Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2005.10.25

Yг хэлэх эрх чєлєє анхаарлын тєвд

Yзэл бодлоо чeлeeтэй илэрхийлэх, vг хэлэх эрх чeлeeг хамгаалан ажилладаг дэлхийн улс орнуудын 64 байгууллагыг эгнээндээ нэгтгэдэг, vг хэлэх эрх чeлeeг хамгаалагч олон улсын байгууллагаас долоо хоног тутам франц, орос, испани, англи хэл дээр эрхлэн гаргадаг КОММЮНИКЕ IFEX –ын 2005 оны 10- р сарын 14 дэх дугаарыг танилцуулж байна. Илvv тодорхой мэдээллийг IFEX : http://www.ifex.org/en/ цахим хуудаснаас авч болно.

Yг хэлэх эрх чeлee анхаарлын тeвд .
1. Пакистан: Газар хeдлeлтeeс учирсан хор хохирлын хэмжээг тогтоохоор PPF eeрийн хэсгийг илгээв.
Бvс нутгийн мэдээ.
2. АНУ-ын элчин сайд Сингапурын эрх баригчдыг vг хэлэх эрх чeлeeг хясан боогдуулж байна хэмээн эрс шvvмжилжээ.
3. Олон улсын мэдээ : CPJ Хэвлэл мэдээлийн эрх чeлeeг хамгаалагч нарыг шагнана.
Ашигтай мэдээлэл бvхий цахим хуудасны хаяг:
4. Европын ТВ-vvдийн талаархи "EU Map" цахим хуудас
Шагнал ба санхvvгийн тусламж :
5. "Justice Initiative" буюу “Хууль зvйн санаачлага” байгууллагын хeтeлбeр
6. Хvний эрхийг хамгаалах олон улсын хeтeлбeр

Yг хэлэх эрх чeлee анхаарлын тeвд :
1. Пакистан: Газар хeдлeлтeeс учирсан хор хохирлын хэмжээг тогтоохоор Пакистаны Хэвлэлийн Холбоо “PPF” eeрийн хэсгийг илгээв.
2005 оны 10-р сарын 8-нд Пакистаны хойд нутгаар болсон аюултай газар хeдeлeлтийн уршагаар 40 гаруй мянган хvн амь насаа алдаад байгаа билээ. Пакистаны Хэвлэлийн Холбоо гамшигт eртсeн бvс нутгийн сэтгvvлчдийн байдлыг тодруулахаар eeрийн ажлын хэсгийг гурван долоо хоногийн хугацаатай илгээжээ. Тэд аюулд учирсан сэтгvvлчдийн талаар мэдээлэл цуглуулах юм.

4 хvний бvрэлдхvvнтэй уг хэсэг 11-р сар гартал гамшигт eртсeн бvс нутагт ажиллах бeгeeд хэвэлийн клуб, бvс нутгийн сонин, сэтгvvлийн газрын ажлын байр зэрэг ХМХ-ийн eмч, тvvнчлэн сэтгvvлч нар тэдний гэр бvлийн eмчид учирсан хохирлыг тогтоох аюулд eртсeн эдгээр хvмvvс шаардлагатай тусламж авч байгаа эсэхийг тодруулах юм.

