Календарь |
|
ня |
да |
мя |
лх |
пү |
ба |
бя |
  |   |   |   | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |   | |
|
|
|

Төсөл болон хөтөлбөрүүд » Олон нийтийг чадавхижуулах » Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/ |
Хэвлэх хувилбар | Буцах
|
2009.04.20
Иргэний нийгмийн хоёр дахь зөвлөлдөх уулзалт болно
“Глоб Интернэшнл” ТББ-ын “Ил тод байдлын төлөө түншлэлийн сан”-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Олон нийтийн зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь” төслийн хүрээнд ОНЗ-ийн гишүүд болон иргэний нийгмийн төлөөллийн хоёр дахь зөвлөлдөх уулзалтыг 2009 оны 04-р сарын 23-нд “Бишрэлт” зочид буудлын уулзалтын танхимд зохион байгуулна. Уулзалтанд АТГ, АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөл болон 40 гаруй төрийн бус байгууллагуудын төлөөллийг урьсан юм. Уулзалтын үеэр Латвийн мэргэжилтэн Айга Гризанегийн АТГ-ын дэргэдэх ОНЗ-ийн эрхзүйн орчинд хийсэн судалгааны дүнг танилцуулж, ОНЗ-ийн эрх зүйн орчныг сайжруулах зөвлөмж болон ОНЗ-ийн 2009 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх юм. Мөн уулзалтанд оролцогсдод шинэ хэвлэсэн ОНЗ-ийн танилцуулгыг түгээж, уулзалтын дараа нийт иргэний нийгмийн байгууллагууд, олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулна. “Олон нийтийн зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь” төсөл нь Олон нийтийн зөвлөлийг чадавхжуулах замаар Авлигатай Тэмцэх Газрын авлигыг бууруулах үйл ажиллагаанд нь бодитой хувь нэмэр оруулах зорилготой. Энэхүү зорилгоо биелүүлэхээр ОНЗ-ийн гишүүд болон иргэний нийгмийн төлөөлөлд үр дүнтэй Олон Нийтийн зөвлөлийн талаар мэдлэг өгөх, ОНЗ-ийн ажиллах сайн хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, үйл ажиллагааны журмыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд туслах зөвлөмж гаргах, ОНЗ, ТББ-ууд болон иргэний нийгмийн бусад хэсгүүдийн хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, иргэд, олон нийтэд АТГ-ын ОНЗ-ийн талаар сайн мэдээлэл өгч оролцоог нэмэгдүүлэх зорилт тавьж байгаа юм.
| |
|
Дээш | Хэвлэх хувилбар | Буцах | |
|
Нийтийн зар сурталчилгаа | | Статистик үзүүлэлт | Нийт зураг: | 320 | Нийт бичлэг: | 1317 | Нийт хандалт: | 204427 | Энэ сард: | 18490 | Өнөөдөр: | 38 |
|
|