Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2009.04.01

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын хамт олонд

      10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа “Глоб интернэшнл” төрийн бус байгууллага нь үүсч байгуулагдсан цагаасаа эхлэн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэлийн болон мэдээллийн эрх чөлөөний мөн чанар, зарчим хөгжсөн орнуудад энэ чиглэлээр мөрдөгдөж байгаа хэм хэмжээг сурталчлан таниулах, хуулийн төсөлд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудыг татан оролцуулахад тууштай, идэвхитэй үйл ажиллагаа явуулж, иргэний нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа томоохон байгууллага, хэвлэл мэдээллийн салбарынхны хамгийн ойрын түнш, шадар туслагч болсонд бид баяртай байдаг юм.
       Энэ байгууллагынхан хэвлэлийн эрх чөлөөг дээдлэх, хараат бус хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, эрх зүйн орчныг нь сайжруулах чиглэлээр олон улсын эрх зүй, хэм хэмжээг олон нийт, сэтгүүлчдэд таниулах, сэтгүүлчдийн мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэх явцад нь учирч байгаа элдэв саад бэрхшээлийг даван туулахад нь Олон улсын сэтгүүлчдийн байгууллагуудын анхаарлыг хандуулж,  бодитой дэмжлэг туслалцааг нэг биш удаа үзүүлж байсныг энэ дашрамд дурьдахад таатай байна. “Глоб интернэшнл” ТББ-аас сэтгүүлчдийн хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэхэд зориулж төслийн хүрээнд олон арван гарын авлага, ном товхимол, зөвлөмжийг бэлтгэн гаргасан нь сэтгүүлчдийн өдөр тутмын ажил, мэргэжилд үнэтэй хувь нэмэр болдогт бид ямагт талархдаг юм.
       Нийгмийн сэтгэлзүйг төлөвшүүлэхэд хамгийн гол үүрэгтэй хэвлэлийн эрх чөлөөг хангахын төлөө та бүхний хийж бүтээж байгаа бүхэнд чинь амжилт хүсэж 10 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье.

                                                 Өдөр тутмын сонинуудын холбоо


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:156027 
 Энэ сард:12545 
 Өнөөдөр:13 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.