Хэвлэл мэдээлийн байгуулагын eмчид харьяалагддаг барилга байгууламжид учирсан хохирлыг нарийвчлан тогтоох, гамшигийн vеэр амь vрэгдсэн сэтгvvлч тэдний ар гэрийнхний талаар тодорхой мэдээлэл бэлтгэх юм. Холбооны гишvvд орон нутгийн сэтгvvлч нар, засаг захиргааны ажилтнууд, тeрийн бус байгууллагын тeлeeлeгчид нартай уулзаж ХМБ болон сэтгvvл нарт яаралтай хэрэгтэй байгаа зvйлсийн талаар жагсаалт гаргах бeгeeд vvний vндсэн дээр богино болон урт хугацааны ажлын тeлeвлeгee гаргах юм.
Пакистаны Сэтгvvлчдийн Нэгдсэн Холбоо амь vрэгдсэн сэтгvvлч нарын талаар eeрсдee жагсаалт гаргаад байгаа ба одоогийн байдлаар гурван тохиолдын талаар мэдээлээд байна. Байгалийн гамшгийн vеэр таван сэтгvvлч ор сураггvй алга болсон хэмээн тооцогдож байна. Газар хeдлeлтийн vеэр Багх хотын eдeр тутмын “Ианг” /"Jang"/ сонины Сардар Ханиф, Муззафарабад хотын eдeр тутмын "Юраат" /"Juraat"/ сонины Абдул Хафеез мeн eдeр тутмын "Йиннах" ("Jinnah") сонины Икбалл Бутт нар амь vрэгджээ.
Газар хeдлeлтийн vеэр арван нэгэн сэтгvvлч гэмтэж бэртэн, тавь гаруй сэтгvvлч гэр бvл ойр дотнын хvмvvсээ алдаж нэлээд хэдэн сэтьгvvлч орон оронгvй vлдсэн гэж ПСНХолбоо мэдээлж байна.
Илvv тодорхолй мэдээлэл авахыг хvсвэл ppf@pakistanpressfoundation.org хаягаар орно уу.

- PPF: http://pakistanpressfoundation.org/userMediaFilesDetails.asp?uid=6315
- PFUJ: Газар хeддeлтийн гамшгийг амссан сэтгvvлчийн жагсаалт :
http://www.newssafety.com/stories/bbc/pak18.htm
- Олон улсын сэтгvvлчдийн эвсэл : http://www.ifj-asia.org/page/pakistan.html
- Human Rights Watch: http://hrw.org/english/docs/2005/10/11/pakist11858.htm
- DAWN: http://www.dawn.com/2005/10/12/earthquake.htm
- BBC: болсон явдалд хийсэн дvн шинжилгээ : http://tinyurl.com/c8zss
- ReliefWeb: http://tinyurl.com/cg3yy
- Сэтгvvлч нарт туслах тeв : http://www.dartcenter.org/
--------------------------------------------------------
БYС НУТГИЙН МЭДЭЭ : АЗИ НОМХОН ДАЛАЙН БYС НУТАГ

2. АНУ-ын элчин сайд Сингапурын эрх баригчдыг хvний vг хэлэх эрх чeлeeг хясан боогдуулж байна хэмээн эрс шvvмжилжээ.

