Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2009.03.31

Хамт олондоо зориулсан миний үг


     “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал
гар нийлэн зүтгэдэг хамт олондоо зориулж  сэтгэлийн үгээ  хэллээ.

        Д. Мөнхбүрэнд
Хууль зүйн магистрт сурч байхдаа
Хувь заяагаа Глобтой холбосон
Хэвлэлийн эрх зүйд атар хагалж
Хэвлийд нь үр суулгаж цэцэглүүлсэн
          Төрд ажиллаж үзээд, тэсэлгүй
          Төрхөмдөө буцаж яаран ирсэн
          Удирдахуйн ухааны магистр болоод ч
          Унаган газартаа эргэж ирсэн
Үгсийн санд ”ээлжийн амралт” гэж
Үг байдгийг санадаггүй байх
Хоногт хорин дөрвөн цаг байдаг гэвэл 
Хааяа бас эргэлзэх байх 
“Редакторлаж бичгээ сайн үзсэн үү?” гэвэл
“Эргэлзэх юмгүй, хянасан Бүрнээ “ гэх
Төслийн тайлангаа магадалж шалгасан уу?”гэвэл
“Тас мушгисан, сүүлий нь Бүрнээ” гэх
             Цэл залуу насандаа
             Үүрэг хариуцлагын үлгэр дууриал 
             Цал буурал насандаа
             Үр ачдаа үүрэг хариуцлага ухуулна

                Ч.Мөнхзулд
 Толгой эргээд байна, Зулаа
 Тогтож суугаад тайван яриач
 Уургийн морь шиг дүүхэлзээд байх юм
 Удаан байна гэж шүүмжилсэн гэл үү, франц менежерээ
            Сэтгүүл зүйн магистрын цол өвөрт чинь бий
            Соёлын тэргүүний тэмдэг энгэрт чинь бий
            Урлагийн ухааны докторын ажил ухаанд чинь цэгцэрч байгаа ч
             Уулаасаа Глобыг босголцсон гавъяа алинтай нь ч эн тэнцэхгүй  
Ачаалал чинь ихдээд ирэхээр
Ангитдаг шүү, Зулаа
Ажил дээрээ тариа хийлгэхээр
Арай илүү нөлөөлдөг юм уу?
             Өглөө ирэхэд байж л байдаг,
             Орой гарахад байж л байдаг
             Унтдаг юм уу, Зулаа  
             Эрч хүч чинь үргэлж оргилох юм
             Ритмэд чинь хөл хүрэхгүй юм
                          Амрахгүй юм уу, Зулаа

            Ж. Энхтуулд
Алив, төслийн тайлан байна уу?
Архивын эрхлэгчээс асуу, би мэдэхгүй
Ном авъя гэнэ, оюутан ирсэн байна
Номын сангийн эрхлэгчээс асуу, би мэдэхгүй
           Надад бичиг ирсэн байна уу?
           Нарийн бичгийн даргаас асуу, би мэдэхгүй
           Цалингийн тодорхойлолт авах гэсэн юм 
           Цаана чинь, боловсон хүчний эрхлэгч байна, би мэдэхгүй
Одоо зочин дайлах цай, кофе бий юү?
Оффис менежерээс асуу, би мэдэхгүй
Чихэр печень байна уу, уулзалт болно
Цоожилсон биз, няраваас асуу, би мэдэхгүй
           Урих зочдын нэрс байна уу?  
           Олон нийтийн харилцах албанаас асуу, би мэдэхгүй
            Алчуур байна уу, юм асгачихлаа
            Ариун цэврийн комиссоос асуу, би мэдэхгүй
Асуух юм байвал Туулаас асуу!
Амжуулж бүгдийг хэлнэ, цаадах чинь, би мэдэхгүй!
Ингэхэд одоо, энэ чинь Наранжаргал биш
Энхтуул юм биш үү, Глобын дарга нь?

            Г.Ууганбаярт
Удирдах зөвлөлийн хурлын материал тараана гэсэн яасан бэ?
Ууганаа давхиж яваа, давхиж яваа, хэдийнээ
Төслийн гэрээнд гарын үсэг зурна гэсэн яасан бэ?
Тэр жирийж яваа, жирийж яваа хэдийнээ
           Найдвартай, найдвартай, найдвартай
Шуудангаас захидал, сонин, бичиг авах яасан бэ?
Шурд хийсэн Ууганаа,  шурд хийсэн, хэдийнээ
Хурлын зочдод урилга тараана гэсэн яасан бэ?
Хурдалж яваа Ууганаа, хурдалж яваа, хэдийнээ
             Найдвартай, найдвартай, найдвартай
Сандал ширээ эвдэрсэн дуулдсан  яасан бэ?
Санаа зоволтгүй, засчихсан, засчисан, хэдийнээ
Аль нэг өрөөнд ус гоожсон дуулдсан яасан бэ?
Аль хэдийн янзалсан, янзалсан, хэдийнээ 
            Найдвартай, найдвартай, найдвартай
Гэрээт хугацаанд нь тайлангаа өгөх ёстой, яасан бэ?
Гялалзуулж дор нь хүргэсэн, хүргэсэн, хэдийнээ  
Арын албаны генерал Ууганбаярт болбол, хөө  
Аль ч цагт итгэж, итгэж болно, найдвартай! 
            Найдвартай, найдвартай, найдвартай

          Ж.Энхжаргалд
Томилолтын мөнгөө авмаар байна
Төлөвлөгөө бол гонжийн жоо
Төсвийн тооцоо хиймээр байна
Тайлан үгүй бол гонжийн жоо 
            Дугуй ширээний ярилцлагын төсвийг, хөө
            Дутуу бодсон бол гонжийн жоо
            Захидлын дугтуй, үзэг, дэвтэр нь, хөө
            Захиалгын хуудасгүй бол гонжийн жоо  
Хэрэгтэй байна, бэлэн мөнгө
Нотлохгүй бол гонжийн жоо
Хоолны мөнгө шилжүүлмээр байна
Нэхэмжлэх үгүй бол гонжийн жоо 
           Ажлын хөлс олгомоор байна 
           Гэрээ үгүй бол гонжийн жоо
           Нараа эгчээс асуувал нь хөө
           Нягтлан мэднэ л гэнэ, гонжийн жонжоо
Түмний “хоточ нохой” нь, хөө
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ээ, хөө
Тэгвэл Глобын хөрөнгийн , хөө
“Хоточ нохой” нь Энхээ мөн, хөө 

Зүүн гараас Г.Ууганбаяр, Ч.Мөнхзул, Д.Мөнхбүрэн, Х.Наранжаргал, Ж.Энхжаргал, Ж.Энхтуул


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:171222 
 Энэ сард:15603 
 Өнөөдөр:72 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.