Календарь |
|
ня |
да |
мя |
лх |
пү |
ба |
бя |
  |   |   |   | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |   | |
|
|
|

Төсөл болон хөтөлбөрүүд » Олон нийтийг чадавхижуулах » Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/ |
Хэвлэх хувилбар | Буцах
|
2009.04.19
ОНЗ-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт болно
“Глоб Интернэшнл” ТББ “Ил тод байдлын төлөө түншлэлийн сан”-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Олон нийтийн зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь” төслийн хүрээнд ОНЗ-ийн гишүүдийг чадавхжуулах 1 өдрийн сургалт 2009 оны 04-р сарын 22-нд “Бишрэлт” зочид буудлын уулзалтын танхимд зохион байгуулна. Сургалтанд ОНЗ-ийн бүх гишүүдийг хамруулахыг зорьж байгаа бөгөөд ард түмэн, олон нийтийг төлөөлж ажиллаж чаддаг идэвхтэй, үр дүнтэй ОНЗ-ийг болгоход шаардлагатай зүйлүүд, тулгарч буй ауудлуудын талаар хэлэлцэнэ. АТГ-ын соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх хэлтсийн ажилтнууд Монгол дахь авлигын хэлбэр, АТГ-ын сүүлийн үед хийж буй ажлуудын талаар, Латвийн “Трансперенси Интернэшнл” байгууллагын мэргэжилтэн Айга Гризане ОНЗ-ийн эрхзүйн орчинд хийсэн судалгааны дүнг танилцуулна. Айга Гризане Монголын АТГ-ын дэргэдэх ОНЗ-ийн эрхзүйн орчныг 10 орны ижил төстэй бусад байгууллагуудын эрх зүйн орчинтой харьцуулан үзэж сар гаруй хугацаанд ажилласан юм. Энэ судалгаа нь ОНЗ-ийг үйл ажиллагааг сайжруулах, цаашдын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд ач холбогдолтой зөвлөмжүүдийг гаргах үндэс болох юм. Сургалтын үеэр мөн ОНЗ-ийн эрх зүйн орчныг сайжруулах зөвлөмж болон ОНЗ-ийн 2009 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх болно. “Олон нийтийн зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь” төсөл нь Олон нийтийн зөвлөлийг чадавхжуулах замаар Авлигатай Тэмцэх Газрын авлигыг бууруулах үйл ажиллагаанд нь бодитой хувь нэмэр оруулах зорилготой. Энэхүү зорилгоо биелүүлэхээр ОНЗ-ийн гишүүд болон иргэний нийгмийн төлөөлөлд үр дүнтэй Олон Нийтийн зөвлөлийн талаар мэдлэг өгөх, ОНЗ-ийн ажиллах сайн хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, үйл ажиллагааны журмыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд туслах зөвлөмж гаргах, ОНЗ, ТББ-ууд болон иргэний нийгмийн бусад хэсгүүдийн хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, иргэд, олон нийтэд АТГ-ын ОНЗ-ийн талаар сайн мэдээлэл өгч оролцоог нэмэгдүүлэх зорилт тавьж байгаа юм.
| |
|
Дээш | Хэвлэх хувилбар | Буцах | |
|
Нийтийн зар сурталчилгаа | | Статистик үзүүлэлт | Нийт зураг: | 320 | Нийт бичлэг: | 1317 | Нийт хандалт: | 204428 | Энэ сард: | 18491 | Өнөөдөр: | 39 |
|
|