Өнгeрсeн долоо хоногт Сингапураас бvрмeсeн буцсан АНУ-ын элчин сайд Интернетийн эрчимтэй хeгжлийн эрин vед иргэдийнхээ улс тeрийн vзэл бодлоо илэрхийлэх, vг хэлэх эрх чeлeeг боогдуулахыг оролдож байгаа тус орны эрх баригчдыг эрс шvvмжилсан тухай Зvvн eмнeд Азийн хэвлэлийн эвсэл (SEAPA) мэдээлжээ
2005 оны 10-р сарын 11-нд болсон vдэлтийн зоогийн vеэр элчин сайд Франклин Лавин “vг хэлэх эрх чeлeeг хаан боогдуулахыг оролдож байгаа нь хачирхалтай” хэмээн Сингапурын эрх баригчдад хандан хэлжээ.
Эдийн засгийн eндeр хeгжилтэй орон гэж тооцогддог ч Сингапур орон vг хэлэх эрх чeлeeг хаан боогдуулдаг Зvvн eмнeд Азийн нэлээд чанга дэглэмтэй орны тоонд багтдаг гэж SEAPA онцлон тэмдэглэжээ. Улс бvх томоохон ХМХ-vvдийг хяналтандаа байлгадаг ба Кино бvтээлийн хуулинд улс тeрийн сэдвээр кино дэлгэцийн бvтээл туурвихыг хориглодог. Сингапурын эрх баригчид Интернетэд байрлуулсан цахим хуудасны агуулгыг хянадаг бeгeeд бие даасан цeeхeн тооны цахим хуудас эрхлэгч нар энэхvv хатуу хяналтын зай завсрыг ашиглан Сингапурын ард иргэдэд тeрийн бодлогын талаархи с анаа бодлоо хvргэхийг оролддог байна.
Сингапурт vзэл бодлын эрх чeлee хяхан хавчигдаж байдгийн нэг тод илрэл нь “Сингапурын босогч “ нэртэй киноны тvvх юм. Уг киног туурвисан найруулагч Мартин Сее эрх баригч нарт мeрдeгдeн хавчигдаж улмаар Сингапурын Ардчилсан Намын е.н.б.дарга Чи Сун Жуаны тухай eгvvлсэн баримтат киноны хальс, дvрс бичлэгийн аппаратаа хураалгажээ.
2001 оны Парламентын сонгуулийн eмнe хэлсэн vгэндээ хvний нэр тeрийг гутаан доромжилсон хэргээр эрх баригчид Чиг буруутган шvvхэд eгсний улмаас ажил амьдралын зам нь уруудаж доройтсон тухай уг кинонд eгvvлдэг. Сингапур улсыг vvсгэн байгуулсан Ли Куан Ю болон тус орны ерeнхийлeгч асан Гох Чонг Тонг нарын нэр тeрийг гутаасан хэргээр Чи яллагдаж 500 мянган сингапур доллар буюу / ойролцоогоор 295 мянган ам.доллар/ -ын торгууль тeлeхeeр шийтгvvлжээ.
Энэ оны 3-р сард кино урлагийн наадамд оролцохооор бvртгvvлээд байсан “Сингапурын босогч “ киног эрх баригчид “ хэтэрхий улс тeрийн eнгe аястай” гэж vзээд кино наадмын vзлэгт оролцохыг хориглосон байна.
Сингапурын эрх баригчид улс тeрийн хурц асуудлыг намжаах, сeрeг хvчний амыг барихын тулд заримдаа нэр тeр гутаасан хэмээх хуулийн хатуу заалтыг хэрэглэдэг гэж Сэтгvvлчдийг хамгаалах хороо (CPJ) мэдээлжээ. Энэ оны 5-р сард нэгэн дээд сургуулийн аспирантыг нэгэн яамнаас шvvхэд дуудах тухай сvрдvvлэх болсон тул аргагvйдэж цахим хуудсаа хаасан байна. Аспирант тус яамыг шvvмжилсэн мэдээлэл eeрийн цахим хуудсанд байрлуулсан байжээ. (тодорхой мэдээлэл авахыг хvсвэл http://www.ifex.org/en/content/view/full/66462/).- зочилно уу)

2004 оны 9-р сард “Эдийн засагч” ("Economist") сэтгvvл ерeнхийлeгч Ли Куан Лунг болон тvvний эцэг Ли Куан Ю нарын eмнe гvнээ хvлцэл eчиж 230 мянган ам.долларын торгууль тeлжээ. Уг сэтгvvл Ерeнхийлeгчийн Ли-гийн гэргий Хо Чинг –ийг улсын eмчийн нэгэн пvvсийн захиралаар томилогдсон явдлыг буруушаасан eнгe аястай “ садан тeрлийн холбоо” нэртэй нийтлэл eнгeрсeн 8- сарын дугаартаа нийтэлсэн байжээ. Yvний eмнe мeн улс орны эдийн засгийн талаар мэдээ нийтэлсний тeлee "Интернешнл Геральд Трибьюн" ("The International Herald Tribune"), "Фар Истерн Экономик Ревью" ("Far Eastern Economic Review") Блумберг мэдээлийн агентлагийн эсрэг зарга vvсгэсэн эцэг Ли-гийн хvсэлтийг ёсоор болгож байсан юм:. Эдгээр ХМХ-vvд хvлцэл eчин, энхийн гэрээ байгуулах буюу эсвэл хэдэн мянган долларын торгууль тeлж байж, зарга дууссан байна.
“ОпенНет Инишатив” ("OpenNet Initiative") байгууллагаас саяхан явуулсан судалгааны дvнд Сингапурын иргэд Интернет чeлeeтэй ашиглах эрхтэй ч нeгee талаас эрх баригчид цахим хуудсанд байрлуулсан шvvмжилсэн нийтлэлийг хаахыг оролдож, “ улс тeрийн аястай” цахим хуудасны бvртгэлийг шалгах, нэр тeр гутаасан хэрэгт буруутгах зэргээр дарамталдаг гэсэн дvн гарчээ.
Илvv дэлгэрэнгvй мэдээллийг дараах хаягнаас vзэж болно.

