Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2009.03.14

Та нартаа баярлалаа

Миний бие өнгөрсөн оны долоодугаар сарын нэгэнд нийслэлд болсон үймээний үеэр ажил үүргээ гүйцэтгэж яваад тархиндаа хүнд гэмтэл авч удаан хугацаагаар эмчлүүлэх  шаардлагатай болсон. Гэмтлийн улмаас тухайн үед биеийн байдал нэлээн хүнд байхад Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн нуруу нугасны тасгийн эмч, сувилагчид шуурхай мэс засал хийж амь насыг минь аварсан билээ.
         Эмчилгээний хоёр дахь шат буюу тархины яс нөхөх мэс заслыг гадаадад хийлгэх шаардлагатай болж сайн санаат хүмүүсийн тус дэмжлэгээр БНСУ-ын Кореа их сургуулийн дэргэдэх “Анам” эмнэлэгт хагалгаагаа амжилттай хийлгээд ирлээ. Ийнхүү гадаад улсад эмчлүүлэхэд миний ажилладаг Б.Нандинтүшиг захиралтай “Монгол ньюс” ХХК-ийн хамт олон харамгүй тусалж бүх талын дэмжлэг үзүүлсэнд ихэд баярлаж байна.
        Түүнчлэн хүнд үед сэтгэл санаа, эд материалын харамгүй тусламж  үзүүлсэн дараах байгууллага, хувь хүмүүст чин сэтгэлийн угаас талархаж буйгаа илэрхийлье.
- “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал
- Монголын ардчилсан холбооны дарга, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга
- Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн тасгийн эрхлэгч, их эмч Ж.Оюунтөгс
- БОАЖ-ын сайд асан Г.Шийлэгдамба, НХХ-ын сайд, сэтгүүлч Т.Ганди
- Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын сэтгүүлчдийн байгууллага
- Олон улсын сэтгүүлчдийн холбоо
- Норвеги, Данийн сэтгүүлчдийн холбоо
- Канадын чөлөөт илэрхийллийн төлөө сүлжээний сэтгүүлчид
- “Монгол ньюс” ХХК-ийн БНСУ дахь төлөөлөгч Зоригт
- “MN-25 суваг” телевизийн сэтгүүлч Э.Номин болон түүний гэр бүл
- “Ийгл” телевизийн сэтгүүлч П.Жаргал
-  БНСУ-д суугаа найз Ж.Золжаргал болон түүний гэр бүлийнхэнд
Намайг эрүүл саруул болгосон цаглашгүй ач тусыг тань мартахгүй.

                                                              “Өнөөдөр” сонины гэрэл зургийн сурвалжлагч Б.Бямба-Очир


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165419 
 Энэ сард:12331 
 Өнөөдөр:66 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.