Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2009.04.19

ОНЗ-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт болно

        “Глоб Интернэшнл” ТББ “Ил тод байдлын төлөө түншлэлийн сан”-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Олон нийтийн зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь” төслийн хүрээнд ОНЗ-ийн гишүүдийг чадавхжуулах 1 өдрийн сургалт 2009 оны 04-р сарын 22-нд “Бишрэлт” зочид буудлын уулзалтын танхимд зохион байгуулна.
         Сургалтанд ОНЗ-ийн бүх гишүүдийг хамруулахыг зорьж байгаа бөгөөд ард түмэн, олон нийтийг төлөөлж ажиллаж чаддаг идэвхтэй, үр дүнтэй ОНЗ-ийг болгоход шаардлагатай зүйлүүд, тулгарч буй ауудлуудын талаар хэлэлцэнэ.
АТГ-ын соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх хэлтсийн ажилтнууд Монгол дахь авлигын хэлбэр, АТГ-ын сүүлийн үед хийж буй ажлуудын талаар, Латвийн “Трансперенси Интернэшнл” байгууллагын мэргэжилтэн Айга Гризане ОНЗ-ийн эрхзүйн орчинд хийсэн судалгааны дүнг танилцуулна.
         Айга Гризане Монголын АТГ-ын дэргэдэх ОНЗ-ийн эрхзүйн орчныг 10 орны ижил төстэй бусад байгууллагуудын эрх зүйн орчинтой харьцуулан үзэж сар гаруй хугацаанд ажилласан юм. Энэ судалгаа нь ОНЗ-ийг үйл ажиллагааг сайжруулах, цаашдын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд ач холбогдолтой зөвлөмжүүдийг гаргах үндэс болох юм.
Сургалтын үеэр мөн ОНЗ-ийн эрх зүйн орчныг сайжруулах зөвлөмж болон ОНЗ-ийн 2009 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх болно.
         “Олон нийтийн зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь” төсөл нь Олон нийтийн зөвлөлийг чадавхжуулах замаар Авлигатай Тэмцэх Газрын авлигыг бууруулах үйл ажиллагаанд нь бодитой хувь нэмэр оруулах зорилготой. Энэхүү зорилгоо биелүүлэхээр ОНЗ-ийн гишүүд болон иргэний нийгмийн төлөөлөлд үр дүнтэй Олон Нийтийн зөвлөлийн талаар мэдлэг өгөх, ОНЗ-ийн ажиллах сайн хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, үйл ажиллагааны журмыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд туслах зөвлөмж гаргах, ОНЗ, ТББ-ууд болон иргэний нийгмийн бусад хэсгүүдийн хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, иргэд, олон нийтэд АТГ-ын ОНЗ-ийн талаар сайн мэдээлэл өгч оролцоог нэмэгдүүлэх зорилт тавьж байгаа юм.


Төслийн талаар дэлгэрэнгүйг http://globeinter.org.mn/index.php?cmd=Record&id=578&menuid=356


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:189335 
 Энэ сард:13277 
 Өнөөдөр:28 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.