- SEAPA: http://www.seapabkk.org/newdesign/newsdetail.php?No=403
- АНУ-ын элчин сайд Франклин Лавины vдэлтийн зоог дээр хэлсэн vг: http://singapore.usembassy.gov/speeches/2005/Oct11.shtml
- CPJ: http://www.cpj.org/attacks04/asia04/singapore.html
- "OpenNet Initiative": Сингапурт явуулсан Интернетийн судалгаа :
http://www.opennetinitiative.net/studies/singapore/
- "Фридом Хауз" байгууллага ("Freedom Housе"): Сингапур дахь нeхцeл байдал :
http://www.freedomhouse.org/research/freeworld/2004/countryratings/singapore.htm
- Мартина Си-гийн сайт : http://singaporerebel.blogspot.com/
- Singabloodypore: http://singabloodypore.blogspot.com/
- "Wikipedia" Чи Сун Жуан : : http://en.wikipedia.org/wiki/Chee_Soon_Juan

3. ОЛОН УЛСЫН МЭДЭЭ: СЭТГYYЛЧДИЙГ ХАМГААЛАХ ХОРОО YГ ХЭЛЭХ ЭРХ ЧeЛeeГ ХАМГААЛАГЧ СЭТГYYЛЧ НАРЫГ ШАГНАНА.
Yзэл бодлын эрх чeлeeг хамгаалан тэмцэгч Зимбабве улсын хуульч, Узбекстан, Хятад, Бразил улсын сэтгvvлч нарыг дараагийн сард зохиогдох арга хэмжээний vеэр шагнана. Yг хэлэх эрх чeлeeний тeлee амь дvйн тэмцсэн Беатрис Мтетва, Галиме Бухарбаева, Ши Тао болон Лесио Флавио нарт 2005 оны 11-р сарын 22-нд Нью Иорк хотноо зохиогдох ёслолын арга хэмжээний vеэр Сэтгvvлчдийг хамгаалах Хороо олон улсын шагналаа гардуулах юм.

Зимбабвен хуульч Мтетва vзэл бодлоо чeлeeтэй илэрхийлсний тeлee эрvvгийн хэрэгт холбогдоод байсан хэд хэдэн сэтгvvлч нарыг eмгeeлсний улмаас баривчлагдаж шоронд зодуулж байсан юм.

Цэргийн институтийн сэтгvvлчээр ажиллаж байсан Бухарбаева энэ оны 5-р сард Андижан хотын талбайд эсэргvvцлийн цуглаан хийсэн энгийн номхон иргэдийг нухчин дарсан vйл явдлын талаар амь дvйсэн мэдээ сурвалжлага дамжуулж байсан билээ. Узбекстаны эрх баригчид тvvний эсрэг эрvvгийн хэрэг vvсгэсэн учраас тэрээр одоо АНУ-д амьдарч байгаа аж.
Улсын нууцыг гадаадын улс орнуудад мэдээлсэн хэргээр арван жил шоронд хоригдсон "Дангдаи Шанг Бао" ("Dangdai Shang Bao") хэмээх Хятадын эдийн сэтгvvлийн редактор Ши Тао дээрх шагналыг мeн хvртэх болно.
Бразилийн бeглvv нутагт хvчтэй хeгжсeн хар тамхи наймаалагч бvлгийн сvлжээний талаар удаа дараа мэдээ нийтлvvлсэн хоёр сар тутмын "Жорнал Пессоал" ("Jornal Pessoal") эрхлэгч Флавио Пинто гэмт халдлагад eртeж байсан ч заналхийлал сvрдvvлгийг vл хайхран ажлаа vргэлжлvvлсээр байжээ.
Yзэл бодлоо чeлeeтэй илэрхийлсний тлee дарамт шахалтанд eртсeн сэтгvvлч нарын талаархи дэлгэрэнгvй мэдээллийг дараах хаягаар vзнэ vv.
http://www.cpj.org/awards05/awards_release_05.html

