолын ажиллагаанаас хийсэн фото сурвалжлагыг
http://www.globeinter.org.mn/?cmd=Gallery&action=ShowCategory&id=8&menuid=281


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165419 
 Энэ сард:12331 
 Өнөөдөр:66 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.