Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2009.03.20

2007 онд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд холбогдох иргэний 33 хэрэг шийдвэрлэгджээ

2007 онд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбогдох иргэний 33 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэний 2 нь орон нутагт байлаа. Эдгээр хэргийн 10 нь буюу нийт хэргийн 38,4 хувьд УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчид, 2 буюу 6 хувьд дуучин, 1 хэрэгт сэтгүүлч, бусад хэрэгт жирийн иргэн нэхэмжлэл гаргасан байна. Иргэний 33 хэрэг үүсгэсэн сонины 9 нь өдөр тутмын сонинд хэвлэгджээ.
            Мэдээллийн агуулгаар нь ангилбал:
• Нийтийн санаа зовоосон асуудлаар – 3 хэрэг буюу 9,1 хувь
• Төрийн байгууллагын буруу үйл ажиллагааг илчилсэн – 9 хэрэг буюу 27,3 хувь
• Хувь хүний амьдралтай холбоотой мэдээлэл – 21 хэрэг буюу 63,6 хувь
           Хэрэг шийдвэрлэгдсэн байдлыг авч үзвэл:
• Нэр төр сэргээсэн – 23 буюу 69,7 хувь
• Хэрэгсэхгүй болгосон – 3 буюу 9,1 хувь
• Эвлэрлийн гэрээ байгуулсан – 4 буюу 12,1 хувь
• Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан – 3 буюу 9,1 хувь
           Орон нутагт шийдвэрлэгдсэн 2 хэрэгт хоёуланд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон буюу сэтгүүлчийн талд хэрэг шийдвэрлэгджээ. Ялсан нэг сэтгүүлч тухайн бичсэн нийтлэлийнхээ төлөө иргэний хэрэг үүсэхээс өмнө 7 хоногийн хугацаагаар баривчлагдсаныг өмгөөллийн үйл ажиллагааны үр дүнд 5 хоногийн дараа суллуулсан. 
          Нэхэмжлэлийн мөнгөн шаардлагын дээд хэмжээ 100 сая төгрөг байснаас шүүхээс шийдвэрлэж гаргуулсан дээд хэмжээ 5 сая төгрөг байна. Мөнгөн шаардлага тавиагүй 9 хэрэг буюу 27,3 хувь байна.
          Шийдвэрлэсэн нийт хэргээс 9 хэрэгт давж заалдах гомдол гаргасны 4 хэргийн мөнгөн төлбөрийн хэмжээг бууруулж, 4 хэргийн давж заалдсан шаардлагыг хангаагүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хэрэгсэхгүй болгосон 1 хэргийг эвлэрлийн гэрээгээр сольж шийдвэрлэжээ.
         Эндээс дүгнэхэд нийт хэргийн 69,7 хувьд сэтгүүлч шууд ялагдсан, 3 хэрэгт буюу 9,1 хувьд ялсан үлдсэн хувьд нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн, нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
          Өндөр албан тушаалтнуудын хэрэг 100 хувь албан тушаалтны талд шийдвэрлэгдэж байгаа нь нэхэмжлэгч тал бус хариуцагч буюу сэтгүүлч үнэн зөв мэдээлэл түгээсэн гэдгээ нотлох үүрэг хүлээдэг хуулийн хатуу чанга заалттай холбоотой байна.  


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165465 
 Энэ сард:12377 
 Өнөөдөр:30 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.