Энэ хуудаснаас 2004 оны шагнал гардуулах ёслолын ажиллагааны талаархи гэрэл зурагтай танилцаж болно.
http://www.cpj.org/awards04/dinner.html

Ашигтай мэдээлэл бvхий цахим хуудасны хаяг:

4. "EUMAP" ("Европын Холбооны газрын зураг")

Нээлттэй нийгэм хvрээлэн Европын хорь гаруй орны eргeн нэвтрvvлгийн байгуулаглагуудын талаар судлагаа явуулсан байна. Энэ талаархи дэлгэрэнгvй мэдээллийг дараах хаягнаас vзнэ vv.
http://www.eumap.org/topics/media/television_europe

Шагнал ба тусламж:

5. Хууль эрхийн санаачлага байгууллагын хeтeлбeр ("JUSTICE INITIATIVE")

Хууль эрхийн санаачлагыг дэмжих нээлттэй нийгэм байгууллага дэлхийн улс орнуудын иргэний нийгмийн байгууллагад ажилладаг хуульч идэвтнvvдийг 2006-2008 онд хэрэгжvvлэх хvний эрхийг хамгаалагч нарын сvлжээ байгуулах хeтeлбeрт оролцох саналаа ирvvлэхийг уриалж байна. Хeтeлбeрт Тeв болон Зvvн европ, хуучин ЗХУ-ын бvрэлдхvvнд багтаж байсан улсууд, Ойрхи Дорнод болон Өмнeд Америкийн орнуудын тeлeeлeгчдийг тvлхvv оролцуулахад анхаарна. Оролцогч нар нь eeрийн орны тeрийн бус байгуулагаас нэр дэвшиж санхvvгийн дэмжлэг авсан байх шаардлагатай.

Хeтeлбeрт хамрагдахаар шалгарсан хvмvvс эхний жилдээ Унгар улсын Будапешт хотноо Тeв Европын дээд сургуулийн хууль эрх зvйн тэнхимд аспирантурын сургалтанд хамрагдана. Дараа нь гурван сарын хугацаанд Европдоо нэр хvндтэй хууль эрх зvйн салбарын тeрийн бус байгууллагад дадлагжигчаар ажиллана. Хоёр дахь жилдээ суралцах хугацаанд санхvvгийн дэмжлэг vзvvлсэн eeрийн орны тeрийн бус байгууллагад ажиллана.
Илvv дэлгэрэнгvй мэдээллийг дараах хаягнаас авч болно.
http://www.ceu.hu/legal/osji_prog.html
6. Хvний эрхийг хамгаалах олон улсын хeтeлбeр

Хvний эрхийг хамгаалах олон улсын хeтeлбeр нь хeгжиж буй орнуудын хvний эрхийн салбарт ажилладаг байгууллагын мэргэжлийн чадавхийг дээшлvvлэхэд анхаарч байна.
Олон улсын боловсролын сургуулийн санал болгож байгаа IHRIP хeтeлбeр / судалгаа явуулах, хууль зvйн дэмжлэг vзvvлэх, баримт бичиг боловсруулах / зэрэг олон тeрлийн тeслийг дэмжих болно. Богино болон урт хугацааны сургалт явуулах ба сургалтанд оролцогч нарын болсон хэрэг явдалд хандах сэтгэлгээг eeрчлeх тал дээр тvлхvv анхаарах зорилготой болно.


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:189335 
 Энэ сард:13277 
 Өнөөдөр:28 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.